| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00350/И |
| Дугаар | 136/ШШ2024/00357 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 136/ШШ2024/00357
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бид холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,439,897.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ш.Б нь...2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ***дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. ...2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ***дугаартай, 3,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 дугаар сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр...зээл олголтыг хийсэн. ...Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй. ...Иймд хариуцагч Ш.Боос нийт 6,439,897.94 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,439,897.94 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. ...Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ш.Б нь...2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ***дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. ...2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ***дугаартай, 3,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 дугаар сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр...зээл олголтыг хийсэн. ...Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй. ...Иймд хариуцагч Ш.Боос нийт 6,439,897.94 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,439,897.94 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,439,897.94 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Б нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,988.37 төгрөгөөс 58,994.18 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 58,994.18 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 58,994.18 төгрөгийг хариуцагч Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ