| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00495/И |
| Дугаар | 129/ШШ2024/00455 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 129/ШШ2024/00455
| 2024 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 129/ШШ2024/00455 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овгийн Ш.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ш.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Миний бие 1990 оны 9 сарын 12-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл А аймгийн 1 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байсан. Миний энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн архиваас ажилд орсон гарсан тушаал гарахгүй байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор энэ хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд Ш.Г миний А аймгийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар 1990 оны 9 сарын 12-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 23-ны өдрийн 708 тоот тодорхойлолт
- А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 12-ны өдрийн “ажил хүлээлцэх комисс томилох тухай” 96 дугаар тушаал, Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 15-ны өдрийн “багш нарын ажлын хуваарийг батлах тухай” 97 дугаар тушаал,
- Хүсэлт гаргагчийн 437310 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Ш.Гийн хүсэлтээр Б.Б, М.М нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 01/662 тоот албан бичиг
- А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 12-ны өдрийн “ажил хүлээлцэх комисс томилох тухай” 96 дугаар тушаал, Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 15-ны өдрийн “багш нарын ажлын хуваарийг батлах тухай” 97 дугаар тушаал, А аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1991 оны 8 сарын 20-ны өдрийн “1991-1992 оны хичээлийн жилд болон цаашид аймгийн ЕБС-иудад ажиллах багш нарыг томилох тухай” 83 дугаар тушаал, А аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1992 оны 8 сарын 24-ний өдрийн “1992-1993 оны хичээлийн жилд ЕБС-иудад ажиллах багш нарыг томилох тухай” 50 дугаар тушаал,
- 1991 оны 3 сарын 29-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- хүсэлт гаргагчийн хаягийн хуудас, ХААТР-21 /А/ маягтууд /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/671 тоот албан бичгээр ирүүлсэн 01 тоот архивын лавлагаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.Г нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор А аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд хөгжмийн багшаар 1990 оны 9 сарын 12-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 23-ны өдрийн 708 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 12-ны өдрийн “ажил хүлээлцэх комисс томилох тухай” 96 дугаар тушаал, Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 15-ны өдрийн “багш нарын ажлын хуваарийг батлах тухай” 97 дугаар тушаал, хүсэлт гаргагчийн 437310 дугаар хөдөлмөрийн дэвтэр, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 01/662 тоот албан бичиг, А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 12-ны өдрийн “ажил хүлээлцэх комисс томилох тухай” 96 дугаар тушаал, Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 15-ны өдрийн “багш нарын ажлын хуваарийг батлах тухай” 97 дугаар тушаал, А аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1991 оны 8 сарын 20-ны өдрийн “1991-1992 оны хичээлийн жилд болон цаашид аймгийн ЕБС-иудад ажиллах багш нарыг томилох тухай” 83 дугаар тушаал, А аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1992 оны 8 сарын 24-ний өдрийн “1992-1993 оны хичээлийн жилд ЕБС-иудад ажиллах багш нарыг томилох тухай” 50 дугаар тушаал, 1991 оны 3 сарын 29-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/671 тоот албан бичгээр ирүүлсэн 01 тоот архивын лавлагаа, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.Б, М.М нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Ш.Гийн А аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд хөгжмийн багшаар 1990 оны 9 сарын 12-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь: А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “Дуу хөгжмийн багш Н.О-гийн ажлын Ш.Г-т хүлээлгэн өгөх комиссыг доорхи хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулсугай” гэсэн Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 12-ны өдрийн “ажил хүлээлцэх комисс томилох тухай” 96 дугаар тушаал, “1. Багш нарын анги даах, сонгон суралцах хичээл заах кабинет хариуцах, заах аргын секцийн ажил хариуцах хуваарийг хавсралтад зааснаар баталсугай. Хавсралт кабинет хариуцсан багш нар ... дуу хөгжмийн Ш.Г” гэсэн Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ойн нэрэмжит 10 жилийн 1 дунд сургуулийн захирлын 1990 оны 9 сарын 15-ны өдрийн “багш нарын ажлын хуваарийг батлах тухай” 97 дугаар тушаал, “1. Аймгийн ЕБС, цэцэрлэг тус бүрд ажиллах удирдах ажилтан, багш, байрын болон цэцэрлэгийн хүмүүжүүлэгчдийг хавсралтаар томилсугай. Хавсралтад: Ц хотын 1-р 10 жилийн сургууль-дуу хөгжим: О, Г” гэсэн А аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1991 оны 8 сарын 20-ны өдрийн “1991-1992 оны хичээлийн жилд болон цаашид аймгийн ЕБС-иудад ажиллах багш нарыг томилох тухай” 83 дугаар тушаал, “1. Аймгийн ЕБС, цэцэрлэг тус бүрд ажиллах удирдах ажилтан, багш, байрын болон цэцэрлэгийн хүмүүжүүлэгчдийг хавсралтаар томилсугай. Хавсралтад: Ц хотын 10 жилийн I дунд сургууль, дуу хөгжим-О, Г” гэсэн А аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1992 оны 8 сарын 24-ний өдрийн “1992-1993 оны хичээлийн жилд ЕБС-иудад ажиллах багш нарыг томилох тухай” 50 дугаар тушаал, “1989 оны 7 сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын 10 жилийн сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллуулав, А АБХ-ийн даргын 1989 оны 8 сарын 15-ны өдрийн 114 тоот тушаалаар, 1990 оны 8 сарын 24-ний өдөр Т сумын 10 жилийн сургуулийн дуу хөгжмийн багшийн ажлаас чөлөөлж, Ц хотын 10 жилийн 1-р сургуульд дуу хөгжмийн багшаар томилов, АБХ-ийн даргын 1990 оны 08 сарын 24-ний өдрийн 107 тоот тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 437310 дугаар хөдөлмөрийн дэвтэр, ”Ш.Г, шимтгэл төлсөн Э 1-р сургууль, 1995 оны 1-12 сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн” гэсэн А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/671 тоот албан бичгээр ирүүлсэн 01 тоот архивын лавлагаа, “Ш.Г, ажилладаг байгууллага-А 1/10 жилд , эрхэлдэг ажил- багш, 1991-03-29” гэсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, гэрч М.М-ны “Намайг 1991 онд А аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд ажилд ороход Ш.Г нь А аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Ш.Г нь 2004-2005 оныг хүртэл А аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажилласан. А аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар н.О, Ш.Г нар ажилладаг байсан. Ш.Г нь 2004-2005 оны үед У хот руу шилжсэн. Би Ш.Г-тэй 1991 оноос 1992 оныг хүртэл, 1994 оноос 2004-2005 оныг хүртэл А аймгийн 10 жилийн 1 сургуульд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. Ш.Г хөгжим гоё тоглодог, хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан явуулаад ажилдаа сайн байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ны “Ш.Г нь 1990 оноос 2005 оныг хүртэл А аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Намайг 1991 онд А аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд ажилд ороход Ш.Г нь тухайн сургуульд ажиллаж байсан. Ш.Г нь 2005 оны үед У хот руу шилжсэн. Би Ш.Гтэй 1991 оноос 2005 оныг хүртэл А аймгийн 10 жилийн 1 сургуульд хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна. А аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар н.О, Ш.Г нар ажилладаг байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Ш.Гийн А аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд хөгжмийн багшаар 1990 оны 9 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Ш.Гийн А аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд хөгжмийн багшаар 1990 оны 9 сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА