| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00628/И |
| Дугаар | 103/ШШ2024/00527 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2024/00527
| 202 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 10*******/ШШ202/00*******27 | Улаанбаатар хот |
202 09 27 10*******/ШШ202/00*******27
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, холбогдох бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* нь холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 201******* оноос хойш саяхныг хүртэл дотны харилцаатай байсан бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд нь жоохон байсан тул би түүнд тусалж дэмжих үедээ туслаад явдаг байсан. 2022 оны 0******* дугаар сарын 22-нд би "Приус-ЗО маркийн автомашиныг өөрийнхөө мөнгөөр буюу ББСБ-ын зээлээр авч өөрөө унаж хэрэглэж байгаад 202 оны 0******* сард хүүхэд урагшаа Хятад руу суралцах болоод төлбөр мөнгө нь хүрэлцэхгүй байхаар нь би 1*******,200,000 төгрөгийн цалингийн зээл авч өгсөн. Тэгээд ч зардал мөнгө нь хүрэлцэхгүй байсан бөгөөд надад ахин зээл гарах боломжгүй байсан тул өөрийн 82-************** улсын дугаар бүхий Приус-*******0 маркийн автомашиныг түүний нэр рүү шилжүүлэн дутуу мөнгөө ББСБ-д тавиад гаргаад авчих гээд машинаа түүний нэр лүү шилжүүлж өгсөн. Гэтэл нь миний машиныг барьцаанд ч тавиагүй, өөрөө зээл юм хийгээд дутуу мөнгөө зохицуулаад хүүхдээ явуулчихсан байсан. Ингээд машиныг маань өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсны дараа би өөр хүнтэй болсон, хөгшин төгцөг минь машинаа авч чадвал аманд чинь салаавч хийнэ, чаддаг юм бол аваарай гэх мэтээр намайг доромжилж, дарамтлан сэтгэл санааны болоод эд хөрөнгийн хохиролд оруулаад байна. Миний хувьд машинаа л биетээр нь буцааж авах хүсэлтэй байгаа тул гээс 82-************** улсын дугаартай, Приус-*******0 маркийн автомашиныг маань түүний хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие Мягмарсүрэнгийн эзэмшилд байсан Приус *******0 маркийн машинаа биетээр нь буцааж авахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мягмарсүрэн нь 202 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр миний машиныг надад биетээр нь буцаан өгсөн болно гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1, 7 дүгээр зүйлийн 7.1, 7.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* *******ын нэхэмжлэлтэй, холбогдох бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,1*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 171,*******7******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гээс 171,*******7******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ