Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2024/00127

 

 

 

 

 

2024 03 14 153/ШШ2024/00127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа

Хариуцагч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь Ж.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.  Б.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 онд Ж.*******тэй гэр бүл болж ******* оны 01 дүгээр сарын 03-нд хүү төрсөн. Бид нар зан харилцаа болон үзэл бодлын зөрчилдөөний улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү миний асрамжид байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү г миний асрамжид үлдээж, эцэг Ж.*******гээр тэжээн тэтгүүлж өгнө үү. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

2. Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.******* миний бие 2005 онд Б.Мөнхтуяатай танилцаж, 2007 онд сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон. Бид 2 таарч тохирохгүй байна гэдэг шалтгаанаар тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хүү настай. Шилжилтийн насан дээрээ байгаа хүүгээ өнчрүүлж хойд эцэгийн гар харуулахыг хүсэхгүй байна. 50 гаруй насны амьдрал тогтсон бид гэр бүл салж амьдрах боломжгүй, гэр бүлээ бүтэн авч үлдэхийн тулд эхнэр Б.*******аас уучлалт гуйж, зан харилцаагаа засан элэг бүтэн амьдармаар байна. ******* оны 01 дүгээр сарын 03- ны өдөр төрсөн хүү П.г өөрийн асрамжид авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Шүүхийн зүгээс хүүхдийн аятай тухтай орчинд амьдрах боломжийг харгалзан үзэж хүү П.г аав Ж.******* миний асрамжид үлдээж өгнө үү.

Хүүхдийг ээжийн нь асрамжид үлдээх шийдвэр гаргасан тохиолдолд Э.******* намайг хүү П.тэй чөлөөтэй уулзах, хамт байх, хүүхдээ асран хамгаалах.харгалзан дэмжих, амьдралын дадал суулгах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх боловсрол олгох, хүүхдийнхээ эрхийг хамгаалах зэрэг Монгол Улсын Үндсэн хууль болон гэр бүлийн тухай хуульд заасан үүргийг биелүүлж, эрхээ хэрэгжүүлэхийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 406 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг, Ховд аймгийн Ерөнхий боловсролын цогцолбор сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаартай албан бичиг, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023 оны 12 дугаар сарын -ны өдрийн 36 дугаартай албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөрийн хариу тайлбар, амбуляториор эмчлүүлэгчдийн хяналтын карт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхээс: Хүү П.Тэмүжингийн санал асуусан тэмдэглэл, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэргийн нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь хариуцагч Ж.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.    Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

1.1.  Ж.******* нь гэр бүлдээ хайр халамж байдаггүй. Бид 2015 оноос эхлэн тусдаа амьдарч байна.

1.2.  Насанд хүрээгүй хүү П.Тэмүжинг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.

2.    Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

2.1.   Бид 2015 оноос хойш тусдаа амьдарч байна.

2.2.  Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3. Хүү П.Тэмүжинг өөрийн асрамжид авах хүсэлттэй байна гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Гэрлэгчид болох Б.Мөнхтуяа, хариуцагч Ж.******* нар нь гэрлэлтээ 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн байна. Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь хариуцагч Ж.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Ж.******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

3.2. Гэрлэгчдийн дундаас ******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү ******* овогт *******гийн Тэмүжин төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар тогтоогдож байна.

3.3. Нэхэмжлэгч Б.Мөнхтуяа нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчаас Б.Мөнхтуяа болон Ж.******* нартай хамтарсан уулзалт хийсэн боловч гэрлэгчид үр дүнд хүрээгүй, өргөдөл гаргагч эвлэрэх боломжгүй байгаагаа илэрхийлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, цаашид ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгожээ.

4. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд,

4.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д энэ хуулийн -т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Шүүхээс 2023 оны 12 сарын -ны өдрийн шүүх хуралдаанаар гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож, 2 сарын хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй болох нь уулзалтын тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдов.

Шүүх хуралдаанд хариуцагч Ж.******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй боловч шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй мөн нэхэмжлэгчийн эвлэрэх боломжгүй гэсэн тайлбарыг тус тус үндэслэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4.2. Хариуцагч Ж.******* нь насанд хүрээгүй хүү П.Тэмүжинг өөрийн асрамжид авахыг хүссэн бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 406 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг, Ховд аймгийн Ерөнхий боловсролын цогцолбор сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 55 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн тодорхойлолтоор насанд хүрээгүй хүү Г.Тэмүжин нь эх Б.*******ийн асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгааг тодорхойлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасныг үндэслэн мөн хүүхэд эхийнхээ асрамжид байгаа болон хүү П.Тэмүжингийн ...эх Б.*******ийн хамт амьдарна... гэсэн санал, хүүхдийн амьдарч буй орчныг өөрчлөх нь сөрөг үр дагавартай байж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан хүү П.Тэмүжинг эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

4.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба насанд хүрээгүй хүү П.Тэмүжинг эх Б.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хариуцагч Ж.*******гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

5. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу эцэг Ж.*******, эх Б.Мөнхтуяа нар нь насанд хүрээгүй хүү П.Тэмүжинг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эх Б.*******ийн асрамжид үлдсэн нь эцэг Ж.*******гийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоож олгохоор хуульчилсан. Насанд хүрээгүй хүү П.Тэмүжинг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.*******гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.

Эцэг Ж.*******гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх Б.Мөнхтуяа нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүү П.Тэмүжингийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.

Тэтгэлгийг хүү П.Тэмүжингийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг Ж.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Б.*******аас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

6. Б.Мөнхтуяа, Ж.******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, эцэг, эхийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ уулзах эрхээ эдлэхэд нь аль аль нь саад учруулахгүй байхыг Б.Мөнхтуяа, Ж.******* нарт тайлбарлах нь зүйтэй байна.

7. Зохигч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ. гэж зааснаар шүүхээс Б.Мөнхтуяа, Ж.******* нарын гэрлэлтийг цуцалсан ч Б.Мөнхтуяа, Ж.******* нар нь дахин эвлэрч, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарлав.

9. Нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 2 дугаар зүйлийн 2.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын Мөнхтуяа, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ******* оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн Тэмүжинг эх Б.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй хүү Г.Тэмүжинг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.*******гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Ж.*******гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү Г.Тэмүжингийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Мөнхтуяад даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг хүү Г.Тэмүжингийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг Ж.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Б.*******аас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг Ж.******* нь эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүддээ уулзах, тэдний эрх ашгийг хамгаалах, хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Мөнхтуяад даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч Б.Мөнхтуяа, Ж.******* нар эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхтуяад олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.РАУШАН