Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2024/00116

 

 

 

 

 

2024 03 11                                                             153/ШШ2024/00116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******/цахимаар/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* оны 02 дугаар сарын 09-нд хүү ******* төрүүлсэн тухайн үед би Турк улсад ажиллаж байсан тул өөрийн эцэг *******ад хүү ******* үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Миний эцэг одоо 60 нас хүрч байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагч Б.*******гаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******а нарын шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 199 дугаартай албан бичгээр ирүүлсэн үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн санал асуусан тэмдэглэл, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын ******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай захирамж зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.******* нь хүү Б.******* үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргажээ. Тус хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэд хамаарч байна. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         2.  Хүү Б.*******ийн дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээ, №0000018450 дугаартай үрчилсний бүртгэлийн гэрчилгээгээр Б.******* нь ******* оны 02 сарын 09-ний өдөр хүү Б.******* төрүүлсэн. Б.******* 8 сартай байхад нь ******* оны 10 сарын 02-ны өдөр Б.******* нь өөрийн төрсөн эцэг ******* овогт ийн *******а, төрсөн эх овогт гийн ******* нарт үрчлүүлжээ. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Жаргалант сумын Засаг даргын даргын ******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар Б.******* үрчлүүлэх эрх зүйн акт гарсан байна. Уг актыг үндэслэн Үрчлэлтийн бүртгэл ******* оны 10 сарын 02-ны өдөр бүртгэгдэж, хүү *******гийн Мөнхжин нь *******ын Мөнхжин болж овог нь өөрчлөгдсөн байна.

2. Б.******* төрүүлсэн эх Б.******* нь хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагыг ...Турк улсад ажиллах болсон тул хүүхдээ өөрийнхөө асрамжид авах-ыг үндэслэлдээ заажээ. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т хүүхдийг үрчлүүлэхдээ 7 нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авахаар, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэхээр тус тус хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар шүүхээс хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг төрүүлсэн эцэг, эхийнх нь асрамжид, эсхүл төрийн байгууллагад шилжүүлэхээр шүүх шийдвэр гаргаж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалдаг юм.

Насанд хүрээгүй хүүхэд Б.*******ийн ... Би одоо өвөө *******а, эгч , ах , дүү , , нарын хамт Ховд аймгийн Жаргалант суманд амьдарч байна. Эмээ Ховд аймгийн суманд хүүхэд харж байгаа. Уг нь бид нар хамтдаа амьдардаг. Өвөөг *******а, эмээг ******* гэдэг. Ээжийг нь ******* гэдэг. Ээж Австрали улсад байгаа. 2023 оны 06 дугаар сард явсан. Ээжтэйгээ холбоо барьж байгаа. Утсаар ярьж facebook-ээр холбогддог. Ээж тэндээ амьдарна. Би виз гарахаар удахгүй ээжрүүгээ явна. Тэгээд ээжтэйгээ хамт Австралид амьдарна. Ээж тэнд сургуулийн цэвэрлэгч хийж байгаа гэсэн. Ээж бүр надад Австралиас ориг хувцас хэрэглэл явуулдаг... гэх саналыг илэрхийлсэн.

Б.******* үрчилж авсан эцэг У.*******а, эх Г.******* нар нь шүүхэд Б.******* төрүүлсэн эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, тэд нас өндөр болсон тул ээжийнх нь хамт амьдарсан дээр гэсэн тайлбарыг гаргасан болно.

Насанд хүрээгүй хүүхдийн санал, үрчлэн авсан эцэг, эхийнх нь өндөр нас, хүүхдийн ээжтэйгээ хамт гадаад улсад суралцаж, амьдрахаар гаргасан хүсэл зориг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Б.******* үрчлүүлсэн Үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

3. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихыг оролцогч улсуудад үүрэг болгожээ. Тус конвенцид зааснаар шүүх хүүхдийн үрчлэлтийг шийдвэрлэхдээ хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үздэг. Насанд хүрээгүй хүүхэд Б.******* үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн түүний төрүүлсэн эх Б.*******гийн хүсэлт нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад чиглэсэн, үрчилж авсан эцэг, эх нь өндөр настай хүмүүс бөгөөд цаашид хүүхдийг асран хамгаалахад нь түүний төрүүлсэн эх нь илүү үүрэг гүйцэтгэхийг тайлбарласан нөхцөл байдалд нь шүүх дүгнэлт хийлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3.-т хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулахаар заажээ. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хүүхэд Б.******* үрчилж авсан эх Г.******* оролцсон, тэд хүүхдийг эрх ашгийг харгалзан цаашид төрүүлсэн эхийн хамт амьдрах нь зүйтэй гэсэн тайлбарыг гаргаж, үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн Б.*******гийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэхээр зааснаар насанд хүрээгүй хүүхэд Б.******* төрүүлсэн эх Б.*******гийн асрамжид шилжүүлж шийдвэрлэв.

        

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Үрчилсний бүртгэлийн 0008 дугаарт бүртгэгдсэн ******* овогт *******гийн ******* ******* овогт ийн *******а, овогт гийн ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, насанд хүрээгүй хүүхэд Б.******* төрүүлсэн эх *******ын *******гийн асрамжид шилжүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН