Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00055/И |
Дугаар | 153/ШШ2024/00072 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00072
2024 02 22 153/ШШ2024/00072
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Л.******* нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөж 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ******* сумын туслах үйлдвэрт ажилласан. 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс цэргийн албанд татагдсан. 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн үйлдвэр бригадад 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилласан. Иймд намайг 1981 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн үйлдвэр бригадад ажилчингаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Л.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн ТМС-д 1981 оноос 1983 онуудад суралцаж төгссөн. 1984 оноос 1987 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирээд Ховд аймгийн ******* сумын Шураг багийн туслах үйлдвэрт 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдөр туслах ажилтнаар ажилд орсон. Тус үйлдвэрт хавраас намар хүртэл тариалангийн талбайд ногоочин, намраас дараа жилийн хавар хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан гэв.
3. Хүсэлт гаргагч Л.*******аас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэн Б.*******, Д.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Шураг бригадын туслах үйлдвэр бригадын 1981, 1984, 1988 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай албан бичиг, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Гэрч Б.*******гийн гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт, лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Л.*******ын ХААТР 1, 7, 21,15 маягтын хуулбар, зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Л.*******ын 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд тариачнаар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шураг багийн Туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Шураг бригадын туслах үйлдвэр бригадын 1981 оны лавлагаанд Галсангийн ******* нэрээр бичилт хийж цалин хөлс олгосон, 1984 оны лавлагаанд Г.******* нэрээр бичилт хийгдэж, *******, Буянтогтох, ******* нарт цалин хөлс олгосон, 1988 оны лавлагаанд ******* нэрээр бичилт хийгдэж цалин хөлс олгосон байх бөгөөд ******* нь хүсэлт гаргагчийн төрсөн эцэг болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрхи ажил олгогчийн шийдвэр, цалин хөлс олгосон бичилт нь цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.
2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Л.*******ын ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага- Социализм нэгдэл, эрхэлдэг ажил-тариачин, ажилд орсон он 1987, эрхэлж эхэлсэн он 1988, оршдог сум район ******* гэж, 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ХААТР-15/а/ маягтад ажилладаг байгууллага-Тэжээлийн аж ахуй, эрхэлдэг ажил-моторчин гэж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет баримтад цэргийн батлахын дугаар , Говь алтай аймгийн Шарга суманд тракторын сургууль төгссөн гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Л.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан нь нотлогдов.
2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8645 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд *******ын ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Н/216 дугаар тушаалаар Ховд аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ардын армийн 276 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсныг тодорхойлжээ.
2.5. Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр Л.******* нь 1981 онд 8 дугаар ангиа төгссөн, цэргийн албанд татагдсан анкетээр 1984 он хүртэл Говь Алтай аймгийн Шарга суманд ТМС-д суралцаж байсан нь тогтоогдов.
2.6. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай архивын лавлагаагаар Л.******* нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 11 жил 0 сарыг ажилласанаар тооцуулсан болох нь тус тус тогтоогдож байна.
2.7. Гэрчийн мэдүүлэг
2.7.1. Б.*******гийн ... Би 1966 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1974 онд Ховд аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд элсэн орж, 1982 онд 8 дугаар анги төгсөж эцэг эхийн хамт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчнаар ажилласан. Цэргийн алба хаагаагүй. Л.******* нь 1964 онд манай сумын малчин *******ын ууган хүүхэд болон мэндэлсэн. 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Шураг бригадад малчин болж байсан. 1984 оноос 1987 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1987 онд цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжлүүлэн нэгдлийн туслах үйлдвэрлэлд туслах ажилчингаар нэгдэл тартал ажилласан. Бид хамтдаа нэг сургуульд сурч, нэг нэгдэл нэг бригадад ажиллаж байсан учраас би Л.*******ын талаар сайн мэднэ. Л.*******ын гэр бүлийнх нь хүнийг Б.Оюунцэцэг гэдэг. Тэд 1992 онд айл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Л.******* нь Ховд аймгийн ******* сумын Шураг багийн туслах үйлдвэрт ажиллаж байхад тариаланч, моторчин зэрэг ажлуудыг хийж байсан нь ХААТР-1А, 15 А маягтаар нотлогдсон. Туслах үйлдвэрт ажиллаж байхад тарилангийн ажил улирлын чанартай байх тул намраас хавар хүртэл туслах ажил хийдэг байсан гэх Л.*******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийхэд цаг хугацааны хувьд тохирч байх тул намраас хавар хүртэл туслах үйлдвэрт ажилчин, хавраас намар хүртэл тариачинаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Л.*******ын 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд тариачинаар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шураг багийн Туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд тариачинаар, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Шураг багийн Туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН