| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01106/И |
| Дугаар | 135/шш2024/01154 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 135/шш2024/01154
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01106/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сум, ****** баг, ******* оршин суух, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Орхон сумын ****** баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,
Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд нөлөөлсөн хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд нөлөөлсөн хохирол 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан гаргасан таван сая төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь бид эвлэрэн хэлэлцэж, ойлголцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд нөлөөлсөн хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрсэн учир өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг ирүүлжээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан байна.
3. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.*******ын нэхэмжлэлтэй, Ч.******* холбогдох гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд нөлөөлсөн хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА