| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/01497/И |
| Дугаар | 142/ШШ2024/00002 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 142/ШШ2024/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ************* тоотод оршин суух, *********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ******** тоотод оршин суух, **********-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ажлын хөлс 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ХХК-ний 260 айлын орон сууцны барилгын B, C блокын сантекник, галын шугам болон цэвэр халуун усны ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг барилгын ажлыг 20,000,000 төгрөгөөр тохирч хийсэн. 2022 оны 10 дугаар сараас хойш ямар ч мөнгө аваагүй. Уг хоёр барилгыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Одоо ******* утсаа авдаггүй. Немон компаниас бүх мөнгөө авсаныг 2023 оны 6 сард мэдсэн. Ажлын хөлс болох 17,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ барилга аймгийн төсвөөр цалинжуулж байгаа учир энэ компани цаг тухайд нь гүйцэтгэлээр мөнгийг өгдөг байсан боловч энэ хүн мөнгөө өгдөггүй байсан. ******* компани мөнгөгүй худал хэлээд байсан. Удирдлага дарга нараас нь асуухаар мөнгөө авсан гэсэн. Намайг гэрчлэх хүмүүс нь ерөнхий инженер Мэндээ, сантехникийн инженер *******. Миний бие 2023 оны 03 сард хагалгаанд орсон. Хагалгааны шарх эдгээгүй байхад ажлаа хий гэж дарамталж би ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан. Би энэ ажлыг дуусгахын тулд 3-4 хүн ажиллуулсан. Энэ хүмүүсийнхээ цалин болон хоолыг мөн унааны зардлыг тэтгэврийн зээлээр болгож байсан. Иймд *******аас хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие иргэн *******чимэдтэй аман гэрээ хийж 260 айлын орон сууцны халаалт, цээр усны шугам хоолойг гагнуулахаар тохиролцсон. *******чимэд нь 2 байрны халаалын шугамыг гагнаж дуусаагүй байхдаа мөнгөний хэрэг байна гээд урьдчилгаа мөнгийг авсан байсан. Үүний улмаас дараагийн санхүүжилт хойшлогдсон. Ажлын хөлсөнд 24 сая төгрөгийг авсан. Санхүүжилт удааширсныг тайлбарласан боловч *******гийн эхнэр ойлгоогүй элдэв үгээр дайрч, доромжилж мессэж бичиж эхэлсэн. Мөн 2023.07.22-ны өдөр *******гийн эхнэр нөхртэйгөө барилгын талбай дээр ирж мөнгө нэхэж элдвээр доромжилж заамдаж чирж барилгын ажилчдын өмнө эвгүй байдалд оруулсан. Нөхөр нь салгах ямар ч үйлдэл хийгээгүй. Мөн миний машин болох 36-02 ОРХ дугаартай мазда машины бичиг баримт, түлхүүрийг авч явсан. Үүнийг компанийн ажилчин *******, ******* нар гэрчилнэ. Би энэ хүний эд хөрөнгийг хуурч залилж аваагүй, харин ажилтай цалинтай болгож өгсөн. *******чимэдийн хийсэн ажлын графикийн дагуу гарсан үнийн дүнгийн дагуу олгоно. График гаргаснаас 2 компанийн ажилын хөлс 32 төгрөг байна. Үүнээс 24 сая төгрөгийг өгсөн байгаа. Одоо мөнгийг олгохдоо НӨАТ-ын 10%, буюу 3,200,000 төгрөгийг авч үлдэнэ. Мөн нэг барилгын алчуур хатаагчийн ажил дутуу байгаа. Хэрэв гүйцэтгэж хийж дуусгахгүй бол мөнгийг хасаж тооцно. Миний машины бичиг баримт, түлхүүрийг өгөхийг хүсье. Одоо өгөх мөнгө нь НӨАТ-ын 10% хасаад 4,800,000 төгрөг, ажлаа гүйцэтгэж хийхгүй бол мөнгөн дүнгээс хасагдах болно гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, 2023 оны 05 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-5-6/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хариу тайлбарыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ХХК-ийн 260 айлын орон сууцны барилгын B, C блокын сантехник, галын шугам болон цэвэр халуун усны ажлыг хийж гүйцэтгэсэн, нэг барилгын ажлыг 20,000,000 төгрөгөөр тохирч хийсэн, 2022 оны 10 дугаар сараас хойш ямар ч мөнгө аваагүй, уг хоёр барилгыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчтэй аман гэрээ хийж 260 айлын орон сууцны халаалт, цэвэр усны шугам хоолойг гагнуулахаар тохиролцсон, *******чимэд нь 2 байрны халаалын шугамыг гагнаж дуусаагүй байхдаа мөнгөний хэрэг байна гээд урьдчилгаа мөнгийг авсан байсаны улмаас дараагийн санхүүжилт хойшлогдсон, ажлын хөлсөнд 24 сая төгрөгийг авсан. *******чимэдийн хийсэн ажлын график,гарсан үнийн дүнгийн дагуу олгоно. График гаргаснаас 2 компанийн ажлын хөлс 32 төгрөг байна, үүнээс 24 сая төгрөгийг өгсөн байгаа,одоо мөнгийг олгохдоо НӨАТ-ын 10%, буюу 3,200,000 төгрөгийг авч үлдэнэ. Одоо өгөх мөнгө нь НӨАТ-ын 10% хасаад 4,800,000 төгрөг, ажлаа гүйцэтгэж хийхгүй бол мөнгөн дүнгээс хасагдах болно гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай ажил гүйцэтэх гэрээг амаар байгуулан 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ХХК-ний 260 айлын орон сууцны барилгын B, C блокын сантехник, галын шугам болон цэвэр халуун усны ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь нэг барилгын ажлын хөлсөнд 20,000,000 төгрөгөөр тохирсон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх,дээрх гэрээ хүчин төгөлдөр эсэх,мөн хийж гүйцэтгэх ажил болон нийт ажлын хөлсний дүн дээр маргахгүй байна нь гэрээгээр хүлээсэн ажлаа хийж гүйцэтгэсэн, уг хоёр барилгыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн, 2022 оны 10 дугаар сараас хойш ямар ч мөнгө аваагүй гэж тайлбарлаж байна. хоёр барилгыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Одоо ******* утсаа авдаггүй. Немон компаниас бүх мөнгөө авсаныг 2023 оны 6 сард мэдсэн. Ажлын хөлс болох 17,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Харин хариуцагч нь ажлын хөлсөнд 24 сая төгрөг өгсөн, ажлын график,гарсан үнийн дүнгийн дагуу үлдсэн хөлсийг олгоно гэж байгаа бол нэхэмжлэгч 17 сая төгрөг авах ёстой гэж маргаж байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч ******* нь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байх тул мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч энэхүү үндэслэлээ нотлох баримтаар нотлож няцааж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч А.Эрдэнэбаатараас 17.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ..... төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Эрдэнэбаатараас ............ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН