Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2024/00358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун дж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын 2 дугаар (*******) багт оршин суух, О******* овогт Б*******гийн Э*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Б*******гийн Э******* миний бие нь ******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багт Б*******гийн 2 дахь хүү болж төрсөн. Бага насаа эх, эгч, дүү нарын хамт гэртээ өнгөрүүлсэн. Сургуульд сурч байгаагүй.

1984 оноос эхтэйгээ хамт мал маллаж байгаад оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад эх, эгчийн хамт 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байгаад тус нэгдэл тарж Шинэ зам ХК болоход мөн малчнаар ажиллаж байгаад одоог хүртэл мал маллаж амьдарч байна.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсрагдсан. Иймд Б.Э******* намайг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн ******* бригадад, 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Шинэ зам ХК-д, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Тодруулсан шаардлагаа: ...Иймд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 789 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1985- оны ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1984 оны ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, иргэн Д.А*******, Т.Б******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 448 дугаартай албан бичиг, ******* дугаартай Б.Э*******ын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4.Шүүхээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн районоос онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 571 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А), ХААТР-1 (Б) маягтууд, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 422 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 607 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 568 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, түүний хавсралтын үргэлжлэл, Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай тогтоолын хуулбар, гэрч Р.Тогтохбаярын мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон 2018 оны 06 сарын 11-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Б.Э*******ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 789 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1985- оны ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбаруудад “Б******* Э*******” гэж түүний нэр бичигдсэн байна.

3.2.Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 85 дугаартай албан бичигт “...Б.Э******* нь тус сумын Шинэ зам нэгдлийн 2-р бригадад ээж Б*******, эгч Б.А нартай 1984- оны 10 сар хүртэл бог мал маллаж байгаад ...1989 оны 10 сарын 27-ноос одоог хүртэл ******* багт мал маллан амьдарч байгаа нь үнэн болно” гэжээ.

3.3.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн районоос онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетад “цэргийн албанд татагдахын өмнө хаана, ямар албан тушаал хашиж байсан” хэсэгт “1967 оноос ******* сумын ******* бригадад малчин” гэж дурджээ.

3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Р.Тын шүүхэд гэрчээр өгсөн “...Б.Э******* 2 дугаар ангид сурч байгаад эцэг нь нас барсны улмаас сургуулиас гарсан. Ээж, эгчийнхээ хамт мал маллаж амьдардаг байсан. Бага наснаасаа мал малласан ба онд цэргийн албанд татагдаад, 1989 онд цэргийн албанаас халагдсан цэргээс ирээд мөн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Насаараа мал маллаж байгаа хүн. Нэгдэлд ажиллаж байх хугацаандаа бог мал малладаг байсан...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан ба гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай Хугацаат цэргийн алба хаасны лавлагаагаар Жын Э******* нь оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан байна.

5.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Б.Э******* нь 1990-2000 оныг дуустал ажилласан жилээ тооцуулж нөхөн авсан байна.

6.Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1984 оны ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 448 дугаартай албан бичиг, ******* дугаартай Б.Э*******ын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 571 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А), ХААТР-1 (Б) маягтууд, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 422 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 607 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 568 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 67 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, түүний хавсралтын үргэлжлэл, Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай тогтоолын хуулбар зэрэг нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул, иргэн Д.А*******, Т.Б******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэрэг баримтууд нь хэрэгт ач холбогдолтой боловч нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг хзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б.Э*******ыг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан О******* овогт Б*******гийн Э*******ыг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН