Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ2024/00450

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 129/ШШ2024/00450

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Г овгийн Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Хүсэлт гаргагч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Э хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан.

 

1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Б.Э миний бие Н.Оад 2022 оны 5 сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг 12 хувийн хүүтэй зээлүүлсэн. Би тус шүүхэд Н.Оаас мөнгөө авахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхой бус байна гээд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан А аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын дагуу би Н 03-10 тоот хаягаар өглөө ч очиж үзсэн, орой ч очиж үзсэн. Уг хаягт хүн байхгүй, хашаанд байгаа гэр байнга цоожтой байсан. Мөн Н-ийн хаягт нь очиж үзсэн боловч тэндээ амьдрахгүй байгаа. Н.О нь А аймагт амьдарч байгаа боловч хаана байгаа хаяг нь тодорхойгүй байна. Иймд Н.О-аас зээлсэн мөнгөө авах шаардлагатай байгаа учраас түүний оршин суугаа газрыг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 220 тоот тодорхойлолт,

- 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б.Э, Н.О нарын байгуулсан Зээлийн гэрээ,

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 09-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 129/ШЗ2024/01776 дугаар шүүгчийн захирамжийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /А аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- А аймгийн Э сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 351 тоот тодорхойлолт

- А аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 15 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Эы шүүхэд гаргасан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Оыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 220 тоот тодорхойлолт, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б.Э, Н.О нарын байгуулсан зээлийн гэрээ, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 09-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 129/ШЗ2024/01776 дугаар шүүгчийн захирамж, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /А аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, А аймгийн Э сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 351 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 15 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Б.Э нь Н.Оад холбогдуулан зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргах хүсэлттэй байгаа боловч Н.Оын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч Б.Эы Н.О нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг зээлсэн боловч мөнгийг өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Н.Оаас зээлсэн мөнгөө гаргуулах шаардлагатай байгаа учраас түүний оршин суугаа газрыг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү. Н-гийн хаягт нь очиж үзсэн боловч тэндээ амьдрахгүй байгаа. Н.О нь А аймагт амьдарч байгаа боловч хаана байгаа хаяг нь тодорхойгүй байна.” гэсэн тайлбар, “Г овогт Н.О А аймгийн Э сумын 7 дугаар баг, .......... тоотод оршин суудаггэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /А аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Н овогтой О нь ам бүл 5, 7 дугаар баг ............ тоотод харьяалалтай боловч тухайн хаягандаа амьдардаггүй нь үнэн болно гэсэн А аймгийн Э сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 351 тоот тодорхойлолт, Н.О нь 5 дугаар багт албан ёсны бүртгэл байхгүй улсын бүртгэлээр 7 дугаар багт харьяалагддаг. Манай багийн түр оршин суугч Н 03-10 тоотод амьдардаг гэсэн А аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тодорхойлолт, хариуцагч Н.О нь А аймгийн Э сумын 5-р баг ........... тоот хаягт оршин суудаггүй буюу  хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 сарын 09-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 129/ШЗ2024/01776 дугаар шүүгчийн захирамж зэргээр тогтоогддог.

 

            Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Оыг эрэн сурвалжилж, түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг А аймгийн  Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар А аймгийн Э сумын 7 дугаар баг, Т хороолол ............. тоотод оршин суух, А аймгийн Э сумын 5 дугаар баг, ............. тоотод түр оршин суух хаягтай Г овгийн Н.О-ыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.4-т зааснаар Н.Оыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймгийн  Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.    

 

4. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА