| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2020/01575/N |
| Дугаар | 184/ШШ2024/04599 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/04599
2024 09 17 184/ШШ2024/04599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *****,
Нэхэмжлэгч: *****,
Нэхэмжлэгч: ***** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****,
Хариуцагч: ****,
Хариуцагч: *****,
Хариуцагч: *****,
Хариуцагч: *****,
Хариуцагч: *****,
Хариуцагч: *****,
Хариуцагч: ***** нарт холбогдох
******* СӨХ-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолууд, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 01 дүгээр тогтоол, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******, *******, ******* нараас нэхэмжлэгч *******, *******, нарт холбогдох “Өнөр 20” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, *******, нар шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “******* “ СӨХ-ны ээлжит бус хурлыг зарлан явуулах болсон нь Удирдах зөвлөлийн гишүүн , н.Нямаасүрэн нар нас барсан тул тухайн гишүүдийг нөхөн сонгох асуудал байсан юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна” гэсэн байхад бүх гишүүдийн гуравны нэг буюу 365:3=112 гишүүн санаачилга гаргаагүй байхад хурлыг зарлаж хууль зөрчөөд зогсохгүй ээлжит бус хурлыг бүх гишүүдийн хурал болсон мэтээр хурлын тэмдэглэлийг хөтөлсөн байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлын ирц бүртгэж, тэмдэглэлд бичигдсэнээр 128 хүн оролцсон байгаа нь хурлын ирц 40,65 хувьтай байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “ Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэснийг зөрчсөн. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 -д “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн гишүүдийг сонгох”, 7 дугаар зүйлийн 7.2.4-д “удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож” гэснийг зөрчиж орон сууцны байшинд оршин суудаггүй, хаягийн бүртгэлд бүртгэгдээгүй, сууц өмчлөгч биш *******, нарыг сонгож, улмаар *******ыг удирдах зөвлөлийн дарга болгосон байна. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралд удирдах зөвлөлийн гишүүн , нар өөрсдөө оролцсон боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “ Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална.” гэснийг зөрчиж Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн бус, орон сууцны сууц өмчлөгч биш С. гэгч Удирдах зөвлөлийн гишүүдийн хэн нэгний итгэмжлэлгүйгээр хурлыг даргалж явуулсан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дах заалтыг зөрчсөн. Иймд “******* “Сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний бүх гишүүдийн хурал, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаас гарсан Удирдах болон хяналтын Зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолууд, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 01 дүгээр тогтоол, хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоолыг тус тус хүчингүй болгохоор тодруулж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч болох “*******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн , *******, , , *******, ******* нараас татгалзаж, жинхэнэ хариуцагчаар “ӨНӨР-20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга *******ыг хариуцагчаар татаж байгаа болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дагаж, мөрдөж олон жил болсон. Гэтэл хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан хэд хэдэн заалтыг зөрчсөн. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасан “Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар хэлэлцэнэ” гэх заалтыг зөрчсөн. Учир нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ээлжит бус хурлаар Удирдах зөвлөлийн хоёр гишүүнийг нөхөн сонгож, хурлаа зарлахад ирц бүрдээгүй тул хүчингүй болсон. Үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуулиар ээлжит бус хурал хийх ёстой ч бүх гишүүдийн хурал зарласан бөгөөд ирц бүрдээгүй байхад хурал хийсэн. Мөн 14 хоногийн өмнөөс мэдэгдэх хуудсаар бүх гишүүддээ мэдэгдэх ёстой зэрэг олон хууль, журам зөрчигдсөн байна. Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт зааснаар “Бүх гишүүдийн хурлыг Удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар Удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална” гэж заасныг Удирдах зөвлөлийн хоёр гишүүн болох , нар өөрсдөө биечлэн хуралд оролцож байхад , н. нар Удирдах зөвлөлийн гишүүнийг төлөөлөн оролцсон байсан. Гэтэл энэ хоёр хүний авсан итгэмжлэлд өөрийг нь төлөөлөх, хурал даргалах эрх бүхий ойлголт тусгагдаагүй бөгөөд гараар бичүүлсэн итгэмжлэл авсан байсан. Үүний дараа 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаар Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгоно гэж заасан байтал Удирдах зөвлөлийн даргаар сууц өмчлөгч биш *******, түр оршин суугч байсан нарыг сонгосон байсан. Удирдах зөвлөлийн дарга нь сууц өмчлөгчдийн холбооны бүх эрх, үүргийг эдэлдэг бөгөөд энэ мэт хууль журмыг зөрчиж, ирц бүрдээгүй байхад хурлыг хийж, хууль бус үйлдэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би эдгээр хүмүүс хууль зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан болохоос Удирдах зөвлөлийн даргын эрхийг авах, Удирдах зөвлөлийн дарга болох намайг хуралд оролцуулсангүй гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаагүй. Оршин суугч нар надад хэлэхдээ “н.Эрдэнэбилэг хуралд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Энэ хурал хууль бус болсон” гэж хэлсэн. Би тус орон сууцны өмчлөгч нарыг тогтоолгохоор хүсэлт гарган Улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулан нэг бүрчлэн тулгалт хийхэд хуралд ирц бүрдсэн мэт харагдуулахаар орон сууц түрээслэгчээр хүртэл гарын үсэг зуруулсан байсан. гэх хүн өөрөө хувийн ашиг сонирхлоор аливаад ханддаг. Намайг биш гэж үзэхэд болон нарт хурал зарлах эрхийг нь олгосон болохоос Дээд зөвлөлд хурал зарлах эрх байхгүй. н. гэх хүн Дээд зөвлөлөөс олгосон эрхийнхээ хүрээнд ажиглагчаар оролцох эрхтэй болохоос хурал даргалах эрхгүй. Хоёрдугаарт намайг хууль бусаар нотариатын үйл ажиллагаа явуулж түрээс авдаг гэж хэлсэн. Манай нөхөр өвчтэй байсан тул би танхимаас зөвшөөрөл авч нотариатын үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн ч боломж гараагүй тул тус байранд жижүүр байсан хүнийг оруулахаар сууц өмчлөгчдийн холбоотой тохиролцоод оруулсан. Санхүүгийн баримтад шалгалт хийлгэхээр н.Ганбат, н.Болор нарт хандахад шалгалт хийгээгүй. Энэ хэрэгтээ, маргаантай хамааралгүй учраас би гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй. Үнэн хэрэгтээ н.Наранцацрал гэх хүн захирал болсноос хойш 10 дугаар орц, 03 дугаар орц, 00 тоот өрөө, подвал зэрэгт өөрийн хамаатан саднаа оруулсан байдаг. Санхүүгийн баримтад шалгалт, үзлэг хийлгэх гэхэд зугтаагаад шалгалт хийлгээгүй. н.Наранцацралт нь нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан ч хуурамч гэрээ үйлдэж, гарын үсэг зуруулан гэх хүнд ажлаа хаяад явсан. сар бүр манай сууц өмчлөгчдийн холбооноос 500.000 төгрөг авдаг гэж байсан бөгөөд н.Наранцацралт шалгалт хийлгэхгүйгээр зугтаасан тул шалгах боломжгүй байна. н. нягтлан бодогчийнхоо хувьд хуралд оролцож тайлангаа тавих ёстой этгээд. Гэтэл цалин хөлс, засвар үйлчилгээний зардал зэрэг төсвийг огт хурлаар тайлагнаж, батлуулаагүй байсан. Энэ мэт хууль дүрэмд заагдсан асуудлыг хурлаар хэлэлцээгүй байж Удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийг шинээр сонгосон байсан. гэх хүн ямар үндэслэлээр гүйцэтгэх захирал болсон нь ч тодорхойгүй. Миний бие тус хурал нь хууль зөрчсөн, ирц хүрээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан н.Эрдэнэбилэгийг хурлын даргаар томилогдсоныг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан болохоос хувийн ашиг сонирхлоос болсон зүйл байхгүй. н.Эрдэнэбилэгтэй би шүүх хуралдаанд уулзаад та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хурал даргалж орсон гэж оршин суугчид надад хэлсэн гэж өөрт нь хэлснээс хойш шүүх хуралдаанд оролцохоо больсон. Миний бие н.Баярсүрэн гэх хүнийг ашиглаж мөнгө завшсан зүйл байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн хүн хүсэлтээ өгөөд Удирдах зөвлөлийн даргаар томилогдож болно. Оршин суугч хүнийг Удирдах зөвлөлд томилоход ажлаа хийхгүй байсан тул оршин суугч бус хүнийг болон нарын зөвшөөрлөөр томилсон. бол ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны бүх шүүгч нараас татгалзуулах аргыг сэдэж байна. Оршин суугч биш байж мэддэг юм шиг худал ярьж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2003 онд батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуульд заасан дүрэм журмыг хариуцагч зөрчсөн учраас нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс миний бие нэхэмжлэл гаргасан. Тухайн орон сууцны орчин нөхцөл сайжирсан гэж худал хэлж байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч “******* СӨХ-ны Удирдах зөвлөл, ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч *******, *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус хурлыг хүчингүй болгуулахаар хоёр хүн нэхэмжлэл гаргадаг. Энэ ******* гэх хүн яаж ******* сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга болсон талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заагдсан харилцаанд орж, 9 дүгээр зүйлд заагдсан эрхээ хамгаалах зайлшгүй шаардлага үүсдэг. Энэ нь Иргэний шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалах хүмүүсийн зайлшгүй харилцаа байдаг. ******* иргэнийхээ хувьд ээлжит бус хурлаас томилогдсон Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг хууль зөрчиж томилогдсон гэж хүчингүй болгуулсны дараа ямар эрх нь сэргэх вэ гэдэг асуудлыг шүүх зайлшгүй анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ хүний хувийн ашиг сонирхлын үүднээс Удирдах зөвлөлийн даргаар томилогдох хүсэлтэй байгаа нь ойлгомжтой байна. ******* гүйцэтгэх захирлын үүргийг биелүүлэх хэцүү байна гээд Удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга болох болон гэх 2 хүнтэй тохиролцоод Удирдах зөвлөлд орсон байдаг. Гэтэл ******* өөрөө хууль ёсоор удирдах зөвлөлд орсон эсэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоно. Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн Удирдах албан тушаалтан болох хөндлөнгөөс оролцож, хурлын процессыг шалгаад, ирц бүрдсэн байна гэж үзэн хурлаа хийсэн. н. гэх хүн хэрхэн хурал даргалах болсон асуудал яригдана. ******* албан бус дарга байхдаа Өнөр хорооллын 4 дүгээр орцыг 14 жил орчим хугацаанд нотариатын үйл ажиллагаа явуулна гэж түрээсийн төлбөр аваад, тус байрны 00 тоот өрөө, подвал зэргийг 13 жилийн хугацаанд үнэгүй төлбөргүй ашигласан байсан. Гэтэл оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий субъект өөрөө түрээс авч, хууль бусаар мөнгө олж болохгүй. Би энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, түрээсийн сүүлийн 3 жилийн төлбөрийг нэхэмжлэхэд 2.000.000 гаруй төгрөгийг хангаж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-аас 00 тоот өрөөг чөлөөлж өг гэхээр ******* Америкийн Нэгдсэн Улс руу явсан тул өөрийг нь байлгах ёстой гээд 2 жил чөлөөлж өгөөгүй байна. Хурлыг хүчингүй болгосны дараа хяналтын зөвлөл байхгүй тул гүйцэтгэх захирал г ******* чөлөөлөх эсэхийг мэдэхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоо шаардлагатай бол бие даан ээлжит бус хурлаа зарлах эрхтэй байдаг. Ямар шалтгаанаар тус хурлыг хүчингүйд тооцуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Удирдах зөвлөлийн даргын хувьд нэхэмжлэл гаргаж байгаа юм уу, оршин суугчийн хувьд нэхэмжлэл гаргаж байгаа юм уу, хувийн ашиг сонирхлын үүднээс гаргасан эсэх асуудал заавал тогтоогдох ёстой. Нийт оршин суугчид энэ хүнд Удирдах зөвлөлийн эрхийг буцаан өгөх ямар ч сонирхол байхгүй. ******* Удирдах зөвлөлийн дарга байхдаа нэг ч удаа хуульд зааснаар ээлжит хурлыг зарлаж, хурал хийж байгаагүй. Хуулийн дагуу томилогдсон Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал нар ээлжит хурлыг жилд нэг удаа зарлаад тухайн хурал дээр өөрсдийнхөө хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, оршин суугчдын зүгээс дүгнэлт өгөөд шаардлагатай бол ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг огцруулах, солих зэрэг нь сууц өмчлөгчдийн нийт гишүүдийн бүх гишүүдийн хурлаас гардаг шийдвэрийн эрх хэмжээ байдаг. Нөгөө хоёр нэхэмжлэгчийн хувьд ямар ч эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй. Ээлжит бус хурал зарлаж байгаагүй тул хурал болсон удаа байхгүй. Нэхэмжлэгч нар өөрсдөө хуралд оролцох үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны үүрэгт дундын сууцын ямар байх шууд хамааралтай байдаг. Анх н. гэх хүн нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд н.Энхбат нь түүний эхнэр юм. н. нь ******* сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогч хийдэг хэр нь хяналтын зөвлөлийн гишүүнээр хавсран ажиллаж байсан нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Энэ хуульд нийцсэн үйлдэл биш. н. тус хуралд нягтлан бодогч, хяналтын зөвлөлийн дарга, оршин суугч нарын төлөөлөл болж оролцох эрхийг хэн олгосон бэ гэдэг асуудлыг хөндөх хэрэгтэй. Ийм байдлаар оршин суугчдын эрх, ашиг сонирхол 20 жил зөрчигдсөн. н. нь эхнэр болох н.Энхбат, хүү болох ******* нарыг төлөөлөн хуралд оролцсон байсан бөгөөд гэр бүлээ төлөөлж орсон үндэслэлээр маргасан эсэх нь тодорхойгүй, сууц өмчлөгч биш байсан учраас н. нэхэмжлэлээсээ татгалзсан. Тэгэхээр н.Төртүвшин, н.Энхбат нарын эрх, ашиг сонирхол огт хөндөгдөөгүй. Хуульд заагдсанаар 2 өмчлөгч байвал нэг нь санал өгөх эрхтэйгээр хуралд оролцохоор заасан байна. Хуралд оролцоход бид иргэний үнэмлэхийг нь шалгаад, маргаан бүхий хаяг болох 286 тоотын оршин суугч байсан. н. мөн 130 тоотын оршин суугч байсан тул хуралд оролцуулсан. ******* нь тухайн үед Америкийн Нэгдсэн Улсад байсан ч өөрийгөө төлөөлөх этгээдийг хуралд оролцуулах үүргээ биелүүлээгүй. Ирцийг хангалттай бүрдсэн гэж үзэж 50 хувьд хүрсэн учраас хурлыг хийсэн. н. нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалд өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан. Тэгэхээр нэхэмжлэгч нарын ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгааг ойлгохгүй байна. Тус хуралд оршин суугч нар зайлшгүй Удирдах зөвлөлийг хуралдуулах шаардлагатай байна гэж үзэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан, татан оролцуулсан. Тус шаардлагад тасарсан, орцны тасарсан, лифт ажиллахгүй, орон сууцны гадаа хог овоорч, өмхий үнэр нь үнэртэж байсан тул оршин суугч нарын шаардлагаар хуралдсан байдаг. Оршин суугчдын төлсөн зардал нь ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн халаасанд ороод байгаа учраас энэ мэт асуудал үүссэн. Тийм учраас оршин суугчид өөрсдөө 9 дүгээр сард хурал хийх шаардлагатай байна гээд иргэний үнэмлэхээ аваад хуралд оролцсон. Бид хүний хувийн нууцтай холбоотой мэдээлэл тул өмчлөх эрхийн гэрчилгээг үзэх боломжгүй байсан. Би гуайг төлөөлөн тус хуралд оролцсон. гуай хэлэхдээ “******* гэдэг хүнийг би Удирдах зөвлөлд оруулсан нь буруу байна” гээд хурал хийлгэх болсон нэг шалтгаан болсон. Тэгэхээр ******* энэ хурлын шийдвэрийг хүчингүй болгосон ч нийт оршин суугчдын шаардлагаар хуралдааны ирцээр ******* шиг сонгогдож байсан этгээд биш учраас Удирдах зөвлөлийг буцааж авах, гүйцэтгэх захирлаар өөрийн хүнийг томилох, шаардах эрх хэмжээ үүсэхгүй. Иймд ямар эрх, ашиг сонирхлоо сэргээх гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нийтийн эрх ашгийн төлөө бус хувийн ашиг сонирхлоороо хандаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Эрдэнэбилэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус хуралд орсон гэж байна. Хурлын ирц 54 хувьтай буюу тус байрны 360 өрхөөс хуралд оролцсон. Хуралдаан даргалахаар сонгогдсон хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн бол оршин суугчид хуралдааныг даргалуулахгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хуульд заасан журмаар явуулах үүргээ нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй. Намайг сууц өмчлөгчдийн холбооноос 500.000 төгрөгийг сар бүр авдаг гэж хэлсэн нь үндэслэлгүй худал зүйл ярьж байна. Надад мөнгө авсан удаа байхгүй бөгөөд шаардлагатай бол шалгуулна. Тэтгэвэрт гарах болохоор хүмүүс сууц өмчлөгчдийн холбоонд орохоор дайрдаг хувийн ашиг сонирхол маш их байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр орон сууцны 00 тоот өрөө, подваль зэргийг үнэ төлбөргүйгээр ашиглаж байсныг нь шүүх тогтоогоод шийдвэрлэсэн байхад гүтгэсэн гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Нийт оршин суугчид *******ийг бидний өмнөөс нэхэмжлэл гаргаад өг гэж шаардсан зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч , , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амартүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч , Р.Түвшинтөр, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байх бөгөөд “*******” сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон тогтоолуудыг хүчингүй болгохоор гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. нь “*******” сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болон сууц өмчлөгч биш/түрээслэгч/ тул дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан заалтыг зөрчиж Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч *******, *******, *******, ******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагч *******, *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дараах байдлаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Үүнд ******* сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулж хуралдуулахыг *******, н.Төртүвшин, н.Энхбат нарт даалгуулах тухай юм. 2019 оноос хойш жилд нэг удаа ээлжит бус хурал хуралдуулах ёстой ч одоо болтол хурал зарлаагүй байна. Хуулиар олгосон эрхээ эдэлж байгаа учраас үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2024 онд ээлжит бус хурал зарлах гэтэл *******ээс хурал хийхийг хориглуулахаар хүсэлт өгсөн байсан. 2004 онд сууц өмчлөгчдийн холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш “*******” сууц өмчлөгчдийн холбоо нийт хоёр л удаа хуралдсан. Дандаа ирц бүрэлдээгүй гэж хойшилдог. 2014 онд хурал зарлаад, удирдах болон хяналтын зөвлөлөө томилоод, гүйцэтгэх захирлаа томилсон байхад ******* тус хурлын шийдвэрийг мөн л хүчингүй болгосон байсан. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ээлжит болон ээлжит бус хурлаар үйл ажиллагаа болоод Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө томилсон, тайлан тавьсан ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. ******* 2009 онд гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын ажил хэцүү байна гээд 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр , нарт хандаж, Удирдах зөвлөлд орсон бөгөөд буруу шийдвэр гаргасан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болговол нийт 361 айлын эрх, ашиг сонирхол хууль бусаар даргын албан тушаалд томилогдсон *******ээс болж хохирч байна. Мөн хуульд заагдсан зүйл заалтуудыг зөрчиж байна. ******* Удирдах зөвлөлийн эрхийг авахыг хүсвэл хуульд нийцүүлэн томилогдох нь зүйтэй. Хуульд заагдсанаар эрх, үүрэг эдлэх бөгөөд хурлын шийдвэрийг хүчингүйд тооцуулах бол ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар өмнөх хуралд оролцоогүй, гэр бүлийн бусад гишүүдээ яагаад оролцуулаагүй гэдгээ нотлох ёстой. Өнөөдөр тус хурлын тогтоол хүчин төгөлдөр бусад тооцогдвол гүйцэтгэх захирал , Удирдах зөвлөлийн дарга ******* болоод миний бие нэхэмжлэгч нарыг оролцуулаад дараагийн ээлжит бус хурлыг зарлах, хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ээлжит хурлаар тухайн хуулийн дагуу томилогдсон этгээдүүд өөрсдийн үйл ажиллагааны тайлангаа тавьдаг. Ээлжит бус хурал гэдэг бол ерөөсөө ээлжит хурлаар томилогдсон хууль ёсны этгээдүүд байхгүй учраас ээлжит бус хурлыг зарладаг. 2004 оноос хойш ээлжит хурал огт хуралдаагүй учраас эрх бүхий этгээдүүд байхгүй тул ээлжит бус хурлыг зарласан. гэх хүнд ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй тул хурлаа зарлана гэвэл зарлахад бэлэн байгаа ч нэхэмжлэгч хурал зарлах эрхийг нь зогсоочихсон. ******* өөрөө бусдын эрх ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл гаргасан гэдэг ч би д хандан хувийн ашиг сонирхол байхгүй гэвэл хуралд оролцож, өөрийн нэрийг дэвшүүлж, шалгалт, үзлэг хийлгэ гэхэд өөрөө хуульд заасан үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч хэлэхдээ “Надад маш их хүмүүс хандсан” гэсэн. Маш их хүмүүс ******* гуай “Та энэ хүмүүсийг шүүхэд өг” гээд гуйсан юм шиг ярьж байна. Тэгэхээр энэ хүн оршин суугчдын бүх гишүүдийн 3/1-ийн шаардлага буюу 361 хүнээс 120 хүний өмнөөс нэхэмжлэл гаргаад байна гэж ойлголоо. Бүх гишүүдийн 3/1-ээр шаардах гэдэгт ******* өөрөө ороод, ээлжит бус хурлыг хийнэ гэсэн үүргийг хүлээнэ. Өнөөдөр өөрөө шүүхэд маш олон хүмүүсийн санал, гомдлыг сонсоод аргагүйн эрхэнд нэхэмжлэл гаргаж, хууль шаардаад явж байна гээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод, өөрийнхөө зөрчигдчихсөн болон шүүхээр сэргээн тогтоолгох гэж байгаа эрхээ тодорхойлдог. Өөрөө нийт оршин суугчдын буюу 120-оос дээш оршин суугчдын саналыг одоогийн Удирдах зөвлөлийн 5 гишүүн гээд хариуцагчаар дуудагдсан байгаа хүмүүс хяналтын зөвлөлийн хүмүүс, гүйцэтгэх захирал тай нийлээд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Бид энэ асуудлыг дэмжих үүрэгтэй. Би энэ тайлбараа шүүх хурлын тэмдэглэлд онцгойлон тэмдэглүүлж байна. Яагаад гэвэл ашиг сонирхлын зөрчил огт байхгүй бол гэдэг хүнийг гүйцэтгэх захирлын хувьд ******* Удирдах зөвлөлийн даргад нэр дэвшихийг хүсэж байвал нэр дэвшүүлээд, шинээр удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход татгалзах зүйлгүй. Өнөөдөр шүүхээс тус ээлжит бус хурлыг хүчингүйд тооцоход түүний дараа нэхэмжлэгчийн ямар эрх сэргээгдэх, дараа нь ямар үйл ажиллагаа хийх нь тодорхойгүй. Хурал зарлавал очно, ирц бүрдэхгүй бол дахин хүчингүйд тооцуулна гэх ашиг сонирхлын зөрчилтэй зүйл яриад байна. Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой учраас бид сөрөг нэхэмжлэл гаргасан. Өөрсдийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээх, өөрийнхөө байрны үнэ цэнийг хадгалъя, зах зээлийн ханшаас өндөр болгоё гэвэл оршин суугчдын төлж байгаа мөнгийг хууль ёсны дагуу зохицуулах, хууль ёсны дагуу томилогдсон удирдах зөвлөл, хяналтын зөвлөл байх ёстой. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстой. Гэтэл тус хурлын шийдвэрийг хүчингүй болгочихвол ******* Удирдах зөвлөлийн дарга биш иргэнийхээ хувьд гаргасан нэхэмжлэл учраас “*******” сууц өмчлөгчдийн холбоо Удирдах зөвлөлгүй болно. Үүний дараа ямар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах нь тодорхой бус байна. ******* сууц өмчлөгчийнхөө хувьд 3 өмчлөгчтэй бол түүнийг гадаадад байхад нөгөө 2 гэр бүлийнх нь гишүүн хуралд оролцох боломжтой бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хурлыг хүчингүй болгоно гэж зүтгэж байгаа бол өөрсдөө энэ хурлыг ээлжит хурлаа зарлан, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгоод, шинээр томилогдсон этгээдүүдийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй юм бол хурлыг хүчингүй болгоод дараа нь ямар ашиг, эрх ашиг сэргэх нь тодорхойгүй нөхцөлд манай сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тус хурал ирц бүрэн хуралдаад өмнөх Удирдах зөвлөлийн гишүүдийн эрхийг дуусгасан. Би тухайн үед буюу Удирдах зөвлөлийн даргыг төлөөлж оролцсон. Тухайн үед ******* хуралд оролцох үүргээ өөрөө биелүүлээгүй бөгөөд түүний өмчлөлийн орон сууц өмчлөх эрхэд 4 өмчлөгч байхад нэг нь ч хуралд оролцоогүй. Өөрөө хуралд оролцож эрх ашиг сонирхлоо хамгаалж, санал өгөх эрхээ эдлээгүй байж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Хурлаар болон нар өөрсдөө Удирдах зөвлөлийн эрхээ өгөхөөр болж, Удирдах зөвлөлийн даргад нэрээ дэвшүүлсэн ч дэмжигдээгүй тул Удирдах зөвлөлийн даргын эрхээ шилжүүлэхээ хүлээн зөвшөөрсөн. Удирдах зөвлөлийн 3 гишүүний 2 нь зөвшөөрч, нэг нь өөрөө хуралд оролцоогүй үйл баримт тухайн үед болсон. Тэгэхээр *******ийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдөөд байгаа вэ гэдэг асуудлыг хөндөх нь зүйтэй. Удирдах зөвлөлийн дарга байсан тохиолдолд тамга, тэмдгийг өгөх зэргээр эрхийг шилжүүлж болно. Өмнөх Удирдах зөвлөл нь өөрсдөө судлаасаа бууж, одоогийн удирдлагуудад эрхээ шилжүүлж, хүсэл зоригоо илэрхийлсэн. Төлөөллийг одоо хуульд өөрчлөлт орсноор амаар төлөөлөх эрхээ өгсөн. Оршин суугчид өөрсдөө *******, гүйцэтгэх захирал нараар удирдуулахыг хүлээн зөвшөөрөөд, дэмжсэн. ******* 10 жилийн турш 00 тоот өрөө, подвалиас олсон орлогоо сууц өмчлөгчдийн холбоондоо тушаалгүйгээр хувьдаа завшихад өөрийг нь хууль бусад Удирдах зөвлөлийн даргаар томилсон гэдгийг мэддэг н.Баярсүрэн *******ээс шаардаж чадахгүй зэргээр маш их сууц өмчлөгчдийн холбоог хохироосон. Харин н.Баярсүрэн дарга, ******* нарыг “*******” сууц өмчлөгчдийн холбооноос гаргаснаар одоогийн хүмүүс нь өр авлагаа барагдуулж, орчин нөхцөлийг улам сайжруулж байгаа. Нэхэмжлэгч нар нийтийн эрх ашиг сонирхлын төлөө нэхэмжлэл гаргасан гэж хэлдэг ч нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд энэ хэрэг, маргааныг Захиргааны шүүх харьяалан шийдвэрлэдэг. Хувийн эрх, ашиг сонирхлынхоо төлөө нэхэмжлэл гаргаж байгаа ийм нөхцөл байдалтай байна. 2009 оноос хойш нэхэмжлэгч нэг ч удаа хурал зарлаж, хуралдуулаагүй. Нэхэмжлэгч н. бол өөрийн эхнэрээр төлөөлүүлэн хуралд оролцсон, н.Төртүвшин бол 08 дугаар байрны өмчлөгч тул ямар ч хамааралгүй, эрх нь зөрчигдөөгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хурал даргалах эрхийг гишүүн өөрийн хүсэл зоригоороо н.д итгэмжлэл олгоод хурлаа даргалуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар болон нарын эрх, үүрэг дуусгавар болсон тул шинээр Удирдах зөвлөлөө томилох нөхцөл байдал үүссэн байна. Энэ асуудлыг нэхэмжлэгч нарт хамаатуулахгүй бол ******* үүний дараа хурал зарлах нь утга учиргүй. Нэхэмжлэгч өөрөө хурлыг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа учраас шүүхийн шийдвэр хэрвээ хурлыг хүчингүйд тооцохоор шийдэгдвэл одоогийн Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал нар ээлжит бус хурлыг хийж, оршин суугчдынхаа үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээг шалгаж, ирцээ бүрдүүлээд Удирдах зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байх тул нэхэмжлэгч нарт үүрэг болгох нь зүйтэй. Иймд ээлжит бус хурлыг хийхийг нэхэмжлэгч нарт даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: өөрөө тус хурал хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэгч нараар ээлжит бус хурал хуралдуулахыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлголоо. Бидний баримталдаг хуульд тийм заалт байхгүй. Хуульд тусгагдсанаар хурал хуралдуулах эрх ганцхан Удирдах зөвлөлийн даргад байна. Гүйцэтгэх захирал ээлжит бус хурал хуралдуулах нь гүйцэтгэх захиралд эрх нь байна, хяналтын зөвлөл хурал хуралдуулах нь бүх өмчлөгч нарын 3/1-ээс доошгүй хувь нь санал нэгдэж хуралдуулна гэсэн зохицуулалттай. н.Наранцацрал Удирдах зөвлөлийн даргаар томилогдохыг хүссэндээ сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд хандаж, тус дээд зөвлөлөөс зөвлөмж өгсөн байдаг. Тус зөвлөмжид , нарыг хуралд оролцуулаад н.Баярсүрэн болон нягтлан бодогчоор үйл ажиллагааны тайлан тавиулах шаардлагатай байна гэж зөвлөсөн. Сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгч нар өөрсдөө хувиасаа мөнгөө төлж, Удирдах зөвлөлийн даргыг цалинжуулж, орон сууц болоод тус хорооллын орчныг сайжруулахаар зарцуулдаг. Гэтэл би тус байрны өмчлөгч байж өөрийнхөө мөнгөнөөс завших ямар ч шаардлага байхгүй. Намайг дандаа гадаад явдаг гэж байна. Би хилийн хориг тавиулаагүй байгаа учраас хаашаа ч явсан энэ миний эрхийн асуудал. Харин хариуцагч нар үргэлж намайг эзгүйд хурлыг хийдэг. 2014 он болон 2019 оны хурлуудад намайг гадаадаас Монголд буцаж очихоос 10 хоногийн өмнө хурлуудаа хийж оршин суугч миний эрхэд халдаж байсан. Би өмчлөгчийнхөө хувьд хуралд оролцох бүрэн эрхтэй. Иймд сөрөг нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч , ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******, Р.Төвшинтөр, нарын нэхэмжлэлтэй “*******" СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга баатар болон удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох иргэний хэрэгт гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. ******* дүүргийн дугаар хороо, 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны “*******” СӨХ нь 1996 онд байгуулагдаж, 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсанаар 2004 оны 01 сарын 26-ны өдөр “Өнөр өргөө” компанийн хурлын зааланд тус хуульд заасны дагуу 20 дугаар байранд оршин суух 364 айл өрхөөс саналын хуудсаар 20 хувь биеэр 110 хүний нийт өмчлөгчдийн 50 хувийн ирц бүрдсэн тул хурал эхэлж, хурлын 01 тогтоолоор Удирдах зөвлөлийн гишүүдээр Д., Ж.Эрдэнэтогтох, н.Нямаасүрэн, *******, нар сонгогдсон. 2004 оны 01 сарын 26-ны өдрийн “*******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын 1 дүгээр тогтоолоор Удирдах зөвлөлийн даргаар *******ийг сонгосон байдаг юм. ******* нь 2004 оноос 2019 оныг хүртэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заагдсан эрх, үүргийг хэрэгжүүлж, оршин суугчдын эрх, ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах бүхий л нөхцөлийг бүрдүүлж, СӨХ-ны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн ажиллуулах тал дээр бие сэтгэлээ зориулан ажиллаж байсан юм. Нэхэмжлэлд “...******* нь өөрийгөө Удирдах зөвлөлийн дарга гэх боловч тэрээр 2009 онд “*******” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Удирдах зөвлөлийн гишүүнээр Удирдах зөвлөлөөс өөрийгөө 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сонгуулсан” гэж бичсэн байна. ******* нь удирдах зөвлөлийн дарга боловч аливаа шийдвэрийг дангаар гаргаж байгаагүй. 2009 онд СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Намшир өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн тул Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах 14 хоногийн хугацаанд түр гүйцэтгэх захирлаар томилсон асуудал байгаа юм. Бидний нэхэмжлэл Монгол улсын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 8.8, 8.9, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5, 10 дугаар зүйлийн 10.1, 10.5 дахь заалтуудыг зөрчиж хийгдсэн ******* дүүргийн хорооны “*******” СӨХ-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлын 01 тоот гэж тогтоол гаргасныг хүчин төгөлдөр бусад тооцуулж, мөн хурлаас гарсан 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугааргүй “*******” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас:
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл/1ХХ-ийн 1-3 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ-ийн 04 дүгээр тал/, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/1ХХ-ийн 23-25, 2ХХ-ийн 8-160, 2ХХ-ийн 190-193, 4ХХ-ийн 193, 218-219 тал/, итгэмжлэл/1ХХ-ийн 5-81, 3ХХ-ийн 13 тал, 4ХХ-ийн 194, 5ХХ-ийн 72 тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4922 дугаар шийдвэрийн хуулбар/1ХХ-ийн 9-12 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/1ХХ-ийн 13-14 тал/, ******* дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/663 дугаар албан бичиг/1ХХ-ийн тал/, 2020 оны 04 дүгээр сарын -ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/1ХХ-ийн 21-22 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар/1ХХ-ийн 26 дугаар тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоол/1ХХ-ийн 27 тал/, *******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоол/1ХХ-ийн 28 тал/, *******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол/1ХХ-ийн 29 тал/, *******” сууц өмчлөгчдийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хяналтын зөвлөлийн дарга сонгох тухай тогтоол/1ХХ-ийн 30 тал/, *******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол/1ХХ-ийн 31 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоол/1ХХ-ийн 32 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Наранцацралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ/1ХХ-ийн 33-34 тал/, ******* дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын -ны өдрийн 414 дугаар тодорхойлолт/1 ХХ-ийн 220 тал/, 2020 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Баянгол дүүргийн 06 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/1ХХ-ийн 222 тал/, ******* дүүргийн дугаар хорооны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Засаг даргын тодорхойлолт/1ХХ-ийн 250 тал/, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэгч Н.ийн нэхэмжлэлээсээ татгалзах татгалзал/2ХХ-ийн 184 тал/, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0704 дугаар , ******* нарын Ш.д олгосон итгэмжлэл/2ХХ-ийн 186 тал/, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0680 дугаар Ш.гаас д олгосон итгэмжлэл/2ХХ-ийн 187 тал/, *******, нарын Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/2ХХ-ийн 195 тал/, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар/2ХХ-ийн 209-210 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хариу тайлбар/5ХХ-ийн 0 тал/, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, 20 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгүй өмчлөгч болон хамтран өмчлөгч биш иргэдийн жагсаалт/5ХХ-ийн 28-29 тал/, ******* дүүргийн дугаар хороо, 20 дугаар байрны оршин суугчид биш, өөр аймаг, сум, дүүргийн харъяат иргэдийн жагсаалт/5ХХ-ийн 30-31 тал/, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан хуралд итгэмжлэлгүйгээр өмчлөгч нь биш хуралд суусан хүмүүсийн нэрсийн жагсаалт/5ХХ-ийн 32-33 тал/, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны хуралд оролцсон 20 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөгчдийн нэрсийн жагсаалт/5ХХ-ийн 34-35 тал/, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, 20 дугаар байрны дангаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөгчдийн жагсаалт/5ХХ-ийн 36 тал/, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дүүргийн дугаар хороо, 20 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөгч ба хамтран өмчлөгчдийн жагсаалт/тавдугаар хавтаст хэргийн 37 тал/, сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд оролцсон иргэдийн судалгаа/5ХХ-ийн 116-123 тал/, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд санал авах хуудсаар гарын үсэг зурсан иргэдийн судалгаа/тавдугаар хавтаст хэргийн 124-128 тал/, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар тогтоол, зөвлөмжийн хамт/5ХХ-ийн 129-134 тал/ зэрэг,
Хариуцагч талаас:
2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар/1ХХ-ийн 55-56, 5ХХ-ийн 7-8 тал/, итгэмжлэл/1ХХ-ийн 58-59, 85, 86, 87, 88, 2ХХ-ийн 206, 246, 4ХХ-ийн 231, 232, 5ХХ-ийн 4, 10-11, 26, 38, 56, 87 тал/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон өөрчилсөн шаардлага/2ХХ-ийн 202-203, 5 ХХ-ийн 113-114 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/2ХХ-ийн 204 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэр/1ХХ-ийн 61-63 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шүүгчийн захирамж/1ХХ-ийн 64 тал/, хөлсөөр ажиллуулах тухай 2013 оны 03 дугаар сарын -ны өдрийн 01 дугаар гэрээ/1ХХ-ийн 65 тал/, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар гэрээ/1ХХ-ийн 66 тал/, 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ/1ХХ-ийн 67 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол/1ХХ-ийн 68 тал/, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ/1ХХ-ийн 69 тал/, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/78 дугаар тодорхойлолт/1ХХ-ийн 70 тал/, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг/1ХХ-ийн 71 тал/, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн сууц өмчлөгч оршин суугчдын саналын баталгаажуулалтын хуудас/1 ХХ-ийн 89-98 тал/, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хуралд оролцсон өмчлөгч нарын мэдээлэл/1ХХ-ийн 99-138 тал/, оос н.д олгосон 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл/1ХХ-ийн 199-200 тал/, “Төрийн банк” ХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/3900 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг/1ХХ-ийн 201 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаар тогтоол/1ХХ-ийн 202 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар төрийн банкны хуулийн хэлтэст гаргасан гомдол/1ХХ-ийн 203-204 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаар тэмдэглэл/1ХХ-ийн 205-207 тал/, ******* дүүргийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2295 дугаар тогтоол/1ХХ-ийн 208-209 тал/, ******* дүүргийн дугаар хороо “*******” сууц өмчлөгчдийн холбооны 2013-2014 оны 01 дүгээр улирлыг дуустал хугацааны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын 2014/19 дугаар танилцуулга/1ХХ-ийн 224-229 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаар тогтоол/1ХХ-ийн 230 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал сонгох хурлын 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл/1ХХ-ийн 233-237 тал/, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/24 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг/1ХХ-ийн 238 тал/, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/78 дугаар тодорхойлолт/1ХХ-ийн 239 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын урьдчилсан санал авах баталгаажуулалтын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуудас дугаар хорооноос ирүүлсэн/2ХХ-ийн 1-2 тал/, ******* дүүргийн дугаар хорооны 20 дугаар байрны оршин суугчдын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн судалгаа дугаар хорооноос ирүүлсэн/2ХХ-ийн 3 дугаар тал/, ******* дүүргийн дугаар хорооны 20 дугаар байрны оршин суугчдын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн баталгаажуулалтын хуудас/2ХХ-ийн 4 тал/, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын бичлэгийн тэмдэглэл/2ХХ-ийн 7-10 тал/, 2021 оны 10 дугаар сарын -ны өдрийн урьдчилсан санал өгсөн болон хуралд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалт/2ХХ-ийн 219-220 тал/, 2021 оны 10 дугаар сарын -ны өдрийн хуралд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалт/2ХХ-ийн 221-222 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шүүхийн шийдвэр/2ХХ-ийн 231-237 тал/, 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл/2ХХ-ийн 238 тал/, 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоол/2ХХ-ийн 239 тал/, ******* дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 487 дугаар шийдвэр/2ХХ-ийн 241-242 тал/, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, тайлбар/2ХХ-ийн 247 тал/, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хуралд биеэр ирсэн гэр бүлийн гишүүдийн нэрсийн жагсаалт/3ХХ-ийн 19-20 тал/, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хуралд урьдчилан санал өгсөн гэр бүлийн гишүүдийн нэрсийн жагсаалт/3ХХ-ийн 21-22 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар албан бичиг/3ХХ-ийн 149 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хуралд биеэр ирсэн оршин суугчдын судалгаа хүснэгтээр/3ХХ-ийн 3-4 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хуралд урьдчилан санал өгсөн оршин суугчдын судалгаа хүснэгтээр/3ХХ-ийн 5-6 тал/, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 000891487 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/3ХХ-ийн 187 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамж/3ХХ-ийн 200-201 тал/, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа/4ХХ-ийн 247 тал/, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаар “*******” сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол/5ХХ-ийн 71 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/5ХХ-ийн 169-190 тал/, “ ” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24/160 дугаар албан бичиг/5ХХ-ийн 224 тал/, “ ” ТӨХК-ийн ******* хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан/5ХХ-ийн 225-231 тал/, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хариуцагч талаас ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/6ХХ-ийн 18-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулсан.
Шүүхийн журмаар:
“*******” сууц өмчлөгчдийн холбооны Бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар тэмдэглэл, гар бичмэлийн хамт/1ХХ-ийн 73-84 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах болон хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1004 дугаар тогтоол/1ХХ-ийн 4 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл/1ХХ-ийн 5-164 тал/, “*******” сууц өмчлөгчдийн холбооны Төрийн банк дахь гүйлгээний дансны хөдөлгөөнийг хаах тухай 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэл/1ХХ-ийн 165-167 тал/, ******* дүүргийн дугаар хорооны засаг даргын 2020 оны 08 дугаар 28-ны өдрийн 74 тоот албан бичиг/1ХХ-ийн 169 тал/, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “*******” сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хуралд оролцсон иргэдийн судалгаа/1ХХ-ийн 170-173 дугаар тал/, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүүргийн дугаар хорооны 20 дугаар байрны байнгын оршин суугчдын судалгаа/1ХХ-ийн 174-198 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* дүүрэг, дугаар хороо, 01 дүгээр хороолол, 20 дугаар байрны орон сууцуудыг 2019 оны 09 дүгээр сарын байдлаар өмчилж байсан өмчлөгчдийн мэдээлэл/2ХХ-ийн 108-6 тал/, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/01/22 дугаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг/2ХХ-ийн 177 тал/, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаар “*******” сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гаргасан гишүүнээр элсэх тухай албан бичиг/2ХХ-ийн 178 тал/, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар “*******” сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гаргасан гишүүнээр элсэх тухай албан бичиг/2ХХ-ийн 179 дүгээр тал/, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 949 дугаар албан бичиг/2ХХ-ийн 223 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний улсын бүртгэлийн лавлагаа/3ХХ-ийн 40-142 дугаар тал/, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний улсын бүртгэлийн лавлагаа/3ХХ-ийн 176-178 дугаар тал/, гэрч гийн иргэний үнэмлэхийн хуулбар/5ХХ-ийн 192 тал/ зэрэг нотлох баримтууд бүрдүүлсэн байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, Ш., Н. нар нь “*******” СӨХ, тус холбооны удирдах зөвлөлийн дарга ******* нарт холбогдуулан “******* СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.
Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Ш.г *******, нараар сольж, нэхэмжлэгч Н. нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, мөн нэхэмжлэгч тал хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “******* СӨХ-ны Удирдах зөвлөл, дарга *******, гишүүд , *******, , , *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч заримаас татгалзан сүүлийн байдлаар “*******” СӨХ-ны Удирдах зөвлөл, дарга ******* нарыг хариуцагчаар тодорхойлон “*******” СӨХ-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолууд, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 01 дүгээр тогтоол, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоол, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцдог.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Өнөр 20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга ******* нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан биелэгдэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлагаа өөрчлөн хариуцагч “Өнөр 20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга *******, гишүүд , *******, *******, ******* нар нь нэхэмжлэгч *******, *******, нарт холбогдуулан “Өнөр 20” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага болгон өөрчилж уг шаардлагаа дэмжин оролцдог.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн *******, *******, нарын нэхэмжлэлтэй, “*******” СӨХ-ны Удирдах зөвлөл, тус удирдах зөвлөлийн дарга *******т холбогдох “******* СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Өнөр 20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга *******, гишүүд , *******, *******, ******* нарын нэхэмжлэгч *******, *******, нарт холбогдох “Өнөр 20” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зарлан явуулсан “******* “ СӨХ-ны ээлжит бус хурал нь Удирдах зөвлөлийн гишүүн , н.Нямаасүрэн нар нас барсан тул тухайн гишүүдийг нөхөн сонгох асуудал байсан атал тус ээлжит бус хурлыг бүх гишүүдийн гуравны нэг гишүүн санаачилга гаргаагүй байхад зарлан хуралдуулж, хурлын тэмдэглэлд 128 хүн оролцсон гэх боловч хурлын ирц 40,65 хувьтай байсан, бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцоогүй хурлын ирц хүрээгүй тул хүчин төгөлдөр бус, гишүүдийг сонгох ажиллагаа явуулахдаа тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн гишүүд байх, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгох хуулийн заалт зөрчиж орон сууцны байшинд оршин суудаггүй, хаягийн бүртгэлд бүртгэгдээгүй, түрээслэгч болон сууц өмчлөгч биш *******, нарыг сонгож, улмаар *******ыг удирдах зөвлөлийн дарга болгосон, тус бүх гишүүдийн ээлжит бус хуралд удирдах зөвлөлийн гишүүд , нар өөрсдөө оролцсоор атал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн бус, орон сууцны сууц өмчлөгч биш С. гэгчээр итгэмжлэлгүйгээр хурлыг даргалж явуулуулсан, , С. нар Удирдах зөвлөлийн гишүүнийг төлөөлөн оролцсон, хэлэлцэх асуудлыг хурлаас 14 хоногийн өмнөөс мэдэгдэх хуудсаар бүх гишүүддээ мэдэгдэх ёстой атал мэдэгдээгүй, түрээслэгч этгээдээр хүртэл гарын үсэг зуруулсан зэрэг хууль бус ажиллагаа явагдсан тул тус хурлаас гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэж оршин суугчдыг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж,
Хариуцагч “Өнөр 20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга *******, гишүүд , *******, *******, ******* нарын гаргасан татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа тус СӨХ-ийн үйл ажиллагаа доголдож тасарч орцны гэрэлтүүлэггүй, тоггүй, лифт ажиллахгүй, орон сууцны гадаа хог овоорч, өмхий үнэр нь үнэртэж байсан тул тус орон сууцны оршин суугч нар зайлшгүй Удирдах зөвлөлийг хуралдуулах шаардлагатай байна гэж үзэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан, хурал даргалах эрхийг гишүүн өөрийн хүсэл зоригоороо С.д итгэмжлэл олгоод хурлаа даргалуулсан. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар болон нарын эрх, үүрэг дуусгавар болсон тул шинээр Удирдах зөвлөлөө томилох нөхцөл байдал үүссэн тул мөн өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, иргэний үнэмлэхээр тулгалт хийн бүх гишүүдийн хуралд оролцуулж, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл тул өмчлөх эрхийн гэрчилгээг үзэх боломжгүй байсан, миний бие г төлөөлөн тус хуралд оролцсон, *******ийг Удирдах зөвлөлд оруулсан нь буруу гэж үзээд хуралдах нэг үндэслэл болсон, ******* “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга болсон нь хууль бус төдийгүй, Удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга болох болон гэх 2 хүнтэй тохиролцоод Удирдах зөвлөлд орсон байдаг, мөн Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн Удирдах албан тушаалтан болох хөндлөнгөөс оролцож, хурлын процессыг шалгаад, ирц бүрдсэн байна гэж үзэн хурлаа хийсэн, ******* Удирдах зөвлөлийн дарга байхдаа нэг ч удаа ээлжит хурлыг зарлан хуралдуулж байгаагүй, тухайн хурал дээр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, оршин суугчдын зүгээс үнэлэлт дүгнэлт өгөөд шаардлагатай бол ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг огцруулах, солих зэрэг нь сууц өмчлөгчдийн нийт гишүүдийн бүх гишүүдийн хурлаас гардаг шийдвэрийн эрх хэмжээг эдлүүлээгүй, нэхэмжлэгч нар өөрсдөө хуралд оролцох үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, дээрх байдлаар оршин суугчдын эрх, ашиг сонирхол 20 жил зөрчигдсөн, *******, нарын эрх, ашиг сонирхол огт хөндөгдөөгүй, тухайн үед ******* өөрөө Америкийн Нэгдсэн Улсад байсан ч өөрийгөө төлөөлөх этгээдийг хуралд оролцуулах үүргээ биелүүлээгүй, н. нь сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалд өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан, хурлын ирц 54 хувьтай байсан, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын шийдвэрүүдийг хүчингүй болговол нийт 365 айлын эрх, ашиг сонирхол хууль бусаар даргын албан тушаалд томилогдсон *******ээс болж хохирох тул үндсэн нэхэмжлэл үндэслэлгүй, харин “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулж хуралдуулахыг *******, *******, нарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй, одоо шинээр Удирдах зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байх тул нэхэмжлэгч нарт уг асуудлыг үүрэг болгох нь зүйтэй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* дүүргийн дугаар хороо, 20 дугаар байрны оршин суугчдын өргөдөл, холбогдох материалыг үндэслэн ******* СӨХ-г сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 100 дугаартай гэрчилгээ олгожээ./1ХХ-ийн 26 тал/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг, 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог ойлгохоор заажээ.
“*******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Б.Наранцацралыг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилон тус холбоо одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь тогтоогддог./1ХХ-ийн 32 тал/
Тус “*******” СӨХ-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдаж, тус хурлыг С. даргалж, тус хурлаас гарсан тогтоолуудаар удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Бямбасүрэн, *******, *******, *******, *******, , нарыг, хяналтын зөвлөлийн гишүүнээр З.Ганбат, Д.Бат-Амгалан, Г.Болорчимэг нарыг, “*******” СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор *******ыг Удирдах зөвлөлийн даргаар, “*******” СӨХ-ны хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын тогтоолоор “*******” СӨХ-ны хяналтын зөвлөлийн даргаар З.Ганбат нарыг тус тус сонгожээ./1 х.х-ийн 28, 29, 30, 31, 79 тал/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т удирдах зөвлөлийн дарга дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 10.10.1-т удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалахаар хуульчилснаас үзэхэд тус СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга *******ыг хариуцагчаар сонгосныг шүүх буруутгах үндэслэлгүй юм.
Одоо нэхэмжлэгч нар дээрх “*******” СӨХ-ны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдсантай холбогдуулан гарсан шийдвэрүүд хууль бус буюу сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Нэхэмжлэгч тал 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зарлан явуулсан “******* “ СӨХ-ны ээлжит бус хурлыг анх 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүн , н.Нямаасүрэн нар нас барсан тул тухайн гишүүдийг нөхөн сонгох асуудал байсан, гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэрүүд уг асуудлаас өөр өмнө ажиллаж байсан удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг хүчингүй болгох, гишүүдийг шинээр сонгож батлах, холбооны дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн, 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлын ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсон, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан бүх гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө гишүүдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх журам зөрчсөн.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох, бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох тухай, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д заасан “гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгч болох бөгөөд энэ тухайгаа бүх гишүүдийн хурал эхлэхээс өмнө хяналтын зөвлөлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Урьдчилан санал өгсөн гишүүдийн тоо нь бүх гишүүдийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэх зэрэг заалтуудыг зөрчин бүх гишүүдийн гуравны нэг гишүүн санаачилга гаргаагүй байхад зарлан хуралдуулж, хурлын тэмдэглэлд тусгасан 128 хүн оролцсон гэх боловч хурлын ирц 365 өрхөөс 127 хүн биечлэн оролцож, 20 хувь буюу 73 хүн саналаа бичгээр өгөх эрхтэй боловч хуралд оролцсон өмчлөгч 67, өмчлөгч биш 51 хүн, давхацсан хүний тоо зэргийг шүүж үзэхэд нийт 118 хүн оролцсон тул хурлын ирц хүрээгүй зэрэг үндэслэл тавьж мэтгэлцсэн.
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасан бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхын саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргалахаар заасан журам зөрчиж удирдах зөвлөлийн гишүүн , нар өөрсдөө тус хуралд оролцсоор атал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн бус, орон сууцны сууц өмчлөгч биш С. итгэмжлэлгүйгээр тус хурлыг даргалсан нь мөн хууль зөрчсөн гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
Тус СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хуралд 127 гишүүн ирсэн, бичгээр санал өгсөн гишүүдийн тоо 20 хувьтай, ирц 54,8 хувь гэх байдлаар тус хурлын тэмдэглэлд тусгагдсан боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг; 5 дугаар зүйлийн 5.6-д “Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна” гэж заасан тул тус СӨХ нийт 365 өрхтэй талаар зохигч талууд маргаагүй тул 183 өрх буюу өмчлөгч нараас 110 нь саналаа биечлэн болон 73 нь урьдчилсан байдлаар саналаа өгч болохоор хуульчилжээ./1 х.х-ийн 73-77 тал/
Урьдчилсан байдлаар саналаа өгсөн гэх 69/12+10+9+9+3+3+6+3+9+8/ өмчлөгчийн гарын үсэг, утасны дугаар, нэр бүхий иргэдийн саналыг авсан гэх саналын хуудас нь саналын томъёололгүй, мөн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагаас болох бүх гишүүдийн хурлаас гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрөх агуулгатай байх тул саналын эрхэд тооцох үндэслэлгүй./1ХХ-ийн 89-98 тал/
Мөн биечлэн оролцсон гэх 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хуралд оролцсон өмчлөгч нарын мэдээлэлд 123 өмчлөгчийн нэр, регистрийн дугаар, утас гарын үсэг байгаа боловч 70 нь өмчлөгч, 63 нь өмчлөгч биш, итгэмжлэлээр 4 иргэн төлөөлүүлсэн байна гэх тооцооллыг шүүх хийсэн./1ХХ-ийн 99-138, 2ХХ-ийн 107-6 тал/
******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн бүх гишүүдийн хуралд оролцон эрхээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.д шилжүүлсэн гэх итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус итгэмжлэл, харин д олгосон гийн, А.Эрдэнэбилэгт олгосон Э.Эрдэнэбатын, д олгосон Г.Нэргүйгийн, Н.Болдбаатарт олгосон Ц.Азжаргал нарын итгэмжлэлүүд шаардлага хангасан гэж үзэхээр байна./1ХХ-ийн 199, 85-88 тал/
Гэвч нэхэмжлэгч тал өмчлөгч 67, өмчлөгч биш 51 хүн, давхацсан тоогоор 118 хүн оролцсон гэх тайлбар гаргаснаас саналын томъёололгүй 69 иргэдийг хассан эсэхээс үл хамааран Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох тус хуулийн заалтыг зөрчсөн буюу 183 саналын эрхтэй өрх, өмчлөгчийн саналын тоонд хүрэхээргүй байна.
Нэхэмжлэгч талын Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10-д зааснаар бүх гишүүдийн хуралд төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гадна төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулж болохоор заасан, мөн зүйлийн 8.7-д бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргалахаар заасан атал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч С. хурлыг даргалсан нь мөн хуулийг зөрчсөн, С. нь тус удирдах зөвлөлийн гишүүнийг төлөөлөх боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгч тал нийт саналын эрхтэй оршин суугчдын 50 хувьд ирц хүрээгүй, 50 хувиас дээш хувь оролцоогүй үндэслэлээр тус бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр бус гээд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байхаар заасан атал сууц өмчлөгч биш *******, нарыг сонгож, улмаар *******ыг удирдах зөвлөлийн дарга болгосон нь хууль зөрчсөн гэх тайлбар мөн үндэслэлтэй байна.
Иймээс үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах журмыг заасан байх ба тус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулахаар заасан хариуцагч талын нэхэмжлэгч *******, *******, гэх 3 хүн буюу өмчлөгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг эдгээр өмчлөгч нарт тус ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах бүрэн эрх хамаарахгүй, эрх бүхий этгээдүүд бус байх тул сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй юм.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан бүх шийдвэрүүд буюу тогтоолууд хүчингүй тул нэхэмжлэгч *******, , ******* нарын хариуцагч “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга ******* нарт холбогдох “******* СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох тухай 01 дүгээр тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын удирдах зөвлөлийн дарга сонгосон 01 дүгээр тогтоол, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын хяналтын зөвлөлийн дарга сонгосон тогтоол, хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар хариуцагч “Өнөр 20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга *******, гишүүд , *******, *******, ******* нарын нэхэмжлэгч *******, *******, нарт холбогдуулан гаргасан “Өнөр 20” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэнтэй холбогдуулан тус шүүхийн шийдвэр нь хэргийг хэрхэн шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран хот, ******* дүүрэг, хороо, Өнөр хороолол, 20 байрны нийт оршин суугчдын эрх ашиг хохирох ёсгүй болохыг дурдах нь зүйтэй. Тэд СӨХ-өө хэрхэн байгуулж, удирдлагаа сонгон эрхээ хамгаалуулахад тус шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, , ******* нарын хариуцагч “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга ******* нарт холбогдох “******* СӨХ-ны 2019 оны 09 сарын 21-ний өдрийн бүх гишүүдийн хурал болон хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “*******” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох тухай 01 дүгээр тогтоол, Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын удирдах зөвлөлийн дарга сонгосон 01 дүгээр тогтоол, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоол, Хяналтын зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын хяналтын зөвлөлийн дарга сонгосон тогтоол, хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
2.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан хариуцагч “Өнөр 20” СӨХ-ны Удирдах зөвлөлийн дарга *******, гишүүд , *******, *******, ******* нарын нэхэмжлэгч *******, *******, нарт холбогдуулан гаргасан “Өнөр 20” СӨХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нараас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “*******” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга ******* нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******, нарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****