Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 534

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр

           улсын яллагч О.Пүрэвсүрэн,

            хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Б.Баярням /ҮД 02-26/

            шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД 21-85/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Жы Гд холбогдох 1708014510178 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдөр  Булган аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, П коллежийн 2 дугаар курсын оюутан, мэргэжилгүй, ам бүл 4, эгч, хүргэн ах, хүүхдийнх нь хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Жы Г /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 09-ний орой Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хашааны гадна иргэн М.Эыг зодож биед нь тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн сулавал. Үүнд:

 

Хохирогч М.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ... тоотод байрлах хадам аавындаа эхнэр, 2 хүүхдийн хамт очсон. Тэгээд би гар утсандаа нэгж авах гээд хадамын хашаанаас алхаж байтал 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн хашааны буланд явган суучихсан харагдсан. Тэр үед би тэр хоёрын хажуугаар явж өнгөртөл миний өөдөөс бас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зөрсөн. Тэр үед надтай зөрсөн эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэй нь намайг мөрлөж гарсан. Тэр үед би эргээд хартал нөгөө залуу надад хандаж “үхсэнээ хараав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байна аа, хүн андуураад байгаа юм уу” гэж хэлээд зогсож байтал хашааны буланд сууж байсан залуу гэнэт босож ирээд над руу хүрч ирсэн. Тэр үед би барьцалдаж байгаад газар унатал хар цамцтай газар явган сууж байсан залуу миний нүүр лүү 1 удаа өшиглөөд, 1 удаа гараараа цохьсон. Тэр үед манай эхнэр хашаанаас гарч ирээд нөгөө залуучуудыг салгаж холдуулсан. Тэр үед миний нүүрнээс цус гараад тогтохгүй байсан. Мөн эхнэр маань 102-луу залгаж цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хоёр залуугийн нэгийг нь буюу намайг зодсон хар өнгийн цамцтай залууг дагуулаад явсан. Би нүдний ухархайн яс нөхүүлэх эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг, мөн эм тариа авсан, одоо хамраа янзлуулмаар байна. Нүд гүйцэт эдгээгүй, хамар битүүрээд байдаг болсон. Нийт 4.559.420 төгрөгийн зардал гарсан. Энэ нь зөвхөн нүдний эмгэгтэй холбогдуулан  гарсан зардал юм. 10 хоног цалингүй чөлөө авсан байгаа. Иймд дээрх зардлуудыг гаргуулах, цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 8-9х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Гэрч С.Пүрэвгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр 09-ний өдөр 21 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ... тоотод байж байтал манай нөхөр Э өөрийн хуурай ах Дэмбээгийн хамтаар дэлгүүр орж гар утасны ярианы нэгж авахаар гарсан. Тэгэхээр нь би хүүхдийн памперс захихаа мартсанаа санаад араас нь хашааны гадаа гартал манай нөхөр улаан цамцтай 18-20 орчим насны залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод нөхрийгөө салгаж аваад явах гэтэл улаан цамцтай залуу нь хувцсаа тайлж шидээд “хоёулаа үзчихье” гээд орилж дайраад манай нөхөртэй барьцалдаад авсан. Тэгтэл манай нөхөр нөгөө залууг газар унагаагаад дээрээс нь боогоод дарсан. Тэгэхээр нь би салгах гэж оролдож байтал хажуугаас хар малгайтай цамцтай, гадуураа хар савхи ч юм уу, лидрийн ч юм уу куртиктэй залуу манай нөхрийн баруун нүд рүү нь өшиглөсөн. Өөр манай нөхрийг цохиж зодсон хүн байхгүй. Тэгэхээр нь би салгаад авсан. Тэгтэл тэр 2 залуу 2-уулаа орилоод ахин зодох гэж дайраад байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө аавын хашаа руу оруулчихаад нөгөө 2 залууг зугтаачих байх гэж бодоод хэрүүл хийгээд зогсож байсан. Тэр 2 залуу 2-уулаа дээгүүрх хувцсаа тайлаад дайраад байсан. Тэр 2 залуугийн 1 нь цээжин дээрээ шивээстэй, нөгөөх нь баруун гарын шууны дотор хэсгээрээ шивээстэй байсан. Ингээд цагдаа ирээд манай нөхрийг өшиглөсөн гэх залууг авч яваад эрүүлжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

 

                  Гэрч Л.Чулуундэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүү Этай хамт дэлгүүр орж нэгж авах гээд хашааны гадна гартал 2 согтуу залуу бид 2-ыг мөрлөхөөр нь “яагаад байгаа юм бэ” гэтэл өндөр биетэй том хар лидрийнэн куртиктэй өндөр залуу нь “би Баянхошууны атаман байна, та нар намайг таних уу” гээд байсан. Эыг тэр 2 залуу бариад авсан. Тэр үеэр Пүрэвгэрэл гарч ирж таараад бид 2 Эыг салгаад авсан. Улаан цамцтай залуу нь 2-уулаа үзчихье гээд дээгүүрх хувцсаа тайлж шидээд Этай барьцалдаад авсан. Тэгтэл Э нөгөө залууг доороо дараад унасан. Би салгах гэтэл тэнд байсан 2 охин намайг ойртуулахгүй хориглоод байсан. Тэгтэл өндөр биетэй хар лидрийнэн куртиктэй залуу очоод Эын нүүр лүү нь 1 удаа өшиглөөд авахад Э орилж байсан. Тэгээд дуудлага өгөөд цагдаа ирээд Эын нүүр лүү өшиглөсөн хар куртиктэй өндөр залууг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/

 

                  Насанд хүрээгүй гэрч Э.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...: 2017 оны 09 дүгээр сарын 09-ны 21 цагийн орчим Ногоончулуутын 2 дугаар гудамжинд явж байгаад Соёл-Эрдэний ахын найзууд гэх Амаржаргал, Г нартай тааралдсан. Хоорондоо Соёл-Эрдэний ах Баасандоржийг хаана байгаа талаар асуугаад зогсож байтал дээрээс доошоо уруудаж явсан 35-40 орчим насны биерхүү туранхайвтар хоёр ах зөрж өнгөрөхдөө “юу гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Амаржаргал “ахаа бид нар хоорондоо юм ярьж байна шүү” гэтэл  цаана хашаанаас нэг эмэгтэй гараад ирсэн, Амаржаргалыг арай туранхайвтар биетэй нь ирээд шууд гэдэс рүү нь цохиод авсан. Тэгтэл Г манай найзыг яаж байгаа юм гээд бас цагаан малгайтай биерхүү ах нар зодолдох гээд дайраад байхаар нь Соёл-Эрдэнэ бид 2 Г, тэр цагаан малгатай биерхүү ах нарыг хориглосон. Тэгтэл Амаржаргал, нөгөө туранхайвтар биетэй ахтай зодолдоод газар унаад байсан. Цаана хашаанаас гарч ирсэн эгч салгах гээд байсан. Тэгтэл Г гүйж очоод тэд нарыг өшиглөөд байсан. Яг хэнийг хаана нь өшгилөсөнийг хараагүй. Гадаа харанхуй байсан. Соёл-Эрдэнэ, бас тэнд байсан эгч бид нар очоод салгахад тэр туранхайвтар ахын нүүр нь нил цус болсон байсан. Тэгээд Соёл-Эрдэнэ бид хоёр Амаржаргал, Г нарыг салгаад холдуултал Амаржаргал, Г хоёр дээгүүрх хувцсаа тайлаад “үзчихье, зодолдъё” гээд орилоод байсан. Тэр 2 нилээн согтуу байсан. Амаржаргал дээгүүрээ улаан цамцтай билүү куртик шиг хувцастай байсан. Г хар малгайтай цамц гадуураа савхи шиг куртик өмссөн байсан. Тэгээд наашаа Жанцан руу гудамж уруудаад явж байтал өөдөөс цагдаа нар ирээд тэр 2-ыг аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/

 

                  Насанд хүрээгүй гэрч А.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний 21 цагийн орчим Ундармаагийн хамтаар найзын төрсөн өдөрт оччихоод буцаж байгаад Ногоончулуутын 2 дугаар гудамжинд Баасандорж ахыг хайгаад явж байгаад ахын хоёр найз Амаржаргал Г нартай тааралдсан. Тэр 2 архи уусан, согтуу байсан. Тэр хоёроос Баасандорж ахыгаа асуугаад зогсож байгаад 2 ах зөрөөд өнгөрсөн. Тэгтэл нэг ойролцоо хашааны хаалганаас нэг эгч гарч ирээд нөгөө хоёр ахыг дуудсан. Тэгтэл тэр хоёр ах хүрч ирээд араас “юу гээд юм яриад байгаа юм бэ” гэхээр нь Амаржаргал “ахаа бид нар жоохон хүүхэд шүү дээ” бид явлаа гээд гуйтал туранхайвтар жижиг биетэй ах нь Амаржаргалыг цохиод автал Амаржаргал өөдөөс нь зууралдаад нэг харахад Амаржаргал доор нь орчихсон байсан. Тэгтэл арай биерхүү ах нь Г руу дайраад байсан. Тэгтэл Г очоод нөгөө туранхайвтар ах, Амаржаргал нар луу өшиглөсөн. Яг хаашаа нь хэнийг өшиглөсөнийг хараагүй, харанхуй байсан болохоор яг хэнийг хаана нь өшиглөсөн нь харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/

 

                  Гэрч М.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дээшээ зугтаасан. Г л цохьсон байх, би тэр жижиг ахыг ерөөсөө цохиогүй. Тухайн үед Г, Соёл-Эрдэнэ, Ундармаа нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11507 дүгнэлтэд: “1/М.Эын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 29х/

 

            Ж.Г, М.Амаржаргал нарыг харуулсан фото зураг /хх-ийн 6х/

            Ж.Гантулгын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12х/

            Гэрч М.Цэдэндоржийн мэдүүлэг /хх-ийн 25х/

            хохирогч М.Эын Капитрон банкны депозит дансны хуулга /хх-ийн 53х/,

            шүүгдэгч Ж.Гантулгын захиргааны зөрчил гаргаж байсан тухай баримтууд /хх-ийн 70х/

            Хохиролын баримтууд /хх-ийн 76-99х/

 

                  Шүүгдэгч Ж.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Амаржаргал цаанаас хүрч ирээд намайг салгаад нөгөө жижиг биетэй ахтай барьцалдаад газар унасан. Тэгэхээр нь би нөгөө жижиг биетэй ахын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод өшиглөсөн. Тэгээд Амаржаргал бид хоёр хоёр тийшээ зугтаасан. Тэгээд буцаад Амаржаргал, Ундармаа, Соёл-Эрдэнэ нартай уулзаад явж байгаад цагдаа нарт баригдаад би эрүүлжүүлэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/  

 

Ж.Гантулгын хувийн байдлын талаар:

Гэрч Ж.Хатантуул, М.Цэдэндорж нарын мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56х/

Урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63х/ болон хохирогчийн өмгөөлөгч Б.Баярнямаас гаргаж өгсөн 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлтийн тухайд:

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дүгээр хорооны ... тоот хашааны гадна иргэн М.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

                  Хохирогч М.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би гар утсандаа нэгж авах гээд хадамын хашаанаас алхаж байтал 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн хашааны буланд явган суучихсан харагдсан. Тэр үед би тэр хоёрын хажуугаар явж өнгөртөл миний өөдөөс бас нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь намайг мөрлөж гарсан. Тэр үед би эргээд хартал нөгөө залуу надад хандаж “үхсэнээ хараав” гэж хэлэхээр нь би “юу яриад байна аа, хүн андуураад байгаа юм уу” гэж хэлээд зогсож байтал хашааны буланд сууж байсан залуу гэнэт босож ирээд над руу хүрч ирээд надтай барьцалдаж байгаад газар унатал хар цамцтай газар явган сууж байсан залуу миний нүүр лүү 1 удаа өшиглөөд, 2-3 удаа гараараа цохьсон. Тэр үед миний нүүрнээс цус гараад тогтохгүй байсан. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хоёр залуугийн нэгийг нь буюу намайг зодсон хар өнгийн цамцтай залууг дагуулаад явсан. Миний  нүдний ухархайн хана, хамар ясны хугарал гэх мэт гэмтлүүд учирсан байгаа, гомдолтой, хохиролоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-иийн 8-9х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

                  Гэрч С.Пүрэвгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашааны гадаа гартал манай нөхөр улаан цамцтай 18-20 орчим насны залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод нөхрийгөө салгаж аваад явах гэтэл улаан цамцтай залуу нь хувцсаа тайлж шидээд “хоёулаа үзчихье” гээд орилж дайраад манай нөхөртэй барьцалдаад авсан. Тэгтэл манай нөхөр нөгөө залууг газар унагаагаад дээрээс нь боогоод дарахаар нь би салгах гэж оролдож байтал хажуугаас хар малгайтай цамцтай, гадуураа хар савхи ч юм уу, лидрийн ч юм уу куртиктэй залуу манай нөхрийн баруун нүд рүү нь өшиглөсөн. Өөр манай нөхрийг цохиж зодсон хүн байхгүй. Ингээд цагдаа ирээд манай нөхрийг өшиглөсөн гэх залууг авч яваад эрүүлжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х/

 

                  Гэрч Л.Чулуундэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дүү Этай хамт дэлгүүр орж нэгж авах гээд хашааны гадна гартал 2 согтуу залуу бид 2-ыг мөрлөхөөр нь “яагаад байгаа юм бэ” гэтэл өндөр биетэй том хар лидрийнэн куртиктэй өндөр залуу нь “би Баянхошууны атаман байна, та нар намайг таних уу” гээд Эыг тэр 2 залуу бариад авсан. Тэр үеэр Пүрэвгэрэл гарч ирж таараад бид 2 Эыг салгаад авсан. Улаан цамцтай залуу нь 2-уулаа үзчихье гээд дээгүүрх хувцсаа тайлж шидээд Этай барьцалдаад автал Э нөгөө залууг доороо дараад унасан. Би салгах гэтэл тэнд байсан 2 охин намайг ойртуулахгүй хориглоод байсан. Тэгтэл өндөр биетэй хар лидрийнэн куртиктэй залуу очоод Эын нүүр лүү нь 1 удаа өшиглөөд авахад Э орилсон. Тэгээд дуудлага өгөөд цагдаа ирээд Эын нүүр лүү өшиглөсөн хар куртиктэй өндөр залууг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/

 

                  Насанд хүрээгүй гэрч Э.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...: 2017 оны 09 дүгээр сарын 09-ны 21 цагийн орчим Ногоончулуутын 2 дугаар гудамжинд явж байгаад Соёл-Эрдэний ахын найзууд гэх Амаржаргал, Г нартай тааралдаад Баасандоржийг хаана байгаа талаар асуугаад зогсож байтал дээрээс доошоо уруудаж явсан 35-40 орчим насны биерхүү туранхайвтар хоёр ах зөрж өнгөрөхдөө “юу гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгтэл Амаржаргал “ахаа бид нар хоорондоо юм ярьж байна шүү” гэтэл  цаана хашаанаас нэг эмэгтэй гараад ирсэн, Амаржаргалыг арай туранхайвтар биетэй нь ирээд шууд гэдэс рүү нь цохиод авсан. Тэгтэл Г манай найзыг яаж байгаа юм гээд бас цагаан малгайтай биерхүү ах нар зодолдох гээд дайраад байхаар нь Соёл-Эрдэнэ бид 2 Г, тэр цагаан малгатай биерхүү ах нарыг хориглосон. Тэгтэл Амаржаргал, нөгөө туранхайвтар биетэй ахтай зодолдоод газар унаад байсан. Цаана хашаанаас гарч ирсэн эгч салгах гээд байсан. Тэгтэл Г гүйж очоод тэд нарыг өшиглөөд байсан. Яг хэнийг хаана нь өшгилөсөнийг хараагүй. Гадаа харанхуй байсан. Соёл-Эрдэнэ, бас тэнд байсан эгч бид нар очоод салгахад тэр туранхайвтар ахын нүүр нь нил цус болсон байсан. Тэр 2 нилээн согтуу байсан. Амаржаргал дээгүүрээ улаан цамцтай билүү куртик шиг хувцастай байсан. Г хар малгайтай цамц гадуураа савхи шиг куртик өмссөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/

 

                  Насанд хүрээгүй гэрч А.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-ний 21 цагийн орчим Ногоончулуутын 2 дугаар гудамжинд Баасандорж ахыг хайгаад явж байгаад ахын хоёр найз Амаржаргал Г нартай тааралдсан. Тэр 2 архи уусан, согтуу байсан. Тэр хоёроос Баасандорж ахыгаа асуугаад зогсож байгаад 2 ах зөрөөд өнгөрсөн. Тэгтэл нэг ойролцоо хашааны хаалганаас нэг эгч гарч ирээд нөгөө хоёр ахыг дуудсан. Тэгтэл тэр хоёр ах хүрч ирээд араас “юу гээд юм яриад байгаа юм бэ” гэхээр нь Амаржаргал “ахаа бид нар жоохон хүүхэд шүү дээ” бид явлаа гээд гуйтал туранхайвтар жижиг биетэй ах нь Амаржаргалыг цохиод автал Амаржаргал өөдөөс нь зууралдаад нэг харахад Амаржаргал доор нь орчихсон байсан. Тэгтэл Г очоод нөгөө туранхайвтар ах, Амаржаргал нар луу өшиглөсөн. Яг хаашаа нь хэнийг өшиглөсөнийг хараагүй, харанхуй байсан болохоор яг хэнийг хаана нь өшиглөсөн нь харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/

 

                  Гэрч М.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дээшээ зугтаасан. Г л цохьсон байх, би тэр жижиг ахыг ерөөсөө цохиогүй. Тухайн үед Г, Соёл-Эрдэнэ, Ундармаа нар байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11507 дүгнэлтэд: “1/М.Эын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 29х/

 

                  Шүүгдэгч Ж.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Амаржаргал цаанаас хүрч ирээд намайг салгаад нөгөө жижиг биетэй ахтай барьцалдаад газар унасан. Тэгэхээр нь би нөгөө жижиг биетэй ахын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод өшиглөсөн. Тэгээд Амаржаргал бид хоёр хоёр тийшээ зугтаасан. Тэгээд буцаад Амаржаргал, Ундармаа, Соёл-Эрдэнэ нартай уулзаад явж байгаад цагдаа нарт баригдаад би эрүүлжүүлэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Ж.Г нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаант холбоо зэрэгт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгвөл, шүүгдэгч Ж.Г нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдал нөлөөлсөн буюу тодруулбал, архи уусан үедээ бусад руу дайрч эрүүл мэндэд халдан хүч хэрэглэсэн, хэл амаар доромжилсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх ба түүний хүч хэрэглэсэн үйлдлээс болж бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байх тул  шүүгдэгч Ж.Гантулгыг дээрх хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэх  үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч М.Э нь  баруун нүдний ухархайн дотор хана нөхөх хагалгаа болон эм тарианд зарцуулсан төлбөрт 4.559.420 төгрөг, 10 хоног ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ, мөн цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хавтаст хэргийн 76-99 дүгээр хуудсанд авагдсан баримтуудыг үзвэл нийт 3.988.775 төгрөгийн баримтууд авагдсан байх бөгөөд үүнээс 3.909.280 төгрөгийг гаргуулж, үлдэгдэл 79.495 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй /тамга тэмдэггүй, ахуйн хэрэглээнд зарцуулагдсан мэт/ байх тул нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

            Шүүгдэгч Ж.Гас 3.909.280 төгрөгийг гаргуулахдаа түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч М.Эт олгохоор шийдвэрлэлээ.

            Мөн хохирогч М.Э нь “Аляска импект” ХХК-нд техникчээр ажилладаг, сарын цалин нь 800.000 төгрөг гэсэн тодорхойлолт /хх-ийн 98х/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудад үндэслэн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсийг /10 хоног ажилгүй байсан хугацааны цалинг/ шүүгдэгчээс гаргуулахаар хүсэлт гаргасныг энэ хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, 

            М.Эын 21109117 дугаартай Орбита эмнэлгийн өвчний түүхэнд М.Эыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэвтэж 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарсан буюу эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлсэн тухай тэмдэглэгджээ. /хх-ийн 108х/ Гэтэл түүнийг 10 хоног өвчтэй байсан эсэхийг нотолсон баримтууд хэрэгт байхгүй, хохирогчийн зүгээс гаргаж өгөөгүй болно.

            Иймд хохирогч М.Э нь дээрх хугацаанд ажлаа хийгээгүй буюу өвчтэй байсан талаарх баримтууд /эмнэлгийн байгууллагын лист, акт гэх мэт/-ыг холбогдох байгууллагаас нь авч  хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Оногдуулбал зохих ялын тухайд:

Шүүгдэгч Ж.Г нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, ажил хөдөлмөр  тогтвортой эрхэлдэггүй, орлогын эрх үүсвэртэй эсэхийг тодорхойлсон баримтуудаар “орлого”-гүй болох нь тогтоогдсон байх тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй байна. Иймд Ж.Гд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Гантулгын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Жы Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гас 3.903.280 /гурван сая есөн зуун гурван мянга, хоёр зуун наян/ төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч М.Эт олгож, хохирогч М.Э нь шүүгдэгчийн үйлдлээс болж учирсан эрүүл мэндтэй холбоотой хийлгэсэн эмчилгээнийхээ зардал, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.АЛТАНЦЭЦЭГ