| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/00698/И |
| Дугаар | 142/ШШ2023/01665 |
| Огноо | 2023-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2023/01665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******** тоотод оршин суух, ***********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *********** тоот тоот оршин суух, *********-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ү-2101009476 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг *******д шилжүүлэн өгөхийг *******д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс ******* татгалзсаныг баталж, *******ын хууль бус эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж, *******аас түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: *******,
Хариуцагчийн өмгөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Бичгээр байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хороолол, 13 дугаар багийн 53 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ******* нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн танил гээс урьдчилгаа мөнгө өгөөд хувь зээлээр тоотод байрлах 1 өрөө байр зарах хүн байгаа гэж сонсоод улмаар гуайтай хамт *******тай уулзсан юм. Гэтэл ******* нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 55.000.000 төгрөгөөр худалдах хүсэлтэй байгаа тухай хэлсэн ба миний хувьд 20.000.000 төгрөг бэлэн байгаа тухай хэлэхэд, тэрээр ******* нь 20.000.000 төгрөгөө урьчилаад өгчих, үлдэгдэл мөнгийг 2 жилийн хугацаанд багтаагаад төлж болно гэсэн. Энэ яриа хэлцэл болж байх үед биднийг танилцуулсан гуай хамт байсан бөгөөд сонсож байсан юм. Ийнхүү тохиролцоод урьдчилгаа 20,000,000 /хорин сая/ төгрөг шилжүүлсэнээс 2 хоногийн дараа ******* утсаар холбогддон 60,000,000 /жаран сая/ төгрөг болголоо гэж хэлсэн. Би эгчтэй хамт дахин тай уулзаж, ярилцсаны эцэст 58,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд багтаан төлөхөөр болсон. 2021.07.02-ны өдөр түүний эзэмшлийн хаанбанкны 5094100248 дугаартай дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2021.07.07-ны өдөр *******тай уулзаж бид 2 харилцан тохирлцсоны дагуу бичгээр байр худалдан авах тухай хэлцэл" хийхээр болж ******* нь өөрийн гараар уг хэлцлийг бичсэн. Ингэхдээ уг хэлцлээр ....Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн тоот орон сууцыг нийт 58.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж үүний 20.000.000 төгрөгийг төлсөн, харин үлдэгдэл 38.000.000 төгрөгийг 2023.07 сард багтааж 2 жилийн хугацаанд төлөх үүргийг миний бие хүлээсэн. Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу миний бие тус орон сууцанд ээж, хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдарч эхэлсэн, одоо ч энэ байрандаа амьдарч байна. Тус орон сууцанд анх нүүж ороход хун амьдрахааргүй байсан тул би 4,000,000 /дөрвөн сая/ орчим төгрөгөөр засвар хийж нүүж орсон байдаг. Харин дээрх 2 жилийн хугацаанд миний бие байрны болон тогны үнийг төлж байхаар болсон юм. Мөн миний бие 2021 оны гаргаж өгөхөөр 2023.04 дүгээр сард харилцан тохиролцож улсын бүртгэл дээр өмчлөх эрхээ шилжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие тохиролцооны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкны зээл хөөцөлдөж эхэлсэн ба зээлээ банкнаас авах болоход ******* нь байрны үнээ нэмж байна 83 сая төгрөгөөр л зарна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Орон сууцны үнийг нэмнэ гэж ярьж эхэлсэнээс болж миний бие зээл ч авах боломжгүй, байраа ч шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Иймд *******тай бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн "Байр худалдан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2023.04.13-ны өдөр олгосон 399 дугаартай итгэмжлэлийн дагуу түүнийг бүрэн төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2021.07.07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шижлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь талуудын хэлэлцэн тохиролцож байгуулсан хэлцэл, түүний үндсэн дээр орон сууцны нийт үнийг 63.000.000 төгрөгөөр тооцож хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн 2023.04.03-ны дрийн 0766 бүртгэлийн дугаартай "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, хүдалдан авах гэрээ"-г байгуулсан байдаг. Үүний дагуу худалдан авагч ******* нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн Ү-2101009476 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч болох боломжтой болсон.
Иймээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох *******, ******* нарын хооронд 2021.07.07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцлийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжлүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106.1, 243 дугаар 243.1 -д тус тус зааснаар Ү-2101009476 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоотод байрлах 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож өмчлөх эрхийн гэрчилгээг *******д шилжүүлэн өгөхийг *******д даалгаж өгнө үү" гэж өөрчилж байна. Нэхэмжлэгчийн хувьд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70.200 төгрөг 2 удаа улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд уг өөрчилсөн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөгдсөн болно.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: М.ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахи тайлбарыг гаргаж байна.
Уурхайчин багийн тоот миний өмчлөлийн орон сууцыг гэдэг эмэгтэй хүүхдүүддээ хөлсөлж байсан. 2021 оны зуны эхэн сар байсан. над дээр гэдэг эмэгтэйг дагуулж ирсэн. Энэ эмэгтэй төрөөд удаагүй байгаа юм, айлын байр түрээсэлж байсан чинь тухайн айл нь хөөгөөд түрээсийн байр олдохгүй байна гэнэ гээд уулзсан.
Тухайн үед гэгч нь би хөлсөлж сууна, та ер нь байраа зарах уу гэж байсан. Би байраа зарж магадгүй гэхэд, би таньд урьдчилгаа 20 сая төгрөг өгье. 2 жилийн дараа банкнаас зээл аваад 38 сая төгрөг өгье гэж гуйсан. Сар бүр 150,000 төгрөгний түрээсийн төлбөр авна харин өөрийн хэрэглэж буй ус дулаан цахилгаанаа төлнө гэж тохирсон.
2021 оны 08-р сараас гэр бүлийн маань хүн хорт хавдар өвчин илэрч бид 2 олон шинжилгээ эмчилгээ гэж явж 2022.01.11-нд миний нөхөр нас барж, миний амьдралд хүнд цохилт, хүнд байдал үүссэн. Нөхөр маань ажил хийж, гэр бүлээ тэжээж байсан. Нөхөр нас бараад амьдралын маань байдал хэцүү болж ирсэн. д энэ байдлаа байнга мэдэгдэж, ҮХЭХ-ийн үнэ өсч байгаагаа хэлсэн. ч үүнийг ойлгоод надад нэмэх үнээ хэлчих. Би одоо ажилдаа ороод зээл авах боломжтой гэсэн. Ингээд 2023.04.03-нд 17цаг өнгөрч байхад намайг нотариат дээр хүрээд ир гэсэн. Нотариат одоо ажиллаж байгаа юм уу гэхэд 4-20-р байранд байдаг нотариат ажилладаг юм байна гэсэн. Ингээд нотариат дээр очиж, бид тоот байрыг худалдах, худалдан авах гэрээг хийж, үнийг 63 сая төгрөгөөр худалдан авч банкны зээл авч 63 сая төгрөгийг 2023.04.28-нд төлнө гэж тохирч гэрээ хийсэн. Тэрнээс хойш урьд нь урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгөө хасаад 43 сая төгрөг төлнө гэдэг тохироо хийгээгүй.
ҮХЭХ-ийн үнэ ханш өссөн тул урд нь тохирсон үнээ нэмэх талаар би түүнд мэдэгдэж байсан юм. Өөрөө ч үүнийг зөвшөөрч байсан юм. Ингээд гэрээ хийсэн 2-3 хоногийн дараа би буруу гэрээ хийлээ гэсэн юм ярьж, дахин нотариат дээр ир гэсэн. Яагаад гэтэл 20 сая төгрөгөө хасуулаад 38 сая төгрөг төлөхөөр хийнэ гэсэн юм хэлэхээр нь ийм юм байхгүй, би зах зээлийн ханшаар нэмэх талаар хэлэхэд зөвшөөрөөд байсан биз дээ. Тийм нөхцөлөөр би хийхгүй шүү дээ. Хэрэв үүнийгээ үгүйсгээд зөвшөөрөхгүй бол би түрээсийн мөнгийг чинь 20 сая төгрөгнөөс зөрүүг нь тооцоод өгье гэхэд намайг луйварчин дээрэмчин гэж баахан доромжилсон. Еи анх түүний өөрийнхөө хүнд байдлыг яриад хөлс нь гоожсон төрөөд удаагүй нялх биетэй гээд гуйж байх үед хоорондоо амаар тохирсон тохироогоо нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас мөн түүнд өөрийнхөө байр байдал болон ҮХЭХ-н үнэ өссөн талаар саналаа хэлж, тэрээр зөвшөөрсний үндсэн дээр гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан гэж үзэж байгаа. Аливаа гэрээ хэлцэл хийж байгаа хүмүүс харилцан санал солилцож байж тохиролцоонд хүрдэг.
Тэгэхээд 2023.04.03-ны өдөр хийсэн гэрээгээ үгүйсгэж байгаа бол би уг гэрээнээсээ татгалзаад түүний өгсөн 20 сая төгрөгнөөс түрээсийн зөрүүгээ хасч тооцоод буцааж хөрөнгөө авъя. Байр үнэд орсон тул зах зээлийнх нь ханш 1 өрөө байр 90-95 сая төгрөгтэй тул би заавал ын хүсэл зоригоор хөрөнгөө түүнд зарах албагүй. ҮХЭХ өссөн нөхцөл байдлыг ашиглан 38 сая төгрөг шүүхээр төл гэсэн шийдвэр гаргуудж дундаас нь ашиг олж зарах бодолтой байгаа юм байна гэж үзэж байна.
Иймд Уурхайчин багийн тоот орон сууцыг 38 сая төгрөг төлсөний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргана гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *******ын надтай байгуулсан тоот ҮХЭХ худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул тоот 1 өрөө орон сууцыг *******ын эзэмшлээс суллуулах шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох бичгээр байгуулсан 2021.07.07-ны өдрийн Байр худаддан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол, 13 дугаар байрны 53 тоот орон сууцыг 38.000.000 төгрөг төлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохыг тогтоолгох, хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт хариуцагчаас гаргасан ... тоот 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул тоот 1 өрөө орон сууцыг *******ын эзэмшлээс суллуулах... гэх шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. ******* нь өөрийн өмчлөлийн тоот 1 өрөө орон сууцыг худалдах санал гаргасныг ******* нь хүлээн зөвшөөрч, улмаар талуудын бичгээр 2021.07.07-ны өдөр хүсэл тодорхой илэрхийлж, 20.000.000 төгрөг *******д төлж үлдэгдэл 38.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Уг төлбөрөө төлөхөөр банкнаас орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаад ирвэл зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд уг гэрээгээ бичгээр байгуулахыг ******* хүсэхэд ******* нь нийт үнийг 63.000.000 төгрөг болгож, урьдчилж төлсөн 20.000.000 төгрөг дээр нэмж 43.000.000 сая төгрөг төлбөл гэрээ бичгээр байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу талууд дахин 2023.04.03-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү ******* нь 2021 онд бичгээр байгуулсан хэлцлийнхээ хүрээнд *******аас 2021.07.02-нд 20.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сараас хойш 2023 оны 04 сар хүртэлх хугацаанд сар бүр 150.000-250.000 төгрөг, нийт 3.550.000 төгрөгийг хүлээн авсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёр. *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй буюу хэзээний ямар гэрээнээс татгалзаад байгаа нь ойтгомжгүй байна. Тодруулбал талуудын хооронд 2021.07.07-нд ******* нь өөрөө гараараа бичсэн гэх "Байр худалдан авах тухай хэлцэл-ийг хийсэн, мөн 2023.04.03-нд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг бөгөөд эдгээрийн алинаас нь татгалзаад байгаа нь тодорхойгүй байна.
Гурав. *******гийн хувьд аль ч хэлцлээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар талуудад үүрэг үүсдэг бөгөөд гэрээ байгуулах үе шатанд ч үүрэг үүсдэг бөгөөд уг үүргээ биелүүлэхээс татгалзах хууль заасан үндэслэлгүй байхгүй юм.
Иймээс *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: ******* би 2021 оны 07 сарын 01-ний өдөр *******аас 20,000,000 төгрөг аваад Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг тоот нэг өрөө орон сууцандаа оруулсан.
Тухайн үед үлдэгдэл 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд цувуулж өгөөд 2023 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцсон ба 2 жилийн хугацаанд сар бүр түрээсийн төлбөрт 150,000 төгрөг төлөхөөр болж бичгээр гэрээ үйлдсэн.
******* нь түрээсийн төлбөрийг 2021 оны 8 сар, 2022 оны 03 сард тус тус 150,000 төгрөг төлөөгүй, 2023 оны 04 сараас хойш өнөөдрийг хүртэл 7 сарын хугацаанд 250,000 төгрөгийг сар бүр төлөөгүй ба нийтдээ 2,050,000 төгрөгийг түрээсэнд төлөх үүрэгтэй.
Одоогийн байдлаар Эрдэнэт хотод 1 өрөө орон сууцыг 400,000-500,000 төгрөгийн хооронд түрээслэж байгаа боловч би тохирсон тохирооны дагуу сард 250,000 төгрөгөөр тооцож түрээсэнд нэхэмжлэж байна.
******* нь 2 жилийн хугацаанд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй, хэрэв цувуулаад 38,000,000 төгрөгөө төлсөн байсан бол өнөөдөр маргаан үүсэхгүй байх байсан, сүүлийн үед мөнгөний ханш хэлбэлзэж төгрөгний доллартай харьцуулах ханш огцом өссөнөөр орон сууцны үнэ нэмэгдсэн.
2 жилийн өмнө 58,000,000 саяар зарах байсан 1 өрөө орон сууц 80,000,000-95,000,000 төгрөг болтлоо өссөн болохыг бид нар бүгд л мэдэж байгаа, энийг шинжээчийн дүгнэлт хүртэл баталсан.
Тийм учраас би *******д орон сууцаа зарахаа больсон, чи 2 жилийн хугацаанд надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй тул би 20,000,000 төгрөгийг чинь буцаагаад өгье, манай байрыг суллаж өгөхийг шаардсан, гэтэл ******* нь байрныхаа үнийг нэмсэн үнээр чинь тооцоод авья гэдэг саналаа надад хэлсний дагуу 83,000,000 төгрөгт зарна чи 20,000,000 төгрөг надад өгчихсөн байгаа одоо үлдэгдэл 63,000,000 төгрөгний зээл аваад өгчихөөд байр авбал ав гэж хэлсний дагуу намайг ажил тарах гэж байхад нотариат дээр хүрээд ир гэж хэлсэн.
Би нотариат дээр очоод надад урд нь 20,000,000 төгрөг өгчихсөн байгаа одоо үлдэгдэл 63,000,000 төгрөг дээр гэрээ хийнэ гэж хэлээд нотариатаар худалдах худалдан авах 0766 тоот гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *******тай байгуулсан.
Гэтэл ******* надад орон сууц худалдаж авсан төлбөрөө 2023 оны 04 сарын 28-ны дотор банкнаас зээл авч өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч уг хугацаандаа төлбөрөө төлөөгүй мөртлөө манай байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болохоо тогтоолгоно, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.
Миний хувьд ******* 83,000,000 төгрөгөө гүйцээгээд төлчихвөл 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрчилгээг шилжүүлэхэд бэлэн байсан гэтэл ******* өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй мөнгө төлбөрөө өгөөгүй, тэгсэн мөртлөө шүүхэд нэхэмжлэл үндэслэлгүй гаргасан байсан.
H. өөрөө хэлцлийнхээ дагуу үүргээ биелүүлээгүй байж шүүх яаж түүнд миний эд хөрөнгийг эзэмших эрхтэй гэж тогтооно гэж бодсон бэ, яагаад хүний эд хөрөнгөнд өөрийн дураар эзэн сууна гэж бодсон бэ гэдэг нь сонин байгаа юм.
Иймд би урд гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагаа дараах байдлаар ~д:/улж байна.
I. *******, ******* нарын хооронд хийсэн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээнээс ******* татгалзсаныг баталж, *******ын хууль бус эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү.
2. *******аас түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч *******гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хэлцлээр тохирсоны дагуу сар бүр түрээсийн төлбөр гэх 150.000 төгрөгийг *******д тасралтгүй төлж байсан. ******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа мөртлөө нэхэмжлэгч *******ыг тус хэлцлийн дагуу 150,000 төгрөг сар бүр төлбөр /түрээс/ төлөх гэж үзэж байгаа нь тус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаагын илэрхийлэл юм. ******* нь гэрээнээс огт татгалзаагүй төдийгүй татгалзах хүсэлзуй байгаа. Зохигчдын хооронд байгуулсан омнөх бүх хэлцлүүд иь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр хэлцлүүд бөгөөд нэгэнт хэлцлээр хүлээсэи үүргээ Н.Оттонзул бүрэн биелүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож огнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-4/, депозит дансны хуулга /хх-5-8/, өмгөөлөгч О.Сарантуулыг авах тухай хүсэлт /хх-9/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00117 дугаартай шийдвэр /хх-11-26/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: хүсэлт /хх-39-100/, хариу тайлбарыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан бичгээр байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Байр худалдан авах тухай хэлцэл-ийн дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хороолол, 13 дугаар багийн 53 тоо сууцны өмчлөгчөөр тогтоолгох,өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн танил гээс урьдчилгаа мөнгө өгөөд хувь зээлээр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Уурхайчин багийн тоотод байрлах 1 өрөө орон сууцыг 58,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 38,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд багтаан төлөхөөр болсон, 2021.07.02-ны өдөр түүний эзэмшлийн хаанбанкны 5094100248 дугаартай дансанд 20,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2021.07.07-ны өдөр *******тай уулзаж бичгээр байр худалдан авах тухай хэлцэл хийсэн.
Ийнхүү харилцан тохиролцсоны дагуу миний бие тус орон сууцанд ээж, хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдарч эхэлсэн, одоо ч энэ байрандаа амьдарч байна. Тус орон сууцанд анх нууж ороход хун амьдрахааргүй байсан тул би 4,000,000 /дөрвен сая/ төгрөгний орчим засвар хийж нүүж орсон байдаг. Харин дээрх 2 жилийн хугацаанд миний бие байрны болон тогны үнийг төлж байхаар болсон юм.
Мөн миний бие 2021 оны гаргаж өгөхөөр 2023.04 дүгээр сард харилцан тохиролцож улсын бүртгэл дээр өмчлөх эрхээ шилжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие тохиролцооны дагуу үлдэгдэл төлбөрөө төлөхөөр банкны зээл хөөцөлдөж эхэлсэн ба зээлээ банкнаас авах болоход ******* нь байрны үнээ нэмж байна 83 сая төгрөгөөр л зарна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Орон сууцны үнийг нэмнэ гэж ярьж эхэлсэнээс болж миний бие зээл ч авах боломжгүй, байраа ч шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй байна.
Тухайн үед манай байрыг хөлсөлж сууна,та ер нь байраа зарах уу гэхэд би байраа зарж магадгүй гэхэд таньд урьдчилгаа 20 сая төгрөг өгье,2 жилийн дараа банкнаас зээл аваад 38 сая төгрөг өгье гэж гуйсан,сар бүр 150.000 төгрөгний түрээсийн төлбөр авна,харин хэрэглэж буй ус,дулаан цахилгаанаа төлнө гэж тохиролцсон.2023-04-03-нд нотариат дээр очиж тоот байрыг 63 сая төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ хийж банкны зээл авч 63 сая төгрөгийг 2023-04-28-нд төлнө гэж тохирч гэрээ хийсэн,тэрнээс хойш урьд нь урьдчилгаанд өгсөн 20 сая төгрөгөө хасаад 43 сая төгрөг төлнө гэж тохиролцоогүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нь 2 жилийн хугацаанд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй,хэрэв цувуулаад 38,000,000 төгрөгөө төлсөн байсан бол маргаан үүсхэгүй байх байсан,тийм учраас байраа зарахаа больсон,20 сая төгрөгийг чинь буцаагаад өгье,манай байрыг суллаж өг гэдэг шаардлага тавьсан.Гэтэл нь байрныхаа үнийг нэмсэн үнээр чинь тооцоод авъя гэдэг саналаа надад хэлсний дагуу би 83 сая төгрөгөөр зарна,20,000,000 төгрөг өгчисөн байгаа одоо банкнаас 63,000,000 төгрөгний зээл авч төлөөд худладж авах юм бол ав гэсний дагуу 20,000,000 төгрөг байгаа одоо үлдэгдэл 63,000,000 төгрөг дээр гэрээ хийнэ гээд 2023-04-03-ны өдрийн гэрээг байгуулсан.
Миний хувьд ******* 83,000,000 төгрөгөө гүйцээгээд төлчихвөл 2023-04-28-ны өдөр гэрчилгээг шилжүүлэхэд бэлэн байсан,гэтэл өөрөө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд *******,******* нарын хоронд хийсэн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 0766 дугаартай худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,уг гэрээнс ******* татгалзсаныг баталж,*******ын хууль бус эзэмшлээс Орхон аймаг,Баян-Өндөр сум,Уурхайчин баг, тоот нэг өрөө орон сууцыг чөлөөлж,мөн түрээсийн төлбөрт 2,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-д заасныг баримтлан хариуцагч О.Сарантуулаас 400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алгирмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Сарантуулаас 23,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Алгирмаад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН