Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

П.М*******д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор М.Сайнзаяа, шүүгдэгч П.М*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, Д.Бурмаа, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолтой П.М*******д холбогдох 211500140283 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Н.Мөнхнарангийн эсэргүүцлээр 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, П.М

 

П.М******* нь Булган аймгийн ........ сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал албан тушаалд ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ш******* Н*******ийн Аргал хайрхан 4 дүгээр баг, Шар хоолойд байршилтай ............... нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай захирамж,

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Ц*******гийн нэр дээр Булган аймгийн .......... сумын Хар чулуут 2 дугаар баг, Их замын ............ тоотод байршилтай .............. нэгж  талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн .......... сумын Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Мөн Булган аймгийн .......... сумын Засаг даргын иргэн Ш.Н*******, Б.Ц******* нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан тухай 2021 оны А/101, А/110 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Н*******ийн мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Ц*******гийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Н*******той 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ............ дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, .............. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Булган аймгийн Прокурорын газраас: Д.М*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1. Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2. Шүүгдэгч П.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М*******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж,     5. Шүүгдэгч П.М******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд:  

“...Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.М*******гийн үйлдсэн зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Тодруулбал:

1. Шүүгдэгч П.М******* нь Булган аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар........... сумын газрын даамлаар 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилогдон ажилласан бөгөөд ТЗ-5 ангилал зэрэглэлд хамаарах төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан болох нь П.М*******г ажилд томилсон тушаал, Газрын даамлын албан тушаалын тодорхойлолт зэргээр тогтоогдсон. /2-р хх-н 198, 200-205 тал/ Мөн Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дугаар зүйлд заасанчлан Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа болно.

2. Түүнчлэн Газрын тухай хуулийн 23.4 дүгээр зүйлийн 23.4.2-т зааснаар “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, мөн Газрын даамлын ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 17-д зааснаар Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийн төслийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, мөн 18-д зааснаар “Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, гэрээ дүгнэх” ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэхээр тусгасан байхад урьд ........... нэгж талбарт бүртгэлтэй газрыг иргэн Ш.Н*******ид эзэмшүүлэх шийдвэр гаргасан ............. сумын Засаг даргын шийдвэр огт гараагүй байтал П.М******* нь Булган аймгийн ......... сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал албан тушаалд ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Шаалайгийн Н*******ийн Аргал хайрхан 4 дүгээр баг Шар хоолойд байршилтай ............ нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай захирамжийг, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр иргэн Бямбын Ц*******гийн нэр дээр Булган аймгийн ......... сумын Хар чулуут 2 дугаар баг Их замын ........... тоотод байршилтай ............. нэгж талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн .......... сумын Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн,

Мөн Булган аймгийн ............ сумын Засаг даргын иргэн Ш.Н*******, Б.Ц******* нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан тухай 2021 оны А/101, А/110 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 сарын 19-ний өдөр иргэн Ш.Н*******ийн мэдүүлэг, 2021 оны 06 сарын 24-ний өдөр иргэн Б.Ц*******гийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Н*******той 2021 оны 05 сарын 20-ны өдөр ............ дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ........... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бүхий л нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон болно.

3. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.М******* нь хуулиар олгогдсон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...........сумын Засаг даргын захирамжаар иргэн Ш.Н*******ид 6307003101 нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрх, Б.Ц*******д 6307000061 нэгж талбар бүхий үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг тус тус 15 жилийн хугацаагаар сунгасан үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16-д “Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар олгох” сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан ба Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаар тус тус хуульчилсан байхад Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийг эдэлсэн үйлдэл нь иргэнд газар эзэмших эрхийг нээж улмаар цаашид захиран зарцуулах эрх олгож байгаа нь бусдад давуу байдал олгож үйлдэл дангаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болно.

4. Мөн дээрх Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын иргэн Ш.Н*******, Б.Ц******* нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан тухай 2021 оны А/101, А/110 дугаартай захирамжийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар илгээж Э дугаар олгуулсан, Ш.Н*******той газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, .............. дугаарын гэрчилгээ олгосон гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

5. Анхан шатны шүүх “Газар өмчлүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай шийдвэрийг зөвхөн сумын Засаг дарга гаргах бөгөөд өөр албан тушаалтан шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгдэгч П.М******* нь газар олгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дахь хэсэгт "...Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэхээр...", мөн хуулийн 5.1.5.1 "Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газрыг нь тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх..." агуулгаар зохицуулжээ.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь албан тушаалтны санаатайгаар эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас бусдад давуу байдал үүссэн байхыг шаардах бөгөөд энэ давуу байдал нь мөн хууль бус тохиолдолд хангагдана. Гэтэл Монгол Улсын иргэний хувьд урьд өмнө нь хууль ёсоор эзэмшиж байсан газраа өмчлөн авах, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг хууль бус давуу байдал гэж үзэх боломжгүй юм. Үүнийг нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт "... хууль ёсоор эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжид үнэгүй өмчилж авах..." эрхтэй байхаар баталгаажуулжээ. Тодруулбал, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль тогтоомжоор иргэн хүн өөрийн эзэмшиж байгаа газраа тэргүүн ээлжид өмчилж авах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь хязгаарласан болон хориглосон зохицуулалт байхгүй байна.

7. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхдээ "шинээр газар өмчлөх хүсэлтийг өргөдөл гаргасан дарааллыг дагуу шийдвэрлэх", "өөрийн эзэмшиж байгаа газраа өмчлөн авах талаар хүсэлт гаргасан бол тэргүүн ээлжид өмчлүүлэх" зарчмыг баримтлах бөгөөд өмнө эзэмшиж, ашиглаж байсан газраа өмчлөн авах, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан нь тухайн иргэдийн хувьд хууль бус давуу байдал гэж үзэхгүй” гэх зэргээр иргэн Ш.Н*******, Б.Ц******* нарын газар өмчлөх эрхтэй холбоотой асуудлын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

8. Учир нь прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд иргэн Ш.Н*******, Б.Ц******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахдаа Булган аймгийн Рашаант сумын газрын даамал П.М******* нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн болно.

9. Түүнчлэн Газрын тухай хуулийн 3.1.2-т "газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг томьёолон тус тусад хуульчилсан байтал иргэний газар өмчлөх эрхтэй холбон хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт 1 талыг баримтлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

10. Шийтгэх тогтоолын 7-8 дугаар талд: “Шүүгдэгч П.М*******г "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон" гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй, гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих зүйлүүдийг нарийн тогтоож ирүүлээгүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээтэй байна. Шүүгдэгч П.М*******г газрын даамлын албан тушаалд ажиллаж байсан гэдгээр нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотолж тогто*******гүй байна” гэж дүгнэсэн нь мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн гэж эсхүл дутуу шалгаж тогтоосон бол нотлох ажиллагааг бүрэн дүүрэн шалгаж тогто*******гүй талаар тодорхойлж няцаалт хийгээгүй нь тогтоол ойлгомжтой, эргэлзээгүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн цаашид энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд хууль хэрэглээний жишиг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэн дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн болно.

11. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч П.М*******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Төрийн албанд ажилладаг хүний тухайд иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёс зүйг баримталж ажилладаг. Энэ зарчмыг ээж, аав маань надад суулгаж өгсөн. Иргэдэд төрийн байгууллага хүнд суртал үзүүлээд байх юм бол алдаа болох юм болов уу гэж үзсэн. Тухайн үед тэр хоёр иргэний газар он удаан жил эзэмшиж, одоо хүртэл өөрсдийнх нь байшин, хашаа эзэмшдэг газар дээр нь байдаг. Нэгэнт хуулийн дагуу хугацаа нь сунгагдах байсан учир процедурын алдаа гаргасан нь миний буруу. Гэхдээ би иргэдэд давуу байдал үүсгэж, иргэдээс авилгал авсан зүйл байхгүй. Сумын Засаг даргын гаргах ёстой захирамжийг хуурамчаар үйлдсэн нь миний буруу. Буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай шүүх хуралд оролцсон. Гэхдээ би бусдад давуу байдал бий болгоогүй. Анхан шатны шүүх хурал дээр болон мөрдөн байцаалтын шатанд хангалттай мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх шийдвэрээ үндэслэлтэй гаргасан гэсэн байр суурьтай байгаа“ гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Процессын хувьд Ц*******, Н******* нар тухайн газар он удаан жил, үе дамжин эзэмшиж ашиглаж байсан газрынхаа хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргасан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар талд хүсэлт авагдсан. Уг хүсэлтийг Газрын тухай хуулийн 37.2 дугаар зүйлд 15 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл сумын Засаг дарга тухайн үед ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд оролцсон. Дараа нь ковид-19 өвчин туссан гэх шалтгаанаар 2021 оны 05 дугаар сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд огт ажиллаагүй. Энэ талаар сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг гэрч Э******* хүртэл мэдүүлдэг. Тэгэхээр Ц*******, Н******* нарын эрх ашиг хөндөгдөөд байгаа учир М******* нь энэ хоёр иргэн гэлтгүй бусад иргэний эрх ашгийг хохироохгүй. Хүнд суртал гаргахгүй гээд түргэн шуурхай үйлчилнэ гэдэг үүднээс энэ хоёр хүний асуудлыг шийдвэрлээд тусалсан үйл явдал болсон байна гэж үзэж байгаа. Түүнээс иргэн Н*******, Ц******* нар нь шинээр газар авах гээд байгаа асуудал биш, өөрийнхөө удаан хугацаанд эзэмшиж, ашиглаж байсан газрын хугацааг сунгуулах гэж байгаа асуудал болсон. Үүнээс дүгнэхэд М******* нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар өөртөө эсхүл Н*******, Ц******* нарт яг ямар давуу байдал бий болгосон бэ гэдэгт дүгнэлт хийхэд өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал огт тогтоогддоггүй. Өөртөө ашиг олсон, шан харамж авсан, иргэн Ц*******, Н******* нарт давуу байдал олгосон зүйл огт байхгүй гэж үзэж байгаа. Магадгүй Засаг дарга ажлаа хийж байсан бол иргэн Ц*******, Н******* нарын газрын хугацаа хуулийн дагуу сунгагдах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учир хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Анхан шатны шүүх хуульд нийцсэн үнэн зөв шийдвэрийг гаргасан. Миний хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас эхлэн оролцож явсан. Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтнаас маргаж, удаа дараа хяналтын прокурор болон дээд шатны прокурорт гомдол, хүсэлтээ гаргаж ирсэн. Энэ хэргийн хувьд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэл санаа зорилго тогтоогддоггүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар агуулагдаагүй. Булган аймгийн Рашаант сумын иргэн Н*******ийн өвөлжөө хаваржаа, Ц*******гийн үйлчилгээний зориулалттай газар 2004 оноос ч өмнө эзэмшиж ашиглагдаж байсан нөхцөл байдал хавтаст хэргээс харагддаг. Ц******* нь үйлчилгээний зориулалттай газрыг 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай Булган аймгийн ........ сумын Засаг даргын захирамж, 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Ц*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээр 2004 оноос хойш газар эзэмшиж байгаа гэдэг нь нотлогдож тогтоогддог. Энэ хоёр хүн маш олон жилийн хугацаагаар газар эзэмшсэн. Газар эзэмшиж буй үйл явц нь газрын тухай хууль, Монгол улсын Үндсэн хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу газрыг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж буй хүмүүс байдаг. Газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлд иргэн Ц******* 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын газрын даамалд үйлчилгээний зориулалтаар тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж байна.  Энэ газрын маань газар эзэмших эрхийн хугацаа дуусчихаад байна. Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Гэтэл Рашаант сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд энэ хүсэлтийг шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Төрийн байгууллагын албан тушаалтан өргөдөл, гомдлыг шийдвэрлээд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байтал хүсэлт шийдвэрлэгдээгүй удсан байдаг. Үнэхээр газар эзэмшиж байгаа хүмүүс газрын хугацааг сунгаж өгнө үү, гэрчилгээгээ шинэчлүүлэх шаардлагатай байна гэсэн удаа дараа гаргасан хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байсан учир газрын даамал тухайн газартаа олон жил амьдарч байгаа хүмүүсийг чирэгдүүлэхгүйн тулд ийм үйл ажиллагаа хийсэн байна лээ. Хугацаа сунгах сумын Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдсэн асуудлынхаа гэм бурууг хүлээдэг. Хугацаа сунгах захирамжийг хуурамчаар үйлдсэн нь буруу боловч иргэдэд давуу байдал олгосон үйл баримт тогтоогддоггүй. Иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд хугацааг нь сунгаад өгчихсөн. Гэтэл тэр үед одоогийн Засаг дарга нь ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд томилогдоод явчихсан. Дараа нь ковид туссан гээд 3 дугаар сараас, 7 дугаар сар хүртэл байхгүй байсан гэдгийг албан тушаалтнууд нотолдог. П.М*******г хүмүүст давуу байдал олгосон гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байгаа. Энэ хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг хангалттай шалгаж тогтоосон. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэдэг нь эргэлзээтэй учраас Эрүүгийн ерөнхий хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дахь хэсгийг баримталж  яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж удаа дараа хүсэлт гомдлоо гаргаж байсан. Анхан шатны шүүх гэмт хэргийн шинж хангагдаагүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Н.Мөнхнарангийн гаргасан эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвэр үлдээх нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.М******* нь “Булган аймгийн ............. сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал албан тушаал эрхэлж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ш******* Н*******ийн Аргал хайрхан 4 дүгээр баг, Шар хоолойд байршилтай ................ нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын захирамж,

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Ц*******гийн нэр дээр Булган аймгийн ............... сумын Хар чулуут 2 дугаар баг, Их замын ....... тоотод байршилтай ............. нэгж  талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн .......... сумын Засаг даргын захирамжийг тус тус хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Н*******ийн мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Ц*******гийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Н*******той 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ................................. дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ............. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Энэ үйл баримт нь Гэрч Э.Э*******гийн "...М*******гийн өрөөнд ил байх болон ширээний шургуулга дотор байх бичиг баримт зэргийг гарган шалгаж үзтэл Засаг даргын тамга, гарын үсэгтэй бичгийн тасархай эх хувь болон 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/26 дугаартай захирамжийг хуулбарласан, доод талаас нь нугалсан захирамж гарч ирсэн. Мөн Засаг даргын тамга, гарын үсэггүй он, сар дугаар авсан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/100 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/101 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/110 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/115 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралт хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/116 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/126 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралт хоёр эх хувь зэрэг захирамжууд М*******гийн суудаг ажлын ширээний шүүгээнд байх хавтас дотроос гарч ирсэн. Тэгээд ажлын хэсэг дээрх баримтуудыг хураан авч бичлэгээр баримтжуулсан. Дээрх зургаан захирамжаас түүврийн аргаар 2021 оны А/110 дугаартай захирамжийг газрын даамал хуурамчаар үйлдээд Улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулж “Э” дугаар авсан эсэхийг шалгуулж үзэхэд 2021 оны А/110 дугаартай захирамж улсын бүртгэлийн хэлтэст очоод Э дугаар авагдсан гэх хариуг улсын бүртгэлийн хэлтсээс мэдэгдэж байсан... Тэгээд М*******тэй 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сумын Засаг даргын өрөөнд ажлын хэсгээс би, Н******* болон Засаг дарга нар оролцож М*******тэй холбоотой зөрчлийн талаар ярилцахад Засаг даргыг ажилдаа ирээгүй учраас иргэдэд чирэгдэл учруулахгүйн үүднээс таны захирамжийг танаар батлуулахгүйгээр би өөрөө гаргасан гэх зүйл хэлж байсан. Засаг дарга Б******* нь 2021 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын хүртэл ерөнхийлөгчийн сонгуулийн ажил болон ковид туссан гэх шалтгаанаар ажиллаагүй” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал/

Гэрч Ж.Н*******ийн “...Тогтоогдсон нөхцөл байдал сумын Засаг даргын тамгын газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа доголдсоноос болж сумын Засаг даргын захирамжийн бланк газрын даамалд ашиглагдах боломж бүрдэж газрын даамал захирамжийн бланк ашиглаж Засаг даргын гарын үсэг тамгатай хайчилбарыг ашиглаж газрын хэмжээ өөрчилсөн, газар эзэмших эрх олгосон, хугацаа сунгасан захирамжийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Энэ нь юугаар тогтоогдсон гэхээр газрын даамлын өрөөнөөс сумын Засаг даргын тамга дарагдсан, гарын үсэгтэй хайчилбарын хэсэг, мөн Засаг даргын тамга гарын үсэгтэй хуулбарласан захирамжийн хувь, сумын Засаг даргын гарын үсэг зураагүй, огноо, дугаар олгогдсон 6 ширхэг захирамж эх хувиараа гарч ирсэн. Тэгсэн тэр зургаан захирамжаас зөвхөн нэг захирамжийг Улсын бүртгэлийн хэлтэс рүү огноо, дугаарыг нь явуулан шалгахад аль хэдийн Э дугаар авч, тухайн иргэн банкнаас газраа барьцаалан зээл авсан байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 34-35/,

Гэрч Б.Ө*******гийн “2021 оны 05 дугаар сард М******* эгч миний ажлын өрөөнд орж ирээд бланк хэвлээд өгөөч гээд сумын Засаг даргын захирамжийн бланкыг 20 гаруй ширхгийг хэвлүүлж авсан. Би өөрөө хэвлэж өгсөн... М******* эгч юунд ашиглах гэж бланк хэвлүүлсэн талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Гэрч Т.Хгийн “...Яг хэзээг нь сайн санахгүй байна, миний ажлын принтерийн хор дууссан байсан учраас Засаг даргын захирамжийн бланкаас 4 ширхэгийг М******* эгчид өгч дөрвөн ширхэг захирамж хэвлүүлсэн санагдаж байна. Миний хэвлүүлсэн захирамж ямар үйл ажиллагаатай холбоотой гарч байсан талаар санахгүй байна. Төсвийн мэргэжилтэн Ө******* нь М******* эгч над дээр хоёр гурван удаа орж ирж Засаг даргын захирамжийн бланкыг өнгөтөөр хэвлүүлсэн гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Гэрч М.Бы “...Засаг дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн цахимаар өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу сумын газрын даамал М*******гийн өрөөнд ажлын хэсэг орж М*******гийн ил байх болон ширээний шургуулга дотор байх бичиг баримт зэргийг шалгаж үзтэл гарын үсэг зурсан зураагүй захирамжууд болон захирамжийн дугаар дугаар олгодог бүртгэлийн хуудас, Засаг даргын тамга гарын үсэгтэй хуудасны тасархай зэрэг зүйл гарч ирсэн. Би уг ажиллагааг дуу дүрсээр бэхжүүлсэн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн “...2021 оны 08 дугаар сарын эхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Наар ахлуулсан шалгалт суман дээр ирээд газрын даамлыг шалгасан. Шалгалтын дүнг сонсоход захирамжийг хуурамчаар хувилж сканердаж ашигласан байна гэдэг нь тогтоогдож байна, газрын даамал М******* нь сумын Засаг даргын захирамжийг урсан тухай ярьж байсан. Би 2021 оны А/100 дугаартай, А/101 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А/126 дугаартай захирамжийг гаргаагүй. Гэхдээ Бд 09 дүгээр сард А/156 дугаартай захирамжаар газрын хэмжээ өөрчилсөн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

Гэрч Н.Оын “...шалгалтаар М******* нь ... сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/110 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах захирамжийг сумын Засаг дарга гарын гарын үсэг,тамгатай цаасыг ашиглан хуурамчаар үйлдэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү газрын цахим мэдээллийн сангийн wеb системээр дамжуулан илгээн Э дугаар авсан байсан..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/

Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 71- 82 дахь тал/, Булган аймгийн Рашаант сумын газрын даамал П.М*******гийн ажлын суурин компьютер, газрын цахим системд үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 32-86, 87-92 дахь тал/, Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны газрын харилцаатай холбоотой гаргасан захирамжид үзлэг хийсэн тэмдэглэл, /1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал/, Булган аймгийн Рашаант сумын газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хавтаст хэргийн 86-100 дахь тал тал/, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 726 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/, шүүгдэгч П.М*******гийн Хаан банкны .......... дугаартай, Төрийн банкны ........., 1............ дугаартай, Капитрон банкны ............ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 207-250, 3 дугаар хавтаст хэргийн 01-16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин Прокуророос П.М******* нь Ш.Н*******ийн өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр, Б.Ц*******гийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр тус тус сунгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч П.М******* нь Булган аймгийн ........ сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал албан тушаал эрхэлж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ш******* Н*******ийн Аргал хайрхан 4 дүгээр баг, Шар хоолойд байршилтай ............ нэгж талбар бүхий өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй 7012 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/101 дугаартай Булган аймгийн ........... сумын Засаг даргын захирамж,

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Ц*******гийн нэр дээр Булган аймгийн .......... сумын Хар чулуут 2 дугаар баг, Их замын ........... тоотод байршилтай ........... нэгж  талбар бүхий үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 529 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгах тухай А/110 дугаартай Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын захирамжийг тус тус хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст цахимаар 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Н*******ийн мэдүүлэг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Ц*******гийн мэдүүлгийг илгээж Улсын бүртгэлийн “Э” дугаар авч улмаар иргэн Ш.Н*******той 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр №.......... дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000130829 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нөхцөл байдал:

Гэрч Э.Э*******гийн "...Засаг даргын тамга, гарын үсэггүй он, сар дугаар авсан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/100 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/101 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/110 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/115 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралт хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/116 дугаартай “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамж хоёр эх хувь, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/126 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж, түүний хавсралт хоёр эх хувь зэрэг захирамжууд М*******гийн суудаг ажлын ширээний шүүгээнд байх хавтас дотроос гарч ирсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дэх тал/

Гэрч Ж.Н*******ийн “...зургаан захирамжаас зөвхөн нэг захирамжийг Улсын бүртгэлийн хэлтэс рүү огноо, дугаарыг нь явуулан шалгахад аль хэдийн Э дугаар авч, тухайн иргэн банкнаас газраа барьцаалан зээл авсан байсан...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 34-35/,

Гэрч М.Бы “...Засаг дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн цахимаар өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу сумын газрын даамал М*******гийн өрөөнд ажлын хэсэг орж М*******гийн ил байх болон ширээний шургуулга дотор байх бичиг баримт зэргийг шалгаж үзтэл гарын үсэг зурсан зураагүй захирамжууд болон захирамжийн дугаар дугаар олгодог бүртгэлийн хуудас, Засаг даргын тамга гарын үсэгтэй хуудасны тасархай зэрэг зүйл гарч ирсэн. Би уг ажиллагааг дуу дүрсээр бэхжүүлсэн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн “...Би 2021 оны А/100 дугаартай, А/101 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А/126 дугаартай захирамжийг гаргаагүй. Гэхдээ Бд 09 дүгээр сард А/156 дугаартай захирамжаар газрын хэмжээ өөрчилсөн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

Гэрч Н.Оын “...шалгалтаар М******* нь ... сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/110 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгах захирамжийг сумын Засаг дарга гарын гарын үсэг,тамгатай цаасыг ашиглан хуурамчаар үйлдэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү газрын цахим мэдээллийн сангийн wеb системээр дамжуулан илгээн Э дугаар авсан байсан..." гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/ Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 71- 82 дахь тал/, Булган аймгийн Рашаант сумын газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /2 дугаар хавтаст хэргийн 86-100 дахь тал тал/, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 726 дугаартай албан бичиг, түүний хавсралт бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтдуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдэл, нөлөөг албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх зэргээр өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон, иргэд, байгууллага, төр, нийгмийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах төрийн албаны зарчмыг ноцтой зөрчсөн шинжэй, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг, нийгмийн аюул ихтэй гэмт хэрэг байдаг.

 

Тодруулбал энэ гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон шинжтэй байхыг шаардаж байна. Давуу байдал гэдгийг авилгын эсрэг хуульд заасан этгээдийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хувь хүн, хуулийн этгээдэд бий болсон эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.

 

Анхан шатны шүүх нь шүүгдэгч П.М*******гийн Ш.Н*******ийн өвөлжөөний зориулалтаар эзэмшиж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр, Б.Ц*******гийн үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр тус тус сунгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр   зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн болон бодит үндэслэл бий болоогүй байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 131 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнхнарангийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АЗЖАРГАЛ   

         

 

                                           ШҮҮГЧИД                       Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                                                                                  М.ХҮРЭЛБААТАР