Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00049/И |
Дугаар | 153/ШШ2024/00075 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00075
2024 02 22 153/ШШ2024/00075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Ж.Энхтуяа, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* оны 11 сарын 25 -нд төрсөн. Одоо ******* настай. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. онд аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас 5-р ангиас сургуулиас гарч малчин аав, ээжийн хамт мал маллаж амьдарсан. Би 1994 онд нөхөр С.той гэр бүл болсон. 4 хүүхэдтэй үүнээс 1 хүүхэд минь өвчний улмаас нас барсан. Намайг аавын төрсөн ах ийн нь 2 настай байхад үрчилж авсан бөгөөд энэ айлын охин нь болж ирсэн, М.гийн эхнэр ийн аас үр хүүхэд гараагүйн улмаас М.гийн дүү М.******* нь өөрийн охиныг ахдаа үрчлүүлсэн юм. Би үрчлүүлсэн эцэг М.гийн хамт 5-р ангиасаа сургуулиасаа гарч мал маллан, туслаж ажиллаж эхлэсэн байна. 1988 оноос 1990 оныг хүртэл үрчлүүлсэн эцэг М.гийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед миний үрчилсэн аав М. нь хөгжлийн бэрхшээлтэй халамжийн тэтгэвэр авдаг шалтгаанаас болж мал малласан хөдөлмөрөө үнэн зөвөөр үнэлүүлж чадаагүй охин миний нэрийг ч хөдөлмөрийн цалин хөлс боддог баримтан дээр бичүүлж чадаагүй өөрөө их хөдөлмөрч малчин хүн байлаа. Тухайн үеийн хөдөлмөрийн хуулиар 15 нас хүрсэн тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүсдэг байсан бөгөөд би энэ хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж мал маллан амьдарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход 1988 оноос 1990 оныг хүртэл ажиллаж байсан он жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1988 оны 01 сарын 01 -ны өдрөөс 1989 оны 12 сарын 31 -ны өдрийг дуустал аймгийн сумын Хөх толгой багт малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Ж.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* онд төрсөн. онд сургуульд ороод 5 дугаар ангиасаа хичээлээсээ гараад үрчлэгдсэн аавынхаасаа нэрээр сургуульд ороод хамт амьдарч байсан. Би 5 дугаар ангиасаа ар гэрийн гачигдлаар гараад мал малласан. гэдэг айлаас 1994 онд гэр бүл болоод өрх тусгаарласан. Түүнээс хойш мал маллаад амьдарсан. Нөхөр гэдэг хүнтэй хамт амьдраад 4 хүүхэд төрүүлснээс нэг хүүхэд маань эндсэн гэв.
3. Хүсэлт гаргагч Ж.*******аас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, сум, Хөх толгой хэсэг- 70 дугаар дансны хуулбар, аймгийн сумын Алтан гадас одонт Салтанат нэгдлийн даргын 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай ажилд авах тухай тушаал, хавсралтын хамт, 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0736296 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн архивын тасгаас ирүүлсэн 1997, 1998, 1999, 2000, онуудын мал тооллогын карт, аймгийн сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 190 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, аймгийн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай албан бичиг, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүслэн хуулбар, аймгийн сумын эрүүл мэндийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний төв архивын лавлагаа, Д., Ж., К. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
3. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ж.*******ийн ХААТР 1, 15, 21 маягтын хуулбар, гэрч Д., Ж. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтууд зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Энхтуяа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Э.Энхтуяа нь ******* онд төрсөн бөгөөд 1988 онд 11 сарын 25-ны өдөр 15 нас хүрсэн байна. Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дугаар зүйлийн 3.6.-д Даатгуулагч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилласан бол түүний ажилласан хугацааг 15 наснаас эхэлж тооцно. гэжээ. Мөн Сайд нарын зөвлөлийн ******* оны 276 дугаар тогтоолоор баталсан Бүгд найрамдах Монгол ард улсын хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм-ийн Гуравдугаар зүйлд Нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд өөрийн биеэр оролцож, хөдөө аж ахуйн нэгдлийн дүрмийн шаардлагыг дагаж биелүүлэхээ хүсэж илэрхийлсэн, 16 нас хүрсэн иргэн бүр яс үндэс, шашин шүтлэг ялгаварлалгүйгээр хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн байж болно, Дөрөвдүгээр зүйлд ...Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн хүүхэд 16 нас хүрмэгц хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн болох бөгөөд түүнд нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг ёслолын байдалтайгаар гаруулна. гэж тус тус заасан бөгөөд дээрх тогтоол, журамд зааснаар малчин Ж.*******ийн хөдөлмөрийн гэрээ байгуулан малчнаар ажилласан талаарх нотлох баримт олдоогүй, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүнээр 16 нас хүрснээр элсэн орох эрхтэй болохыг тухайн үед үйлчилж байсан дүрмээр зохицуулсан тул хүсэлт гаргагч Ж.******* 15 наснаас эхэлж мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж үзлээ.
2.1. аймгийн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 187 дугаартай албан бичгээр Ж.Энхтуяа нь тус сургуульд 1982 онд 1 дүгээр ангид элсэн орж 1987 онд 5 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан нь үнэн болохыг тодорхойлсон байна. Гэтэл хэрэгт авагдсан 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ХААТР 1/Б/ маягтаар Ж.Энхтуяа нь 1988 онд 7 дугаар ангийн сурагч байсныг нотлох юм. Өөрөөр хэлбэл, тэрээр 1989 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшжээ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.*******ийн 1988 оны 01 сарын 01 -ны өдрөөс 1989 оны 12 сарын 31 -ны өдрийг дуустал аймгийн сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэв.
3. Иймд хүсэлт гаргагч Ж.*******ийн 1988 оны 01 сарын 01 -ны өдрөөс 1989 оны 12 сарын 31 -ны өдрийг дуустал аймгийн сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******гийн *******ийн 1988 оны 01 сарын 01 -ны өдрөөс 1989 оны 12 сарын 31 -ны өдрийг дуустал аймгийн сумын Салтанат нэгдлийн Хөх толгой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН