| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00332/И |
| Дугаар | 129/ШШ2024/00416 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00416
129/ШШ2024/00416
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .....хаягт байрлах Э.М ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....хаягт байрлах Ө.Б хоршоо /РД:.../-нд холбогдох
“335,319,259 (гурван зуун гучин таван сая гурван зуун арван есөн мянга хоёр зуун тавин ес) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн төлөөлөгч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Манай Э.М ХХК нь Ө.Б хоршоотой 2022 оны 05 сарын 26-ны өдөр ММБНГ/22-08 дугаар “Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулан хамтран ажилласан болно. Уг гэрээний дагуу Ө.Б хоршоо нь манай компанид чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй гэрээнд заасан мах болон түүхий эдийн захиалсан тоо хэмжээний дагуу нийлүүлэх, манай компани нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу нийт 1,097,600,000 (нэг тэрбум ерэн долоон сая зургаан зуун мянга) төгрөгийн үнийн дүн бүхий 187 тн махыг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу манай компаниас 2022 оны 05 сарын 26-ны өдрөөс 2022 оны 08 сарын 04-ны өдрийн хооронд нийт 1,080,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу бүрэн санхүүжилт хийн, бүтээгдэхүүний үнийг төлсөн болно. Ө.Б хоршоо нь гэрээнд заасан 187 тн махыг дараах байдлаар үнэлэн нийлүүлэхээр тохирсон. Үүнд:
-1 кг хонины махыг 5800 төгрөгөөр үнэлэн 110 тн буюу 638,000,000 төгрөгийн үнэ бүхий хонины мах,
-1 кг ямааны махыг 4800 төгрөгөөр үнэлэн 32 тн буюу 153,600,000 төгрөгийн үнэ бүхий ямааны мах,
-1 кг үхрийн махыг 6800 төгрөгөөр үнэлэн 45 тн буюу 306,000,000 төгрөгийн үнэ бүхий үхрийн мах,
Гэвч Ө.Б хоршоо гэрээгээр тохирсон дээрх бэлтгэн нийлүүлэх махнаас нийт 856,453,827 төгрөгийн үнэ бүхий 118,701 тн махыг бэлтгэн нийлүүлсэн. Үлдэгдэл 223,546,173 төгрөгийн үнэ бүхий махыг бэлтгэн нийлүүлээгүй байгаа бөгөөд энэ талаар манай компаниас удаа дараа шаардлага тавьсан ч өдийг хүртэл бэлтгэн нийлүүлээгүй байгаа болно.
Нийлүүлэгч болох Ө.Б хоршоо нь мах бэлтгэн нийлүүлэх үүргээ удаа дараа зөрчсөөр байгаа тул гэрээний 9.3.1-т заасны дагуу гэрээг цуцалж, урьдчилан шилжүүлсэн санхүүжилтээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 223,546,173 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Мөн дээрх гэрээний 8.1-т “Захиалга баталгаажсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн захиалгын үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцон захиалагч талд төлнө” хэмээн заасны дагуу гүйцэтгээгүй захиалгын үнийн дүн болох 223,546,173 төгрөгөөс 0,5 хувийн алдангийг 2022 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцон үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас нэгэнт хэтэрсэн байна. Улмаар Ө.Б хоршоо нь манай компанид алданги 111,773,086 төгрөгийг төлөхөөр байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд 2022 оны 05 сарын 26-ны өдөр ММБНГ/22-08 дугаартай “Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 223,546,173 төгрөг, алданги 111,773,086 төгрөг, нийт 335,319,259 төгрөгийг Ө.Б хоршооноос гаргуулж манай компанид олгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч талтай эвлэрэх санал байгаа. Надад энэ мөнгийг төлөх боломж байхгүй. Үндсэн мөнгийг төлөх хугацаа олгож өгнө үү. Хугацаа олгохдоо уртаар тавьж өгнө үү. Надад мөнгө алга, хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөөр л амьдарч байна. Нэхэмжлэгч талын гаргасан төлбөр төлөх хуваарь, саналыг зөвшөөрч байна. ...улсын тэмдэгтийн хураамжийн асуудал дээр тусгайлан гаргах санал байхгүй” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хугацааг нь 1,5 жил болгох саналтай байна. Энэ хугацаанд хариуцагч өөрт байгаа техник хэрэгслээ зараад төлөлт хийх боломжтой. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөх хуваарийг харах саналтай байгаа тул шүүх хуралдааныг түр завсарлуулж өгнө үү. ...Нэхэмжлэгч талын гаргасан төлбөр төлөх хуваарь, саналыг зөвшөөрч байна. ... улсын тэмдэгтийн хураамжийн асуудал дээр тусгайлан гаргах санал байхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хариуцагч талтай эвлэрэх асуудал дээр өмгөөлөгчтэй санал нэг байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хугацааг 5,10 жилээр буюу уртаар тогтоох боломжгүй. Манай талаас 1 жилийн хугацааг олгосон. Алдангийг хасах боломжтой. ...Төлөх хугацааг тохироод, төлөх үедээ Э.М ХХК-ийн удирдлагуудтай ярьж байгаад тухайн сарынхаа төлөлтийг хойшлуулах боломжтой. Манай саналыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөх төлөлтийн хуваарь байгаа. Шүүхийн шийдвэрийг 5 жилийн хугацаанд төлүүлнэ гэсэн байдлаар гаргуулах боломжгүй. ...Энэ хуваарийг зөвшөөрч байгаа тохиолдолд алдангийн үнийн дүнг 100% хасаад шийдвэрлүүлэх боломжтой. Үндсэн үнийн дүнг төлөхдөө Э.М ХХК-ийн удирдлагуудтай уулзаж ярилцаад тохиролцоонд хүрэх боломжтой. ... улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М ХХК нь хариуцагч Ө.Б хоршоонд холбогдуулан “335,319,259 төгрөг гаргуулах тухай”нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Э.М ХХК нийт нэхэмжлэлийн шаардлагаас алданги 111,773,086 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ө.Б хоршоо нь үндсэн төлбөр 223,546,173 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 8,546,173 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, зохигч, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваан хариуцуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,834,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 917,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.М ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 111,773,086 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ө.Б хоршоо үндсэн төлбөр 223,546,173 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 8,546,173 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,834,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б хоршооноос улсын тэмдэгтийн хураамж 917,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Ө.Б хоршоо сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН