Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2024/00073

 

 

 

 

 

 

2024 02 22

153/ШШ2024/00073

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би 

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, *******аар хороо, ******* ******* тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, *******н *******ын ордон, Ховд аймгийн *******ын *******н газарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,398,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Даргын *******н Газар, манай компанийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан, тоот гэрээнүүдийн дагуу манай компани Мянганы босоо тэнхлэгийн замтай Мянгад сумын төвийг холбох 0.95км цементэн хучилттай авто зам, Дуут сумын Хойд Сэнхэрийн голын Хар тошингийн амны модон гүүрийн барилгын ажлын зураг төслийг боловсруулан өгч, уг зураг төслүүдийн дагуу Мянгад сумын 0.95км бетон зам, Дуут сумын Хойд Сэнхэрийн голын Хар тошингийн амны модон гүүрийг барьж ашиглалтад хүлээн авсан бөгөөд уг зам, гүүрээр зорчигч, тээврийн урсгал хэвийн явж байна.

Ховд аймгийн Даргын *******н Газар зураг төслийн гэрээний үнэ 10,398,000 төгрөгийг төлөлгүй 3 жил боллоо. Иймд Хариуцагч Ховд аймгийн Даргын *******н Газраас уг гэрээт ажлын үнэ болох 10,398,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн *******ын *******н газар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд ХХК нь Ховд аймгийн *******ын *******н газраас зураг төслийн гэрээний үнэ 10.398.000 төгрөгийг гаргуупах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Уг зураг төслийн үнийг холбогдох мэргэжилтнүүд тус компанид төлөх ёстой, төлөгдөөгүй байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үнийг 2024 оны төсевт суулгаагүй байх тул 2024 оны 3 дугаар сард хуралдах аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх төсвийн тодотголд суулган олгох бопомжтой байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Ховд аймгийн *******ын *******н газар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,398,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ. Ховд аймгийн *******ын *******н газар нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дугаартай Дуут сумын модон гүүрийн барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 10,398,000 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн, энэ талаар маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцжээ. Мөн хариуцагчийн гаргасан саналыг нэхэмжлэгч Тарвачинбүүлэн ХХК нь зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн *******ын *******н газарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулахаар заажээ. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,318 төгрөгийн тал нь болох 90,659 төгрөгийг төрийн сангаас, 90,659 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн *******ын *******н газраас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг тус тус *******а болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн *******ын *******н газар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,398,000 (Арван сая гурван зуун ерөн найман мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,318 төгрөгийн тал нь болох 90,659 төгрөгийг төрийн сангаас, 90,659 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн *******ын *******н газраас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Б.РАУШАН