Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2024/00087

 

 

 

 

 

2024 02 28 153/ШШ2024/00087

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, 3дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, *******т багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******н д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,072,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК нь нэхэмжлэлдээ: Миний бие тус компанийн түгээгч, нягтлан бодогч М. нь Х.гийн ажиллуулж байсан ******* хүнсний дэлгүүрт 2023 оны 03 дугаар сарын 24-нд 10,072,800 төгрөгийн бараа өгсөн. Х. нь 2023 оны 05 дугаар сарын *******-нд 3,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 7,072,800 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Х. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,072,800 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь хүлээн зөвшөөрлөө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Х.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,072,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Х. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Х. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,072,800 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.д эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд худалдах худалдан авах аман гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно. Хариуцагч Х. нь 10,072,800 төгрөгийн барааг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас хүлээн авснаа болон үлдэгдэл 7,072,800 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасныг дурдах нь зүйтэй. Талуудын хоорондоо тооцоо нийлсэн зарлагын баримтаар 7,072,800 төгрөгийн үлдэгдэл төлөгдөөгүй болохыг худалдан авагч Х. зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,115 төгрөгийн тал нь болох 64,057.5 төгрөгийг төрийн сангаас, 64,057.5 төгрөгийг хариуцагч Х.гээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,072,800 (Долоон сая далан хоёр мянга найман зуу) төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд төлөхийг зөвшөөрч, тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,115 төгрөгийн тал нь болох 64,057.5 төгрөгийг төрийн сангаас, 64,057.5 төгрөгийг хариуцагч Х.гээс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ                                Б.РАУШАН