| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00339/И |
| Дугаар | 136/ШШ2024/00362 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 136/ШШ2024/00362
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,229,652.79 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.М нь 2021 оны 07-р сарын 06-ны өдөр Хтай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6,500,000 төгрөгийг зээлж авсан. ... Х ХХК нь П ХХК-тай 2021 оны 10-р сарын 01-ний өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба Д.М нь ажлаасаа чөлөөлөгдөж, зээлийн эргэн төлөлтийн хугацаа 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Хнаас нөхөн төлбөр хүссэний дагуу ... нөхөн төлбөрт 3,229,652.79 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. ...Д.М нь 3,229,652.79 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.М нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
П ХХК нь Д.Мгаас 3,229,652.79 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч дараах нөхцлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч нь 3,229,652.79 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2024.08.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 829,652.79 төгрөгөөр тус тус төлнө. Хариуцагч нь төлбөрийг Нэхэмжлэгчийн Хаан банк дахь *** тоот дансанд төлөх бөгөөд гүйлгээний утга дээр өөрийн нэр, регистрийн дугаарыг бичнэ. Иймд, зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,229,652.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.М нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь 3,229,652.79 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2024.08.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 829,652.79 төгрөгөөр тус тус төлнө... гэжээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.М нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр Хариуцагч нь 3,229,652.79 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. 2024.08.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.11.30-ны өдөр 600,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 829,652.79 төгрөгөөр тус тус төлнө... гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,625 төгрөгөөс 33,312.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 33,312.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 33,312.5 төгрөгийг хариуцагч Д.Мгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ