Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0786/З |
Дугаар | 128/ШШ2023/0919 |
Огноо | 2023-12-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2023/0919
2023 12 01 128/ШШ2023/0919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.А*******
Нэхэмжлэгч: О.М*******
Нэхэмжлэгч: Ж.Э
Нэхэмжлэгч З.А*******, О.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Э
Нэхэмжлэгч Ж.Эийн өмгөөлөгч: М.Ж
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.В*******
Нэхэмжлэлийн шаардлага:Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгч З.А*******, О.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, нэхэмжлэгч Ж.Эийн өмгөөлөгч М.Ж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.В*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах тухай шаардлагаар маргаж байна.
2. Маргааны үйл баримтыг дурдвал
2.1 Маргаан бүхий газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамжаар иргэн З.А*******т Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтийн гудамж, нэгж талбарын 15******* дугаартай, 6 м.кв талбай бүхий газрыг /зуслан/-ийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон.
2.2 Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамжаар иргэн О.М*******д Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Гүнтийн гудамж, нэгж талбарын 15******* дугаартай, 6 м.кв талбай бүхий газрыг /зуслан/-ийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон.
2.3 Иргэн З.А*******, О.М******* нараас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн Ж.Этай байгуулжээ.
2.4 Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/ дугаар захирамжаар иргэн З.А*******, О.М******* нарын газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
2.5 Тус шүүх Б З.А*******, О.М*******, Ж.Э нараас гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэл гаргагч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч З.А******* болон О.М******* нар нь Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Гүнтийн гудамжинд байрлах тус бүр нь 700 м.кв 2 газар эзэмших эрх бүхий газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны А/ дугаартай захирамжийн дагуу 00, 00 дугаартай гэрчилгээ олгож, 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Улмаар иргэн Ж.Этай 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Газар эзэмших гэрээ хийж дээрх 2 газрын эзэмших эрхийг худалдахаар тохиролцсон бөгөөд Ж.Э нь төлбөрийн бүрэн төлж барагдуулсан.
Тэгээд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг худалдан авагчийн хамтаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд зохих баримтыг хавсаргаж хүргүүлсэн.
Тэгээд 2023 оны 02 дугаар сард лавлахад дараагийн хурлаар шийдвэрлэж өгнө гэж хэлсэн гэсэн ч өнөөдрийг хүртэл газар шилжүүлэн авах асуудлаа шийдвэрлүүлж хариу авсангүй.
Гэтэл газар шилжүүлэх асуудлын талаар шилжүүлж авсан Ж.Э 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр очиж уулзахад Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн Т.Б ... таны газар хүчингүй болсон юм байна. Мөн захирамжийг нь зөвхөн З.А******* болон О.М******* нарт гардуулна гэж хэлсэн байдаг.
Улмаар З.А******* Чингэлтэй дүүргийн газрын албанд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн очиж газрын албаны мэргэжилтэн Т.Бээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаартай захирамжийг хуулбарлаж гардан авсан.
Ингэхдээ 2020 онд газар эзэмших эрхийг шилжүүлэх явцад энэ талаар огт мэдэгдээгүй ба нэхэмжлэгч нар газрыг эзэмших хугацаандаа захирамжид заасан зөрчил дутагдал гаргаагүй. гэв.
4.Нэхэмжлэгч З.А*******, О.М******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: О.М*******, З.А******* нарын хувьд өмнөх 2015 оны газар эзэмших эрхтэй н.Б*******, н.О******* нартай гэрээ байгуулж тус газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. 2018 онд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг олгосон этгээдийн зөвшөөрлөөр шилжүүлнэ гэсний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт өргөдлөө өгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас шилжүүлээд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2018 оны 03 сарын 28-ны өдрийн А/ тоот захирамжаар олгосон. Эзэмшил газар дээрээ З.А******* О.М******* нар нь хашаа барьсан. Газрын зориулалт нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, зуслан зориулалттай газар байсан. З.А*******ийн хувьд зундаа зуслангийн зориулалттай гэр майхан барьж буудалдаг байсан гэсэн тайлбар хэлдэг. Улмаар тус хашаагаа Ж.Эт худалдсан. 2020 онд 04 сард худалдах гэрээ байгуулаад мөн газар эзэмших эрхийг олгосон этгээдийн зөвшөөрлөөр шилжүүлэх гэх үндэслэлээр холбогдох баримт бичгүүд газрын хянан баталгаа төлбөрийг бүрэн төлсөн актууд гэх зүйлүүдээ бүрдүүлээд Ж.Э, О.М*******, З.А******* нар Чингэлтэй дүүргийн Засаг дарга өргөдлөө өгсөн. Тэр цаг хүртэл хугацаанд О.М*******, З.А******* нарын хувьд газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй байсан. 2,671,000, 144,660 мянган төгрөгийг тус тус төлсөн байдаг. Өмнөх эзэмшигчид нар нь ч мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний төлбөрийг төлж байсан гэдэг баримтууд байгаа. Газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй. Гэтэл Ж.Эт худалдсаны дараа Ж.Э газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай шийдвэр гарч байгаа гэдэг зүйлүүд гарчихсан байх гээд О.М*******, З.А******* нарын хувьд ойлгоод яваад байсан. Гэтэл газар худалдаж авсан Ж.Э, З.А*******, О.М******* нартай эргэж холбогдоод газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ийм шийдвэр гаргасан байна гэж мэдэгдсэн. Үүнийг Ж.Эаас мэдсэний үндсэн дээр М******* А******* нар нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд хүсэлтээ өгч байж баримтуудыг олж авсан. Гэтэл 2020 оны 12 сарын 03-ны өдрийн А/ тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн олон иргэдийн газар эзэмших эрхийг нэг захирамжаар бүгдийг нь хүчингүй болгохдоо О.М*******, З.А******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгочихсон. Хүчингүй болгож байгаа үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 гэж заасан байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгож цуцлах нөхцөл байдал байхгүй. Зориулалтын дагуу ашиглаж байсан. Зориулалтын дагуу улирлын шинж чанартайгаар ашиглаж байсан. Ж.Эт шилжүүлэх гэрээ 2020 оны 04 сарын 22-ны өдөр хийгээд Газрын албанд өгчихсөн байгаа. Гэтэл газрын алба 2020 оны 12 сарын 03-нд багтаад З.А*******, О.М******* нарын газар эзэмших эрх хүчингүй болчихсон. 12 сарын 03-ны өдөр О.М*******, З.А******* нарын хувьд газар эзэмших эрхээ шилжүүлэх л харилцааг Засаг даргатай уламжилсан, шилжүүлсэн болохоос О.М*******, З.А******* нарын хувьд газар эзэмших эрх тухайн цаг хугацаанд хүчингүй болох үндэслэл байхгүй. Энэ цаг хугацаанд 12 сар гэхэд газар эзэмших эрхийг худалдаж авсан Ж.Эийн хувьд газар дээрээ зориулалтын дагуу зуслангийн байшингаа, хашаагаа барьчихсан байсан нөхцөл байдлыг тодруулахгүйгээр олон хүний эзэмших хүчингүй болгочихсон. Захиргааны ерөнхий хуулийн хуульд зааснаар хэрвээ О.М*******, З.А******* нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн бол энэ талаар урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа хийгдэх ёстой. Урьдчилаад З.А*******, О.М******* нарт газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэдэг талаар сонсох ажиллагаа огт хийгээгүй. Нэгэнт сонсох ажиллагаа хийгээгүй учраас үүнтэй холбоотой нөгөө баримтуудыг бүрдүүлэх цуглуулах ажиллагааг хийгээгүй.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа үндэслэл хууль зүйн болон хэм хэмжээний акт зүйл заалтыг дурдах гэдэг ийм байдал байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т заасантай холбоотой холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх цуглуулах бүх ажиллагаанууд хийгдээгүй. Захиргааны байгууллагаас эдгээр ажиллагааг хийсэн бол шийдвэр гаргах үед нь газар дээр нь зориулалтын дагуу ашигласан , ашигласан нь тодорхой болчихсон байсан. Ийм үйл баримтыг захиргааны байгууллага шалган тогтоох боломжтой байсан. Хууль зүйн хувьд шийдвэр гаргах ажиллагааны процессын хувьд аль аль нь хууль бус захиргааны акт байна. Тиймээс тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Ж.Эийн өмгөөлөгч М.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны 04 сарын 21-ний өдөр О.М*******, З.А******* нараас манай үйлчлүүлэгч Ж.Э газар эзэмших ашиглах худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үүний дагуу 3 өдрийн дараа 04 сарын 24-ний өдөр Газар зохион байгуулалтын албанд талууд хэн аль нь газар шилжүүлж өгөх авах хүсэлт болон газар шилжүүлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Нотлох баримтаа бүрдүүлж өгсний дараа Ж.Э нь нэгэнт газрын харилцаа шилжих нь тодорхой болсон учраас би өөрийнхөө барилгын үйл ажиллагааг эхлүүлж болох уу гэж асуудаг. Газар зохион байгуулалтын албанд тухайн үед ажиллаж байсан н.Өлзийбаяр газар зохион байгуулагч боломжтой сарын хугацаандаа шийдэгдээд гараад гэрчилгээгээ өгнө өө гэж хариулт хэлсэн. 2020 оны 05 дугаар сараас эхлээд барилгын үйл ажиллагаа эхлээд 09 дүгээр сард барилгын үйл ажиллагаа дуусан. Энэ хугацаанд газар зохион байгуулалтын албанаас таны хүсэлтийг шийдвэрлэнэ, шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар удаа дараа мэдэгдэж байсан. Нэг ч удаа газар зохион байгуулалтын албанаас захирамж хүчингүй болох гэж байна, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дуусгавар болж байна гэдэг агуулгатай тайлбарыг хэлж байгаагүй. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө итгэл үнэмшлээр газар нэгэнт шилжих нь тодорхой болсон өөртөө шилжүүлж авах нь тодорхой болсон гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс өөрийнхөө эд хөрөнгийг гаргаад зуслангийн зориулалттай орон сууц бариад амьдарч байгаа. Үүнээс хойш Газар зохион байгуулалтын албаны 3 4 байцаагч солигдсон. Хариуцаж байсан дарга нь бас солигдсон. 3 жилийн дараа 2023 оны 03 дугаар сард уг захирамж хүчингүй болсон. О.М*******, З.А******* нарын захирамж хүчингүй болсон тухай анх мэддэг. Тэгээд тухайн үед нөхцөл байдал тодорхой байсан. Би нэгэнт өөрийнхөө хүсэлтийг өгсөн гэдэг байдлаар нэхэмжлэгч өөрийнхөө зүгээс тайлбар гаргадаг боловч газрын алба хүлээж авдаггүй. Захирамж маань 2 үндэслэлээр гарсан гэж хариуцагч нарын төлөөлөгч нар тайлбарладаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэлүүдийг бас бий болоогүй байдлаар хэн хэн нь бүрэн тайлбарлаж байна. Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл буюу газрын төлбөр төлөгдөөгүй гэх асуудал байхгүй гэдэг нь нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн болон нэхэмжлэгч нарын гаргаж өгч байгаа нотлох баримтын хувьд нэгэнт харагдаж байгаа учраас захирамжийн холбогдох хэсэг хууль бус болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ж.Эийн хувьд газар шилжүүлж авахын тулд өгсөн баримт нотлох баримтууд шаардлага хангачихсан учраас уг хүсэлтийн дагуу газрын эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа нь хууль бус тул тухайн газрыг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.
6.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг орон нутгийн захиргааны байгууллага болохын хувьд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хуулийг баримтлан иргэн З.А*******, О.М******* нарын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд 6 метр газрыг зуслангийн зориулалтаар анх 2018 оны А/ дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн эрхийг хуульд заасан үндэслэлээр 2020 оны А/ дугаар бүхий захирамжаар хүчингүй болгосон.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны сайтаар олон нийтэд мэдээлсэн буюу тус мэдээллийн сайт нь 2013 оноос эхлэн хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байсан боловч 2021 онд мэдээллийн дата өгөгдөл дүүрснээс автоматаар устсаныг шинээр серверийн эрх үүсгэн системийн хөгжүүлэлт хийгдэн ажиллаж байна.
Иймд Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийн тухайд иргэн З.А*******, О.М******* нарын газар эзэмших эрх хүчингүй болсноор хууль ёсны ашиг сонирхол сэргээх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
7.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тал дээр тодорхой хуулийн хугацаа байгаа. Уг хугацаандаа тухайн газар зохион байгуулагчид тухай бүр нь мэдэгдэж, энэ талаар хариу авах эрх нь нээлттэй байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
8.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны А/ дугаар захирамжаар иргэн О.М*******, З.А******* нарын газрыг хүчингүй болгосон. Энэ захирамж гарахдаа өмгөөлөгч нар хэлэхдээ Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дугаар заалтаар иргэн О.М*******, З.А******* нарт холбогдохгүй гэдгийг заачихсан. Энэ захирамж гарахдаа 84 иргэнд холбогдуулж гарсан захирамж бөгөөд тухайлан гарсан захирамж биш. Мөн О.М*******, З.А******* нарын өмгөөлөгчийн хэлснээр татварт 2 сая 671 мянган төгрөгийг газрын төлбөрт төлсөн нь эрх шилжүүлэх гэрээний зөвхөн татварын мөнгө байгаа.Газрын албанд ямар нэгэн байдлаар холбоотой асуудал бас биш. Мөн бичиг баримтын материалын бүрдлийг тухайн үед шилжүүлэн авахад газрын төлбөрийн үлдэгдэл нь 114 мянган төгрөг буюу 1018 оноос 2020 оныг хүртэл төлөөгүй байж байгаад нэг дор нийтээр нь төлсөн тийм үйлдэл гарч ирсэн. Материалын бүрдлийг хангуулахын тулд авсан үйлдэл. Ж.Э байшин барьж байсан байшин барьсан, эрх шилжүүлэх гэрээг бид нар хийсэн гэж байгаа боловч энэ нь зөвхөн нотариатын гэрээгээр орсон. Тэрнээс биш тухайн газар дээр Ж.Э байшин барих ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглах эрхийг нь Засаг дарга шийдвэрээрээ олгох ёстой байсныг шийдвэрийг хүлээж авалгүйгээр шууд дур мэдэж хийсэн гэж үзнэ.
О.М*******, З.А******* нарын өмгөөлөгчийн хэлснээр майхан болон гэр барьж тухайн газрыг ашиглаж байсан гэдэг ямар нэгэн байдлаар нотлох баримт байхгүй. Бид нар зуслангийн зориулалттай газрыг эзэмшиж ашиглаж байна уу гэдгийг нь тухайн хүний газар дээр нь газар зохион байгуулагч очиж хээрийн судалгаа суурийн судалгаа хийж явсныхаа үндсэн дээр тогтооно уу гэхээс биш хүний хэл үгээр нь тэрийг нь тогтоож авах ямар нэг үйл явдал боломж байхгүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгч нараас Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчөөгүй мөн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй гэж, хариуцагч нараас Нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн мөн ойн сан бүхий газарт газар газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.
3.Маргаан бүхий газруудыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/650 дугаар захирамжаар нэгж талбарын 15******* дугаартай /Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зуслан, Гүнтэд байрлах 6 м.кв/ газрын иргэн М.О*******т, нэгж талбарын 15******* дугаартай /Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зуслан, Гүнтэд байрлах 700 м.кв/ газрын иргэн Э.Б******* нар тус тус эзэмшүүлсэн байна.
4.Дээрх захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр иргэн М.О*******т 000630078, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Э.Б*******ад 000607520 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг бичиж олгожээ.
5.Газар эзэмшигч М.О*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, иргэн З.А******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 822 дугаар гэрээгээр дагуу маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зуслан, Гүнтэд байрлах 6 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч З.А*******т шилжүүлсэн байна.
6.Мөн газар эзэмшигч Э.Б******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, иргэн О.М******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 823 дугаар гэрээгээр дагуу маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зуслан, Гүнтэд байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч О.М*******д шилжүүлсэн байна.
7.Дээрх газар эрх шилжүүлэх тухай захирамжууд болон нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтүүдийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамжаар маргаан бүхий нэгж талбарын 15******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зуслан, Гүнтэд байрлах 6 м.кв газрыг нэхэмжлэгч З.А*******т, нэгж талбарын 15******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Зуслан, Гүнтэд байрлах 700 м.кв газрыг нэхэмжлэгч О.М*******д тус тус эзэмшүүлж шийдвэрлэжээ.
8.Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Б.А*******т 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 00 дугаартай, нэхэмжлэгч О.М*******д 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 000721314 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосон байна.
9.Нэхэмжлэгч Б.А******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон Газар зохион байгуулагч нартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай №01125-2018/00915 дугаар гэрээг 15 жилийн хугацаатай байгуулжээ.
10.Мөн нэхэмжлэгч О.М******* нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон Газар зохион байгуулагч нартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай №01125-2018/00916 дугаар гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна.
11.Нэхэмжлэгч Ж.Э нь маргаан бүхий газруудын эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 0485, 0484 дүгээр гэрээнүүдийг нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нартай байгуулсан байна.
12.Нэхэмжлэгч Б.А*******, О.М******* Ж.Э нар нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр дээрх газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүд болон холбогдох баримтуудыг хавсарган маргаан бүхий газруудын эзэмших эрхийг нэхэмжлэгч Ж.Эийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн агуулга бүхий хүсэлтүүдийг хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргажээ.
13.Гэтэл хариуцагч нараас нэхэмжлэгч нарын дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй атлаа маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/ дугаар захирамжаар Газрын тухай хууль болон иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Ойн сан, усан сангийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
14.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49.3.5, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.6, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ.
15.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох,40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;,40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.
16.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газрын гэрчилгээ эзэмшигч нь газрын хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.
17.Чингэлтэй дүүргийн Газар байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 18/1024 дугаар албан бичгээс үзвэл нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нар нь 2018-2020 оны газрын төлбөр болох 114660 төгрөгийг төлсөн гэжээ.
18.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нарыг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
19.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий газарт нэхэмжлэгч Ж.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Э******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр 6,900,000 төгрөгөөр хашаа, 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр иргэн Г.Ганбаяртай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр 56,800,000 төгрөгөөр байшин бариулсан байх бөгөөд энэ нь мөн банкны дансны хуулгаар давхар нотлогдож байна.
20.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газарт хашаа, байшин барьсан байсан болохыг дурдах нь зүйтэй.
21.Мөн дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Б.А*******, О.М******* нарыг маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр мөн үндэслэлгүй байна.
22.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нарыг газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д газрын гэрчилгээ эзэмшигч нь газрын хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; гэж заасныг зөрчсөн талаар тусгайлан тайлбарлаагүй бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн талаар үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
23.Ойн тухай хуулийн 8 дугаар зүйл 8 дугаар зүйл.Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм, 8.6.Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. гэж заажээ.
24.Маргаан бүхий газруудыг анх олгохдоо ойн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Ойн тухай дээрх хууль нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан байх бөгөөд маргаан бүхий газруудыг анх 2015 онд олгоход дээрх хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан байх бөгөөд хэрэв маргаан бүхий газрууд нь ойн хамгаалалтын бүсэд хамаарах бөгөөд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлэх боломжгүй газар гэж үзсэн бол анхнаас нь хариуцагч нь иргэдэд эзэмшүүлэхээргүй байжээ. Харин хариуцагч нь анх нэхэмжлэгч нар маргаан бүхий газруудыг эзэмшүүлэх боломжтой гэж үзэж эзэмшүүлсэн атлаа одоо нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газруудыг хуулийн тогтоомжийн хүрээнд, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж амьдарч байхад нь анх олгохдоо хууль тогтоомж зөрчиж олгосон гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.
25.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
26.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 38.1.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана., 38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;, 38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;, 38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт., 38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт. гэж тус тус заажээ.
27.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй байх бөгөөд хүсэлтдээ холбогдох баримтуудыг хавсаргахаар байна.
28.Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4. Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. ... гэж зааснаас үзвэл хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрх шилжүүлэх шийдвэрийг Дүүргийн Засаг дарга гаргахаар байна.
29.Гэтэл маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газруудын эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Ж.Эт шилжүүлэх хүсэлтүүдийг дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр гаргасан байхад уг хүсэлтүүдийг дээрх хуулийн хугацаанд шийдвэрлээгүй нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.
30.Иймд мөн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Иргэн Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
31.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А*******, О.М******* Ж.Э нараас Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албан холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ж.Эийн газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Ж.Эт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.А*******, О.М*******, Ж.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийн З.А*******, О.М******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий газруудын эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Ж.Эт шилжүүлэхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ