Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1342

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01689 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2019/07591 дугаар шийдвэрээр Б.Т-оос 11 532 000 төгрөгийг гаргуулж, Бизнесийн оргил ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг НШШГГ-т албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 9 дүгээр гудамж 5б тоот хаягт байрлах, Г-2201009871 дугаартай, 18634311317673 нэгж талбарын дугаартай, 515 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020877 дугаартай, 75 м.кв талбайтай, хувийн сууцыг 32 300 000 төгрөгөөр үнэлсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр явуулсан нээлттэй хаалганы өдөр мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дах хэсэгт заасны дагуу миний өмчлөлийн байрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх тул шүүхэд гомдол гаргаж байна. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн Б.Т- миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 9 дүгээр гудамж 5б тоот хаягт байрлах, 75 м.кв талбайтай хувийн сууц, 515 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн 32 300 000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2019/07591 дугаар захирамжаар Б.Т-оос 11 532 000 төгрөгийг гаргуулж, Бизнесийн оргил ХЗХ-нд олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 9 дүгээр гудамжны 5б тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201009871 дугаартай, 18634311317673 нэгж талбарын дугаартай, 515 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах, эрхийн Ү-2201020877 дугаарт бүртгэлтэй, 75 м.кв талбайтай, хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Б.Т-ид 2019 оны 19271453/01, 19271453/02, 19271453/03, 19271453/04 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19271453/05 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19271453/10 дугаар хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Б.Т- 45 000 000 төгрөгөөр, Бизнесийн оргил ХЗХ нь тус үнэлгээг харилцан тохиролцохоос татгалзаж, мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч 32 300 000 төгрөгөөр тогтоосон, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4/577, 4/578 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШЗ2020/02581 дугаар захирамжийн дагуу түдгэлзсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 9 дүгээр гудамж 5б тоот хаягт байрлах, Г-2201009871 дугаартай, 18634311317673 нэгж талбарын дугаартай, 515 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020877 дугаартай, 75 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч НШШГГ- нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32019/07591 дүтээр шийдвэрээр Болдбаатарын Т-оос 11.532.000 төгрөгийг гаргуулж “Бизнесийн оргил” Хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд миний өмчлөлийн Сонгионхайрхан дүүргийн 4 дүгээр хороо, мал тууврын зам 9 дүгээр гудамж, 56 тоот хаягт байрлах Г-2201009871 дугаартай, 18634311317673 нэгж талбарын дугаартай 515 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаяг байрлах эрхийн улсын улсын бүртгэлийн Ү-2201020877 дугаартай 75 м.кв талбайтай хувийн сууцыг нийтэд нь 32.300.000 төгрөгөөр үнэлсэн талаар шүүхэд гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүх үндэслэл муутай дүтнэлт хийсэн байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэнд орлогын хандлага, өртөгийн хандлага, зах зээлийн хандлага зэрэг 3 хөрөнгийн үнэ цэнийг тогтоохоос зах зээлийн хандлагыг сонгон авч, уг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 02/Ш дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан боловч Сонгионхайрхан дүүргийн 4 дүгээр хороо, мал тууврын зам 9 дүгээр гудамж, 56 тоот хаягт байрлах 515 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бусад газруудтай харьцуулсан боловч газрын үнэ цэнийг тайланд тусгаагүй, зөвхөн 5 сая төгрөгөөс 8 сая төгрөгийн үнэ цэнэтэй байна гэж үзсэнээс газрын үнэ цэнийг хөрөнгийн үнэ цэнэд оруулаагүй, мөн 75 м.кв талбайтай 2 давхар мансартай тоосгон байшинг бусад хөрөнгүүдтэй харьцуулахаар ижил төстэй барилгыг түүвэрлэн авснаас 25 сая төгрөгөөс 38 сая төгрөгийн 3 байшинг түүвэрлэн авдаг ч маргаан бүхий барилгын хийц ашиглалтанд орсон хугацааны хувьд, чанар хийцын хувьд хамгийн ойрхон загвартай 38 сая төгрөгийн үнэ цэнэ бүхий барилгыг харьцуулсан боловч тайланд бодит үнэ цэнээс бууруулан 32.3 сая төгрөгөөр үнэлсэн мөн харьцуулсан хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож байгаа хэдий ч өнөөгийн үнэ цэнэ тогтоогдоогүй тусгагдаагүй тайланг үндэслэн хөрөнгийн дуудах үнийг тогтоож байгаа нь миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад пгүүгч нэхэмжлэлийн шаардлагийг тодруул гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах гэж тодруулсан. Гэтэл шүүхийн шийдвэрт үнэлгээ хүчингүй болгуулах гэж ташаа бичсэн мөн хэрвээ үнэлгээ хүчингүй болгуулах гэж анхны шаардлагыг өөрчилөөгүй байсан бол шинжээчийг гэрчээр дуудахгүй байсан. Мөн үнэлгээний тайланд зах зээлийн хандлагатай харьцуулсан баримт авагдсан байхад баримт байхгүй гэж үзсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд 5 хөрөнгийг харьцуулж, зэх зээлийн үнэ цэнийг тогтоосон ч үндэслэл болсон 5 хөрөнгийн хэзээ ашиглалтанд орсон, ямар материалыг ашиглаж хэдий хэмжээний хөрөнгө оруулалт буюу зардал гаргаж байшинг барьсан талаарх мэдээлэл байхгүй байдаг. Гэтэл манай улсын хувьд эдийн засаг тогтворгүй, ам доллар өдөр тутам нэмэгдэж байхад өнөөгийн үнэ цэнийг тодруулахгүйгээр зах зээлийн үнийг тодруулах боломжгүй үнэлгээний тайлан хуулийн шаардлага хангах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32019/07591 дугаартай шүүгчийн захирамжаар “Бизнесийн оргил” ХЗХ-ны зээлийн гэрээний үүрэгт 11 532 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай өргөдлийг тайлбар гаргагч Б.Т- нь хүлээн зөвшөөрч, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийн хамт төлөх, дурьдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд тайлбар гаргагч Б.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 9 дүгээр гудамж 56 тоот хаягт байрлах, Г-2201009871 дугаартай, 18634311317673 нэгж талбарын дугаартай, 515 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020877 дугаартай, 75 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 4 дүгээр тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Төлбөр төлөгч дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 184/Ш32019/08820 дугаар захирамж гарч, мөн өдөр 184/ГХ2019/00990 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 19271453 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, төлбөр төлөгч Б.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 9 дүгээр гудамж 56 тоот хаягт байрлах, Г-2201009871 дугаартай, 18634311317673 нэгж талбарын дугаартай, 515 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201020877 дугаартай, 75 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19271453/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19271453/10 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 57-60 дугаар тал/

            Хариуцагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч 45 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 62, 111-112 дугаар тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 32 300 000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 7-35 дугаар тал/

            Нэхэмжлэгч маргаан бүхий байрыг 45 000 000 төгрөгөөр үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2581 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан Б.Т-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хэргийн 51 дүгээр тал/

            Улмаар НШШГГ- нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүх Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/01689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                     ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                С.ЭНХТӨР