| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00326/И |
| Дугаар | 136/ШШ2024/00373 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 136/ШШ2024/00373
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 78,978,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Ш,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Байрны урьдчилгаа 45,652,500 төгрөг, гэрээнд заагдсан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 33,326,325 төгрөг, нийт 78,978,825 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, түүний өмгөөлөгч Ч.Г нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэн дараах гэрээг байгуулсан байна. Үүнд:
Д.Эийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С бид байрны урьдчилгаа 45,652,500 төгрөг, алданги 16,662,980 төгрөг, нийт 62,315,480 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Эийн нэхэмжлэлтэй, И ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 78,978,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талууд хэлэлцэн тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, түүний өмгөөлөгч Ч.Г нар нь шүүх хуралдаан дээр эвлэрэн дараах гэрээг байгуулсан байна. Үүнд:
Д.Эийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С бид байрны урьдчилгаа 45,652,500 төгрөг, алданги 16,662,980 төгрөг, нийт 62,315,480 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. гэжээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 106.6 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, түүний өмгөөлөгч Ч.Г нар нь шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээгээр Д.Эийн нэхэмжлэлтэй И ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С бид байрны урьдчилгаа 45,652,500 төгрөг, алданги 16,662,980 төгрөг, нийт 62,315,480 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. гэж харилцан тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 552,845 төгрөгөөс 276,422.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 276,422.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 276,422.5 төгрөгийг хариуцагч И ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ