Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00438

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00438

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Б овгийн Т.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх зүйн бүрэн чадамжтай болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.Г

Гэрч Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Т.Г нь эрх зүйн бүрэн чадамжтай болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Т.Г миний бие 1962 онд төрсөн. А аймгийн 1-р шүүхийн 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дугаартай шийдвэрээр Т.Г намайг сэтгэл мэдрэлийн эмгэгтэй гэсэн үндэслэлээр иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвараа алдсан болохыг тогтоосон. Миний бие энэ нөхцөл байдлыг 2020 онд сонгууль өгөхөөр очоод мэдсэн. Би 2020 оноос хойш УИХ-ын сонгууль өгөөгүй, орон нутгийн сонгууль өгсөн. Улсын дээд шүүх нь эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоосон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг нэгтгэн зохих байгууллагад хүргүүлсэн байсан. Би Монгол Улсын Дээд шүүх рүү эрх зүйн чадамжтай болохоо тогтоолгохоор хүсэлт явуулсан боловч надад өөрийн оршин суугаа газрын анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн учир миний бие цаашид нийгмийн харилцаанд хэвийн оролцох, сонгох, сонгогдох эрхээ эдлэх зорилгоор өөрийн эрх зүйн чадамжтай байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Би А аймгийн Т сумаас өөр тийшээ шилжиж байгаагүй, 1980-1983 онд С аймгийн О суманд цэргийн алба хааж байсан. Бусад хугацаанд нь би А аймгийн Т сумын Я нэгдэлд мал маллаж байсан. 1985 онд эхнэр Д-тай гэр бүл болсон. Би сэтгэцийн улмаас сэтгэцийн эмнэлэгт нэг ч удаа эмчлүүлж байгаагүй. И суманд огт амьдарч байгаагүй, өөр хүнийг намайг гэж андуурсан байна. Анх сонгууль өгүүлэхгүй та сэтгэцийн өвтэй гэхэд би маш их балмагдаж байсан. Иймд Т.Г миний эрх зүйн бүрэн чадамжтай болохыг тогтоож өгнө үү гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн 1-р шүүхийн 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дугаар шийдвэр

- А аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 51 тоот тодорхойлолт

- Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 5 сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/3485 тоот албан бичиг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- А аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээчийн дүгнэлт

- А аймгийн Т сумын Засаг даргын 2024 оны 9 сарын 18-ны өдрийн 01/146 тоот тодорхойлолт

- А аймгийн Т сумын Т багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 05-ны өдрийн 204 тоот тодорхойлолт

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 01/732 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн тэтгэврийн хувийн хэрэг

- Т.Г, Н.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 01/325 тоот албан бичгээр ирүүлсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай 608 тоот гэрээ, А аймгийн Т сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн 2024 оны 8 сарын 05-ны өдрийн 16 тоот хурлын тэмдэглэл, Т.Гын А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан өргөдөл

- А аймгийн 1-р шүүхийн 154 дугаар хавтаст хэрэг авагдсан А аймгийн УИХ-ын сонгуулийн I-р тойргийн хорооны 1992 оны 6 сарын 09-ний өдрийн Тодорхойлолт авах тухай албан бичиг, И сумын сонгуулийн салбар хорооны сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохгүй сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн бүртгэл 1992-6-2, Эмнэлэг магадлалын акт №3, 1992 оны 6 сарын 22-ны өдрийн шүүгчийн тогтоол, 1992 оны 6 сарын 20-ны өдрийн магадлал, 1992 оны 6 сарын 22-ны өдрийн №154 дугаар Иргэний шүүх хурлын протокол, 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дугаар шийдвэр зэрэг баримт,

- Гэрч Н.Д-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Т.Г эрх зүйн бүрэн чадамжтай болохоо тогтоолгох хүсэлт гаргасан.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Тогтоох нь Иргэний хуулийн 12-р зүйлд заасныг баримтлан И сумын ... Т.Г ... нар нь иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвараа алдсан болохыг тогтоосугай гэсэн А аймгийн 1-р шүүхийн 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дугаар шийдвэр, А аймгийн Т сумын            Т багийн иргэн Т овогтой Г 62 настай, эрэгтэй, ................ регистртэй. Сэтгэцийн хувьд эрүүл болох нь үнэн болохыг тодорхойлов гэсэн А аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 51 тоот тодорхойлолт, ... А аймгийн I-р шүүхийн 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дүгээр шийдвэрээр иргэн Т.Г-ыг иргэний эрх зүйн чадамжгүй гэж тогтоосон байна. Та иргэний эрх зүйн чадамжтай болсон гэж үзэж байгаа бол хүсэлтээ өөрийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьаллын анхан шатны шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой болохыг үүгээр мэдэгдье гэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 5 сарын 29-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/3485 тоот албан бичиг, ... Б овогт Т.Г нь сэтгэцийн өвчин эмгэггүй, өөрийгөө зөв удирдан жолоодох чадвартай, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадвартай болноА аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Тус сумын Т багийн иргэн Т.Г ....... нь 2018 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Өмнө нь нийгмийн даатгалын сангаас хөдөлмөр чадвар алдсаны тэтгэвэр авч байгаагүй, харгалзан дэмжигч, асран хамгаалагч тогтоолгож байгаагүй болно гэсэн А аймгийн Т сумын Засаг даргын 2024 оны 9 сарын 18-ны өдрийн 01/146 тоот тодорхойлолт, Тус багийн иргэн Т овогтой Г, ам бүл 2, Т сумын 1 дүгээр багт одоо оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэсэн А аймгийн Т сумын Т багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 05-ны өдрийн 204 тоот тодорхойлолт, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 01/732 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн тэтгэврийн хувийн хэрэг, Т.Г, Н.Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 01/325 тоот албан бичгээр ирүүлсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асрах тухай 608 тоот гэрээ, А аймгийн Т сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн 2024 оны 8 сарын 05-ны өдрийн 16 тоот хурлын тэмдэглэл, Т.Г-ын А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт гаргасан өргөдөл, А аймгийн 1-р шүүхийн 154 дугаар хавтаст хэрэг авагдсан А аймгийн УИХ-ын сонгуулийн I-р тойргийн хорооны 1992 оны 6 сарын 09-ний өдрийн Тодорхойлолт авах тухай албан бичиг, 1992-6-2-ны өдрийн И сумын сонгуулийн салбар хорооны сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцохгүй сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн бүртгэлд нэрсийн жагсаалтын 8-т Т.Г, 18/эр, Б бригад, олигоферния гэсэн, нэрийн жагсаалтын 8-т Т.Г, 184, эр, Б бригадын харьяат, онош: төрөлхийн оюун ухаан хүнд хэлбэрийн хомсдолтой гэсэн Эмнэлэг магадлалын акт №3, 1992 оны 6 сарын 22-ны өдрийн шүүгчийн тогтоол, 1992 оны 6 сарын 20-ны өдрийн магадлал, 1992 оны 6 сарын 22-ны өдрийн №154 дугаар Иргэний шүүх хурлын протокол, гэрч Н.Д-ын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Т.Г нь иргэний эрх олох, үүрэг бий болгох чадвараа алдсан болохыг тогтоосон А аймгийн 1-р шүүхийн 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дугаар шийдвэрийг хавсаргаж шүүхэд өөрөө хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.4-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан боловч шүүх хүсэлтэд иргэний хэрэг үүсгэн, хүсэлт гаргагч Т.Г-ын сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулахаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж /А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 29-ний 129/ШЗ2024/01862 дугаар шүүгчийн захирамж/, шинжээч нь Т.Г-ыг сэтгэцийн өвчин эмгэггүй, эрх зүйн чадамжтай гэсэн дүгнэлт гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн болно.

4. Шүүхийн шийдвэрээр 1992 онд эрх зүйн чадамжгүйпд тооцогдсон Т.Г-ын хувийн мэдээлэлд тухайн үед 18 настай А аймгийн И сумын Б бригадад оршин сууж байсан, төрөлхийн оюун ухааны хүнд хэлбэрийн хомсдолтой гэсэн оношоор аймгийн сэтгэл мэдрэлийн диспансерийн хяналтанд байдаг байсан нь  А аймгийн 1-р шүүхийн 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 тоот эмнэлэг магадлалын 3 тоот актанд бичигджээ.

 

Хүсэлт гаргагч Т.Гт холбогдох гэрч Д-ын “Би Т.Гтай 1985 оны 10 сарын 24-нд гэр бүл болсноос хойш хамт амьдарч байна. Нөхөр маань ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвдөж байгаагүй. Гэр бүл өөртэйгөө холбоотой бүхий л үйл ажиллагаанд өөрөө оролцдог” гэсэн мэдүүлэг, хүсэлт гаргагч Т.Г-ын төрсөн огноо, нас, цэргийн алба хаасан талаарх Тагнуулын Ерөнхий газрын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 22/476 тоот архивын лавлагаа, Т овогтой Г-ын А аймгийн Т сумын Т багт 1992 оноос 2000 онд мал тоолуулсан талаарх 2018 оны 04 сарын 01-ний өдрийн архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг тогтоосон А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 727 дугаар шийдвэр, хүсэлт гаргагч нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаагүй, харгалзан дэмжигч асран хамгаалагч тогтоолгож байгаагүй гэсэн  А аймгийн Т сумын Засаг даргын 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 01/146 тоот албан бичиг, “Т.Г нь сэтгэцийн өвчин эмгэгүй, өөрийгөө зөв удирдан жолоодох чадвартай, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадвартай” гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан.

 

Дээр дурьдсан нотлох баримтаас үзэхэд А аймгийн 1-р шүүхийн 1992 оны 6 сарын 22-ны өдрийн 154 дугаар шийдвэрээр эрх зүйн чадамжгүй болохыг тогтоосон Т.Гын хувийн мэдээлэлтэй,  шүүхэд хүсэлт гаргасан Т.Гын оршин суугаа газар, хаяг, нас, өвчний байдал зэрэг хувийн мэдээлэл тохирохгүй байх тул А аймгийн 1-р шүүхийн шийдвэр нь хүсэлт гаргагч Т.Гт холбогдох шийдвэр биш байх ба эрх зүйн чадамжгүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн улмаас Т.Гын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “сонгох” эрх зөрчигдсөн байна.

 

Иймд хүсэлт гаргагч Т.Гын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т “эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэн эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал уг иргэн, түүний харгалзан дэмжигч, асран хамгаалагч түүнчлэн ... этгээдийн хүсэлтийн дагуу шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг иргэн эрх зүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болно” гэж заасан ба хүсэлт гаргагч Т.Г нь эрх зүйн чадамжгүй байгаагүй тул хуулийн энэ заалтыг баримтлан түүнийг эрх зүйн чадамжтай болохоо тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэхгүй.

 

  Харин Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан Т.Гын эрх зүйн чадамжгүй байгаагүй болохыг буюу эрх зүйн бүрэн чадамжтай болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар Б овгийн Т.Гыг  эрх зүйн  чадамжгүй байгаагүй болохыг буюу эрх зүйн бүрэн чадамжтай болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч Т.Гт олгосугай.

 

           3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА