Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/34

 


 

                                                                                                          

                                          Ш.Г*******ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд:

 

Прокурор: Э.Гантулга, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: Б.У******* /цахимаар/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Баасансүрэн /цахимаар/, шүүгдэгч: Ш.Г*******, шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнхандын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Г*******ад холбогдох 2115000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш.Г

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Г******* нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Д******* сумын 4 дүгээр багийн Үржил хорооны баруун талын шороон замд Даюун загварын мотоцикл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж осол гарган зорчигч С.Э*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас: Ш.Г*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш*******гийн Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Г*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Г*******ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Г*******ын цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байран цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Г*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан хугацаанаас эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Г******* нь гэмт хэргийн хохирол 15 156 089 /арван таван сая нэг зуун тавин зургаан м******* наян ес/ төгрөгийг төлсөнг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагаас 17 010 037 /арван долоон сая арван м******* гучин долоо/ төгрөгийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.У******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Шийтгэх тоггоолын тодорхойлох хэсэгт “...дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй ...хэлбэр" гэж дүгнэжээ.

Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж жолоодсон үйлдэл нь санаатай, хор уршиг нь болгоомжгүй үйлдэл учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэр байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүх “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагаас нийт 17 010 036 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэжээ.

а/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан хоолны зардал 587 284 төгрөгийн түхайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал *******аарна гэж тодорхой зохицуулсан байна. Мөн Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 1 дүгээр хавсралтын 2.6.3-т “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан байр, хоол, тээврийн зардлыг энэхүү журмын 2.3 дахь хэсэгт заасны дагуу” олгоно гэж зохицуулжээ.

б/. Хууль зүйн туслалцаа авах гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн 5 000 000 төгрөгийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дахь хэсэгт гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч өмгөөлөгчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд *******аарна. Мөн Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 5.1-т шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлнэ, өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн тохиолдолд өмгөөлөгчид төлсөн зардлыг нөхөн төлүүлэхгүй, бусад тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд дурдсан зардлыг төлүүлэхээр журмаар нарийвчлан зохицуулсан юм. Гэвч шүүхийн шийтгэх тогтоолд энэхүү зардлыг Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тайлбарласан байх боловч дээрх зүйлд тийм зохицуулалт тусгагдаагүй юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна" гэж зохицуулсан байна. Түүнчлэн мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь нотлох баримт болохгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн дансанд шилжүүлсэн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн.

в/. Талийгаачийг оршуулахтай холбоотой 49 хоногийн буяны ажлын зардлын 1 138 600 төгрөгийн тухайд: Энэхүү зардал нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан зардалд *******аарах бөгөөд шүүгдэгчийн гэм хор учруулсантай шууд холбоотой гарсан зардал учир шүүх гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх боломжтой байхад үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон юм.

г/. Талийгаач С.Э******* Голомт банкнаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авсан 14 000 000 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл 5 627 262 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан 3 400 000 төгрөгийн кредит картын зээлийн үлдэгдэл 4 347 759 төгрөгийн түхайд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. Тодруулбал гэм хор нь өөртөө хохирол, хор уршиг гэсэн ойлголтыг багтаасан өргөн утга агуулгатай ойлголт боловч гэм хорыг зөвхөн хохирол эсхүл хор уршиг гэж явцуу ойлгох нь буруу юм. Хор уршиг гэдэг нь шууд арилгах, нөхөн төлөх боломжгүй, ирээдүйд үр дагавар нь бий болох гинжин хэлхээ мэт үргэлжлэн үүсэх сөрөг үр дагавар бол хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг. Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц эрх зүйн зөрчил болон үр дагаварын шалтгаан холбоотой байх явдал юм гэж Дээд шүүхээс шүүхийн шийдвэрт хийсэн судалгааны тайланд тайлбарлаж, хууль хэрэглээнд зөв хэвшүүлэхээр зөвлөжээ. Дээр дурдсанаас харахад шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг учраас түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой үүссэн гэм хорын хохирол байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “шүүгдэгч Ш.Г******* нь гэмт хэргийн хохирол 15 156 089 төгрөг төлсөнг... хэрэгсэхгүй болгож гэх агуулгатай бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэнтэй нийцээгүй байна. Иймд хэргийг хянаж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  5.600.000 төгрөг даатгалаас гарсан гэдгийг мэдээгүй байсан. Надад төлөгдлөө гэж хэлээгүй учир мэдээгүй. Кердит картны төлбөр одоо болтол нэхэгдсээр л байгаа. Би талийгаач нөхрийнхөө утасны дугаарыг барьдаг. Одоо та нарт харагдаж байгаа бол 09 дүгээр сарын 02-ны өдөр *******гийн сүүлд Голомт банкнаас ирсэн мессеж байна. Үүнд 3.400.000 төгрөгийн зээл явсаар байгаад хүүтэйгээ нийлээд 3.164.427 төгрөг болсон байна. Энэ мөнгийг төлөх ёстой гэсэн нэхэмжлэх банкнаас ирсэн. Тэгшхэн зам дээр унагаасан гээд яриад байна. Харин тэгшхэн газар хүнийг унагааж ална гэдэг чинь наад хүний чинь согтуурлын зэрэг хэд байсан бэ гэдэг нь тодорхой байх шиг байна. Манай нөхрийн хувьд шөнө очсон. Замдаа очихгүй больё гээд явж байхад Г******* уулын замаар яваад хүрээд ирээ гэж хэлсэн. Энийг шүүх хурал болгон дээр би хэлж байгаа  гэв.

Шүүгдэгч Ш.Г******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний буруу. Эхнэр хүүхэд маань малгүй болсон. Эхнэр маань  хүүхдүүдтэйгээ л гэртээ үлдсэн. Дахиж хохирлын мөнгө төлөх гэхээр надад мөнгө байхгүй. Хохирогч талд хохирлыг төлөхдөө би банкны зээл авж байгаад төлсөн. Дахиж мөнгө өгөх чадваргүй байна. Хэрэг үйлдсэн нь миний буруу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шат болон прокурор, шүүхийн шатанд гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Өмгөөлөгчийн гаргасан гомдолд гэм буруугийн хувьд болгоомжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэдгийг өмгөөлөгчийн хувьд няцааж байна. Г******* болон амь хохирогчийн хувьд хоёулаа тухайн үед согтуу байсан. Миний үйлчлүүлэгчтэй амь хохирогч 10 гаруй жил уулзаагүй учир өөрөө зорьж архитай ирээд шөнө уусан байгаа. Гэтэл эдгээр хүмүүсийг согтуу гэдгийг мэдсээр байж өнөөдөр тэнд байсан эрүүл хүмүүс мотоциклоо хөдөлгөх гэхээр нь боль гэтэл явъя гээд явсан гэдэг. Тэнд байсан эрүүл хүмүүс согтуу хүмүүсийг мотоцикл жолоодуулж явуулаагүй бол нэг сайхан залуу хүний амь  нас эрсдэхгүй байх байсан. Тухай үед ийм гэмт хэрэг гарна гэж хэн ч бодоогүй. Миний үйлчлүүлэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч дайрсан бол нэг өөр. Гэтэл хойноо сууж байсан хүнтэйгээ *******т тэцвэрээ алдаад онхолдох үед нэг нь ийм байдалд хүрчихсэн. Ийм учраас гэм буруугийн болгоомжгүй хэлбэр. Анхан шатны шүүх 587.284 төгрөгийг хэрэгсэхгүй богосон нь үндэслэлтэй. Эдгээр хүмүүс шүүхэд ирэхдээ хоол унд хэрэглэсэн гэдэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хүн байнга хоол иддэг учир хоолтой холбоотой зардлыг гаргах үндэслэлгүй гэж шүүх шийддэг. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал гэдэгт хоол орохгүй. Мөн үүн дээр нэмээд өмгөөлөгчийн зардал, 49 хоногийн 1.138.600 төгрөг  гаргаагүй нь үндэслэлтэй. Дээд шүүхийн тайлбарт 49 хоногийн үйл ажиллагаанд зарцуулсан буяны үйлд зардлыг тооцохгүй гэж тайлбар гаргасан. Бүх шүүх энэ тайлбарыг баримталж байгаа. 5 сая төгрөг шилжүүлсэн баримт дээр өмгөөллийн хөлс гэж бичсэн байгааг унш гэж байна. Уг баримтад өмгөөллийн хөлс буюу У*******агаас гэдэг ямар ч үг байгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1.12-т зааснаар өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэсэн заалт байгаа. Үүнийг үндэслээд өмгөөлөгчийн зардлыг хангаагүй. Шүүх өмгөөлүүлэх эрхээр хангаж болно. Өмгөөлөгч авах нь өөрийнх нь эрхийн асуудал учир шүүх хангахгүй гэж бичсэн нь үндэслэлтэй. Хэрэгт хоёр зээлийн гэрээ авагдсан байгаа. Нэг нь кердит картны зээл буюу 3.400.000 төгрөг. Энэ зээлийн баримтыг үзэхээр хоёр жилийн хугацаа буюу 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3.400.000 төгрөгийг төлж дуусахаар гэрээ хийсэн баримт байгаа. Гэтэл осол 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр болсон. Осол гарснаас 2 сарын өмнө хоёр жилийн хугацаатай авсан зээлээ төлсөн байх ёстой. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр авсан зээлийг та нар гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулаад дууссан. 2018 онд зээл авсан асуудал нь 2021 оны хэрэгтэй холбоогүй гэж үзэж байна. Банкны зээл даатгалтай. “Мандал даатгал” ХХК-д зээлийг даатгасан учир “Мандал даатгал” ХХК Голомт банкинд мөнгөө төлчихөөд миний үйлчлүүлэгчээс буцаагаад иргэний нэхэмжлэл гаргасан. Иргэний нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хавсаргасан байсан. Би шүүх хуралд ороход анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг та нар хаанаас авсан бэ гэхээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У*******ас авсан гэдэг. Гэтэл өнөөдөр миний үйлчлүүлэгчээс хохирогч яагаад банкинд даатгалаас төлсөн мөнгийг нэхээд байгаа юм бэ. “Мандал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хэрэгсэхгүй болгосон бэ гэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Уянгын нэхэмжлээд байгаа мөнгийг банк өөрөө даатгалын компаниасаа аваад өр төлбөргүй болчихсон байхад У******* өнөөдөр би банкинд мөнгө төлнө гээд төлөх ёстой мэтээр хандаж байгаа нь үндэслэлгүй. Миний үйлчлүүлэгч нэг хохирлыг хоёр газар төлөх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргаж буй санал хүсэлт тайлбаруудыг сонслоо. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбогдуулж зарим зүйлийг хэлье. Гомдлын зарим зүйлийг хүлээн авах боломжтой гэж харж байна. Зарим нь хуульд нийцээгүй байна. Нийтдээ 6 утга агуулга бүхий гомдол гаргасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4.1 дэх хэсэгт заасан холимог гэмт хэрэг гэдэг байдлаар тайлбарлаад байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хуульчлаад өгчихсөн байгаа. Энэ нь юу вэ гэвэл тухайн үед хийж буй үйлдэл эс үйлдэхүйгээ хууль бус болохыг мэдсэн гэхдээ ямар нэгэн хор уршиг учруулахгүй гэдэгтээ итгэсний улмаас болгоомжгүй хохирол учруулж байгаа учир болгоомжгүй гэмт хэрэг гэж хуульчилсан. Согтуугаар эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож байгаа асуудал нь зөрчлийн шинжтэй үйлдэл. Монголын малчин өрхийн бараг 98 хувь нь бүгд мотоцикл  хэрэглэж байгаа. Үүнийг хэн нэгэн барьж хорьж хязгаарлаж чадахгүй байна. Хоолны зардлыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь У******* бүгдийг нь даасан гэдэг байдлаар өмгөөлөгч сая тайлбарлаж байна. У******* даасан гэдэг нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй. Үг хэллэг, ярианы хувьд анхаарах нь зүйтэй. Эмчилгээтэй холбоотой гарсан зардал сахиур хийж хоноход хэрэглэж байсан хоол хүнс бүгд байгаа юу гэдгийг шүүх бүрэлдэхүүн харж үзэхэд илүүдэхгүй байх. Өмгөөлөгчийн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлаад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг нь өмгөөлөгчийн хөлсөөс бусад зардлыг ойлголно. Хэн ч хэдэн төгрөгөөр ямар ч өмгөөлөгчтэй гэрээ байгуулж болно. Өмгөөллийн хөлсний талаарх асуудлыг хуульчилж зохицуулаагүй. Өмгөөлөгч энэ хэрэгт бусад шалтгаанаар дуудагдан ирсэн хөлсийг нэхэмжлэх эрхтэй. Үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдож байгаа. Хууль зүйн ойлголт өөр гэдгийг тайлбарлаж айна. 49 хоогийн зардлыг нэхэмжилж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Оршуулгын зан үйлийг Монголчууд шарын шашнаар 49 хоногийн зан үйлийг бүгд үйлддэг. Үүнийг шүүх оршуулгатай холбоотой зардал гэж үзэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хүмүүс сүсэг бишрэлдээ автаж 49 хоногийн зардлыг бүх хүмүүс гаргадаг. Тийм учраас шүүгдэгчээс 49 хоногийн зардлыг гаргуулах нь зүйтэй. Цалингийн зээл, кердит картны төлбөртэй холбоотой асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч тодорхой тайлбарлалаа. Яагаад гэхээр кердит картыг 2019 оны 06 дугаар сард авсан. Кердит картны хугацаа 2021 оны 6 сард дууссан. Кердит картны хугацаа дуусаад найдваргүй зээлдэгч болчихоод төлбөрөө төлөөгүй одоо 4 сая гаруй болсон асуудал яригдаж байгаа. Тэгэхээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүсч байгаа үр дагавар болохоос шүүгдэгчийн буруутай үйлдлээс үүсч байгаа хохирол хор уршиг гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас кердит картны үлдэгдэлийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин цалингийн зээлтэй холбоотой асуудлыг “Мандал даатгал” ХХК-иас төлж барагдуулсан юм байна. Мандал даатгал ХХК нь иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй. Тийм учраас Мандал даатгал ХХК нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа иргэний журмаар Г*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учир энэ зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын 7 угаар заалтад 15.156.089 төгрөгийг төлсөнг гээд хасч тооцно гээд шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж өгсөн байгаа. Үүнийг нийт хохирлоос хасах гээд байгаа юм уу, энэ нь ганц хоёр үг үсгийн алдаа байгааг шүүх бүрэлдэхүүн зөвтгөх боломжтой гэж харж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж дээр дурдсан өмгөөлөгчийн гомдлыг зарим зүйлийг хүлээн авахаас татгалзаж, шийтгэх тогтоолын 7 дахь заалтад болон хохиролтой холбоотой оршуулгын 49 хоногийн зардлыг оруулан тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар *******гаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ш.Г******* нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Д******* сумын 4 дүгээр багийн Үржил хорооны баруун талын шороон замд “Даюун” загварын мотоцикл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч С.Э*******ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын: “Би 2021 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө нөхөр Э*******, төрсөн дүү М*******, түүний нөхөр О******* нарын *******т Улаанбаатар хотоос Булган аймгийн Д******* сум руу найз Г*******ынд ирсэн юм. ...Тэгээд бид нар Г*******ын ээжийнхээс гараад дэлгүүр ороод 15 ширхэг “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво аваад Г*******ын гэр рүү явцгаасан. Г*******ын гэрт ирээд авч ирсэн пивоноосоо уугаад хоол идээд юм ярьцгаагаад бас хөзөр тоглоно гээд байж байтал хөзөр байхгүй байна, бас тамхи дууссан байна гэсэн чинь Л*******аа сумын төв рүү явна гээд гарсан, мотоцикл нь асахгүй байсан. ...Тэгсэн манай нөхөр Э******* Г*******ыг чи яваад ирэхгүй юу гэсэн би нөхрийгөө тэврээд орон дээр хэвтэж байтал Г******* манай нөхрийг *******т явъя гээд гараас нь хүчтэй татсан тэгтэл нөхөр бид хоёр орны урдуур гараараа тулаад унасан тэгээд манай нөхөр за за *******т явчихаад ирье гээд боссон. Тэгээд 16 цаг 10 минутын орчимд Г******* мотоциклоо бариад манай нөхөр Э******* ард нь сундлаад хөдөлсөн тэгтэл гэрийнхээ яг урд мотоциклтойгоо унасан. Тэгэхээр нь та хоёр дэмий явж чадахгүй юм биш үү гэсэн чинь Г******* зүгээрээ гээд хөдлөөд явсан. 17 цагийн үед Л*******аа руу Д******* сумын эмнэлгээс залгаад танай нөхөр мотоциклтой уначихсан байна, хурдан ир гэсэн. Ингээд бид нар эмнэлэг дээр ирсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

Гэрч Б.М*******ийн: “2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Д******* сумын төвд байдаг Г*******ынд нөхөр О*******, төрсөн эгч У*******, хүргэн Э******* нарын *******таар ирээд тэндээ хоносон. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Г******* болон манай хүргэн Э******* нар пиво ууцгаасан. Тэгээд 16 цагийн орчимд байх цагийг нь нарийн санахгүй байна. Г*******, Э******* хоёр тамхи авахаар сумын төв рүү мотоциклтой явсан. Г******* Э******* ахыг орон дээр хэвтэж байхад нь явъя, явъя гэж татаж чангаасаар байгаад аваад явсан. Удалгүй сумын эмнэлгээс Г*******ын эхнэр Л*******аа руу залгаад Э******* ухаангүй, Г******* хүнд бэртсэн байна гэж хэлсэн. Ингээд бид нар эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд дотогш орж үзэхэд Э******* ах эмнэлгийн орон дээр ухаангүй чихнээс нь цус гарчихсан хурхирч байсан. Г******* нь эмнэлгийн нөгөө талынх нь өрөөнд ёолоод орилоод байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Гэрч Б.О*******ын: “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Д******* сумын нутагт танил Г******* гэх айлд эхнэр М*******ийн *******т гэрийнх нь гадаа машиндаа байж байтал Г*******, Э******* хоёр мотоциклтой яваад өгсөн. Тухайн үед юунд явсаныг нь мэдээгүй. Нэг харахад Г******* мотоциклоо жолоодоод Э******* ард нь суучихсан харагдаж байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Г*******ын эхнэр лүү сумын эмнэлгээс залгаад Г******* мотоциклтой явж байгаад унасан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар эмнэлэг дээр ирэхэд Э******* ухаангүй, зүүн талын чихнээс нь цус гарчихсан, баруун нүд нь хөхөрсөн, фодволкны зах нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Гэрч Б.М*******ийн: “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд ажил дээрээ байж байтал сумын төвийн урд Үржил хороонд мотоциклоос хүн унасан байна гэсэн дуудлагын дагуу очиход Үржилээс сумын төв явдаг шороон зам дээр ногоон өнгийн мотоцикл сумын төв рүү харсан байдалтай унасан байсан. Тэнд манай сумын Ш*******гийн Г******* сууж байсан. Хажууд нь нэг танихгүй хүн газарт ухаангүй хэвтэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Гэрч Х.Бийн: “2021 оны 08 дугар сарын 10-ны өдөр Үржил хороонд адуугаа тамгалаад байж байтал үдээс хойш 16 цагийн орчимд сумын төв ордог шороон зам дээр мотоциклоос хүн унасан орилоод байхаар нь би хажууд байсан дүүгийн *******т яваад очиход хоёр хүн мотоциклоос унасан байдалтай, цагаан фодволктой хүн нь толгой нь урагшаа хараад доошоо харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Нөгөө хүн нь баруун талаараа хэвтсэн нэг гараараа нөгөө хэвтэж байгаа хүнээ татаад хашгираад байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Мөрдөгчийн: “… Ш.Г******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 12.4, 12.6.а-д заасныг тус тус зөрчсөн байна” гэх магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт: С.Э*******ын цогцост гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал, баруун бугалганы хүзүү хэсгийн бяцарсан далд хугарал, баруун зовхи, баруун бугалга, шуунд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай ба гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавлын орой болон суурь ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх болон эдийн гүн дэх цусан хураа, зүүн чамархайн хатуу хальсан доорх нимгэн цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз болон таславч хооронд, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, зүүн хажуугийн ховдлын арын эврийн тархины эдийн няцрал гэмтлүүдийн улмаас тархины комын байдалд орж уушгины идээт үрэвслээр хүндэрч нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 88-93 дахь тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт: ... Жолооч Ш******* овогтой Г******* РД.. нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилал 1088775 дугаартай үнэмлэх нь Цагдаагийн ерөнхий газрын хайлт лавлагааны системээр эрх хасагдсан төлөвтэй байна. Жолооч Ш.Г******* нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр авто курс төгссөн байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байна. Хэрэг бүртгэлтийн 2115000000201 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийн газрын үзлэг, ослын гэрэл зураг, ослын схем зураг, өөрийн өгсөн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр Жолооч Ш******* овогтой Г******* РД: нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ түхайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм. сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын фото гэрэл зураг, ослын схем зураг үзэхэд зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Зам тээврийн осол, хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Ш******* овогтой Г******* РД: нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 зүйлийн а хэсгийг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар *******гаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх болон бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байна” хэмээн заасан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг у*******сарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.  Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг аюултай, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, у*******сарлаж байсан атлаа хор уршиг учруулахгүй, хэмээн итгэж найдсан, эсхүл урьдчилан мэдэх боломжтой байсан боловч өөрийнх нь хайхрамжгүй байдлаасаа үүдэн хор уршиг учирсан бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тооцохоор заасан.

Шүүгдэгч Ш.Г*******ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт тооцох ба анхан шатны шүүх түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн зэрэгт нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад холбогдуулан гаргасан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдах гомдолд дурдсан зарим гомдол үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Г******* нь гэмт хэргийн хохирол 15 156 089 /арван таван сая нэг зуун тавин зургаан м******* наян ес/ төгрөгийг төлсөнг гэсэн нь ойлгомжгүй, утга санааг тодорхой илэрхийлээгүй байх тул “…төлсөн болохыг дурдаж гэж өөрчлөх,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагаас 17 010 037 /арван долоон сая арван м******* гучин долоо/ төгрөгийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож гэж шийдвэрлэсэн байх ба уг хохиролоос талийгаачийг оршуулахтай холбоотой 49 хоногийн буяны ажлын зардал болох 1 138 600 төгрөгийг шүүгдэгч Ш.Г*******аас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.У*******д олгож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1.-д Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан. Хохиролыг арилгах арга гэдэг нь гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг *******ааруулан ойлгоно.

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1 138 600 төгрөг нь талийгаачийг оршуулах зан үйлтэй холбоотой зайлшгүй зардалд тооцох үндэслэлтэй тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Харин хоолны зардал 587 284 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5 000 000 төгрөг, банкны зээлийн төлбөрийн үлдэгдэл 5 627 262 төгрөг, кредит картын зээлийн үлдэгдэл 4 347 759 төгрөгийг тус тус анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Тодруулбал: амьд бодгалийн энэ тэргүүний хэрэгцээ хооллох, хоол тэжээлийг авч амьдрах явдал байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам /Монгол улсын ЗГ-ын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт/-ын 2.6.6-д Насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэж заасан. Нөгөөтэйгүүр Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ *******гаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,... нь иргэний үндсэн эрх юм. Иймд өмгөөлүүлэх эрхээ эдэлсэнтэй холбоотой зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны зээлийн гэрээ нь Мандал даатгал ХК-д гэнэтийн ослын даатгалд даатгагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүгдэгч Ш.Г******* гэм буруугийн талаар маргаж байгаа, уг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 132/ШЗ2022/01228 дугаартай захирамжийг шүүгдэгчийн эрх зүйн байдалтай холбогдуулан давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн. Шүүгчийн захирамжинд дурдсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрх Мандал даатгал ХК-д байгаа төдийгүй, кредит картны зээлийн хугацаа дууссан гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд анхан шатны шүүх эдгээр зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.   

Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад ...шүүгдэгч Ш.Г******* нь гэмт хэргийн хохирол 15 156 089 /арван таван сая нэг зуун тавин зургаан м******* наян ес/ төгрөгийг төлсөнг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагаас 17 010 037 /арван долоон сая арван м******* гучин долоо/ төгрөгийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,...” гэснийг ...шүүгдэгч Ш.Г******* нь гэмт хэргийн хохирол 15 156 089 /арван таван сая нэг зуун тавин зургаан м******* наян ес/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Г*******аас гэм хорын хохирол төлбөрт 1 138 600 /нэг сая нэг зуун гучин найман м******* зургаан зуу/ төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 871 437 /арван таван сая найман зуун далан нэгэн м******* дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,... гэж өөрчилөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ

            

 

                                                 ШҮҮГЧИД                              Л.АРИУНЦЭЦЭГ

 

                    

                                                                                                М.ХҮРЭЛБААТАР