| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00674/И |
| Дугаар | 103/ШШ2024/00529 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2024/00529
| 2024 оны 09 сарын 27 өдөр | Дугаар *******03/ШШ2024/0029 | ******* хот |
2024 09 27 *******03/ШШ2024/0029
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* гудамж-*******, ******* цогцолборт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 298,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 298,020 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 442*******4*******44 тоот гэрээ байгуулан 94983******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан ZTE Blade V40,Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 8 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 227,232 төгрөг, үйлчилгээний хэрэглээний төлбөр 70,788 төгрөг, нийт 298,020 төгрөгийг гаас гаргуулж өгнө үү гэжээ.
******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч овогтой нь 298,020 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын *******9-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь 298,020 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь ******* ******* ХХК-ийн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 298,020 /хоёр зуун, ерин найман мянга, хорин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,9******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,79 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч гаас 4,79 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ