Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2024/00086

 

 

 

 

 

2024 02 28 153/ШШ2024/00086

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* 2 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, овогт ийн д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Хариуцагч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

1.  Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.тэй 2006 оны хавар танилцаж үерхэж байгаад 2009 оны 10 сарын 05 -нд гэрлэлтээ батлуулсан.Амьдрах хугацаандаа 2010 оны 01 сарын 25 -нд хүү Г., 2011 оны 12 сарын 09 -нд хүү Г., 2015 оны 04 сарын 27 -нд хүү Г., 2018 оны 12 сарын 28 -нд хүү Г. нар төрсөн.Нөхөр Б.тэй эхний үед амьдрал хэвийн сайн амьдарч байгаад 2022 оны 06 сараас эхлээд Б. нь хөндийрч эхэлсэн бөгөөд гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харьцаа тогтоож амьдрах болсон. Би энэ хүнийг үр хүүхдүүдээ бодоод ирэх байх гэж зөндөө харсан боловч өнөөдрийг хүртэл эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхгүй явж байгаа. Би энэ хүнээс болж амьдралаараа хохирч, 4 хүүхэд сэтгэл санаа болон санхүүгийн дарамтанд байгаа. Би Шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл гаргасан боловч бид эвлэрээгүй учраас шүүхээр шийдвэрлэх болсон. Одоо цаашид энэ хүнтэй амьдрах ямар ч боломжгүй болж гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандаж байна. Иймд би гэр бүлээ цуцлуулан, 4 хүүхдийн асрамж тогтоолгох, 4 хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлттэй тул шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Би өөрөө тусдаа амьдралтай болж хүүхэдтэй болсон. 4 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг төлнө гэв.

Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын дуусгавар болсон тэмдэглэл, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Ховд аймгийн Цэргийн гавъяаны одонт Цагдаагийн газрын албан бичиг, багийн Засаг даргын тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Хариу тайлбар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.    Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

1.1.  Б. гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Гэр бүлдээ хайр халамж байдаггүй. Бид 2022 оноос эхлэн тусдаа амьдарч байна.

1.2.  Насанд хүрээгүй хүү Г., Г., Г., Г. нарыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.

2.    Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

2.1.   Бид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Би тусдаа гэр бүлтэй болсон.

2.2.  Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

2.3. Хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, хүү Г., Г., Г., Г. нарыг эхийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Гэрлэгчид болох Т.*******, хариуцагч Б. нар нь гэрлэлтээ 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн байна. Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Б. нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

3.2. Гэрлэгчдийн дундаас 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Г., 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Г., 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Г., 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү Г. нар төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар тогтоогдож байна.

3.3. Нэхэмжлэгч Т.******* нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчаас Т.******* болон Б. нартай хамтарсан уулзалт хийсэн боловч гэрлэгчид үр дүнд хүрээгүй, өргөдөл гаргагч эвлэрэх боломжгүй байгаагаа илэрхийлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, цаашид ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгожээ.

4. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд,

4.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. гэжээ. Шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг авахыг санал болгосон, гэрлэгчид хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад цаашид хамтран амьдрах боломжгүй талаар тайлбараа гаргасан тул гэрлэгчдийн саналыг харгалзан эвлэрүүлэн зуучлагчид хэргийг шилжүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Б. нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрлэгчдийн эвлэрэх боломжгүй, 2022 оноос хойш тусдаа амьдарсан, нөхөр Б.гийн өөр хүнтэй харилцаа үүсгэсэн тайлбарыг тус тус үндэслэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4.2. Хариуцагч Б. нь насанд хүрээгүй хүү Г., Г., Г., Г. нарыг эх Т.*******гийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3******* дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор насанд хүрээгүй хүү Г., Г., Г., Г. нарнь эх Т.*******гийн асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгааг тодорхойлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасныг үндэслэн мөн хүүхэд эхийнхээ асрамжид байгаа болон хүүхдүүдийн санал, хүүхдийн амьдарч буй орчныг өөрчлөх нь сөрөг үр дагавартай байж болзошгүй нөхцөл байдлыг хүү Г., Г., Г., Г. нарыг эх Т.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

4.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба насанд хүрээгүй хүү Г., Г., Г., Г. нарыг эх Т.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хариуцагч Б.гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

5. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу эцэг Б., эх Т.******* нар нь насанд хүрээгүй хүү Г., Г., Г., Г. нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эх Т.*******гийн асрамжид үлдсэн нь эцэг Б.гийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу насанд хүрээгүй хүү Г., Г., Г., Г. нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй. Эцэг Б.гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх Т.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүү Г., Г., Г., Г. нарын хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.

Тэтгэлгийг хүү Г., Г., Г., Г. нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг Б. нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Т.*******гаас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

6.Т.*******, Б. нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, эцэг, эхийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ уулзах эрхээ эдлэхэд нь аль аль нь саад учруулахгүй байхыг Т.*******, Б. нарт тайлбарлах нь зүйтэй байна.

7. Зохигч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ. гэж зааснаар шүүхээс Т.*******, Б. нарын гэрлэлтийг цуцалсан ч Т.*******, Б. нар нь дахин эвлэрч, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарлав.

9. Нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ын *******, овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г., 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Г., 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Г., 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Г. нарыг эх Т.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүү Г., Г., Г., Г. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүү Г., Г., Г., Г. нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Т.*******д даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг хүү Г., Г., Г., Г. нарын хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг Б. нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Т.*******гаас шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг Б. нь эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүддээ уулзах, тэдний эрх ашгийг хамгаалах, хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.*******д даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч Т.*******, Б. нар эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч Б.гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.РАУШАН