Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0834

 

2023 11 13 128/ШШ2023/083*******

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У*******, нэхэмжлэгч С.О*******, Н.С*******, нэхэмжлэгч Э.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, иргэдийн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан Э.Өын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Нэхэмжлэгч Э.Ө миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 5*******,*******,*******,*******,******* дугаар байрны оршин суугчид У.Ц, Н.С*******, И.Н, С.О*******, С.М, Э.Ө нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг даргын 201******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн А/ дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Э.Ө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Өаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 201******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн А/ дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Өаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 201******* оны 03 дугаар сарын 1*******-ний өдрийн А/ дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.*******, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ