Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0932

 

 

 

 

     2023        12           05                                    128/ШШ2023/0932    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “*******” СӨХ 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Н, Ц.Э    

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н, О.Ц

Гуравдагч этгээд: Г.Т*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.З    

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Т*******өд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээд Г.Т*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.  

  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Т*******өд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:       

2.1.Анх гуравдагч этгээд Г.Т******* нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож өгөхийг хүссэн өргөдлийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргажээ. 

2.2.Хариуцагчаас дээрх хүсэлт болон хавсаргасан баримтуудыг үндэслэн маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороонд үйлчилгээний зориулалттай орон сууц барих 0009249/428/2021 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г иргэн Г.Т*******өд олгосон байна.  

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Т*******өд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.    

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4-р хороо, ******* дугаар байрны ард байрлах газарт иргэн Хүрд овогтой Г*******ын Т*******өд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь барилгын тухай хууль, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм мөн тухайн хэсэгт оршин суудаг иргэдийн эрх ашгийг зөрчөөд байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр уг газарт шалгалт хийсэн ба шалгалтаар оршин суугчид, хүүхдүүд явахад хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдсан, газар олголтын асуудал зам хэмжээ хэтрүүлэн барьсан байх тул газар олголтын асуудлыг нарийвчлан шалгаж дүгнэгдсэн. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1-т “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ.”, 7.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг харгалзан үзнэ гэж заасныг зөрчсөн байна. Мөн уг барилга нь Чингэлтэй дүүргийн 4-р хороо, *******-р байрны үзэгдэх орчин, нар, салхи хаах тул Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Барилга байгууламжид тавигдах шаардлага, зэргэддээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж заасныг зөрчиж байна.

Иймд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаар бүхий иргэн Г*******ын Т*******өд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.” гэв.  

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Барилгын ажлыг зөвшөөрлийн гэрчилгээгээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд болон дүүрэг хороогоо шаардаж газар дээр нь танилцуулаад мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тухайн үед шалгалт хийгээд барилгын норм норматив зөрчсөн байна дүгнэлт гаргаад газар дээр нь түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн байхад удаа дараа барилгын ажил явагдаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар удаа дараа ломбо тавиад, шаардлага тавиад, торгууль тавьсан боловч барилгын ажлаа үргэлжлүүлээд байсан. Энэ асуудал дээр Нийслэлийн прокурорт хандахад прокурорын хүрээнд 21 хоног зогсоосон. Түдгэлзүүлчхээд цуцалж өгөхгүй байсан асуудлыг тавихад сонсгол зарлаад сонсголоо явуулаагүй. Үүний хүрээнд шүүхэд хандсан. Шүүхээс барилгын ажлыг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон.

Монгол улсын Үндсэн хууль 16 дугаар зүйлийн 16.-д эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохир, барилгын тэнцэл алдагдлаас хамгаалуулах эрхтэй байдаг. Үндсэн хуульдаа захирагдаад дагавар болох Барилгын хууль, дүрэм, журам гардаг болов уу гэж бодож байна.” гэв.  

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эвсэл Сөх нь 1987 онд байгуулагдсан. ЧД-ийн 4 дүгээр хороо ******* дугаар байрны 30 айлын 106 оршин суугчийн эрх ашгийг хамгаалаад, оршин суугчдын амьдарч байгаа орон сууцтай хтой засвар үйлчилгээ холбогдох ажлуудыг СӨХ-ийн тухай хуульд заасны дагуу холбогдох ажлуудыг хариуцаад явж байгаа байгууллага. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гуравдагч этгээдийн барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. ******* дугаар байрны хажуу талд гуравдагч этгээдийн орон сууцын барилгыг эхлүүлснээ холбогдуулаад оршин суугчийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн Холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд, мөн тухайн барилгын норм дүрэм, стандарт цаас, барилгын хоорондын зайг зөрчсөн нөхцөл байдлууд байна гэж үзэж Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 428/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болгох шаардлага гаргасан. Зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гуравдагч этгээдэд олгосон байдаг. Олгохдоо Хот байгуулалт, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн н.Т******* гэдэг хүний гарын үсгээр олгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл н.Т******* гэдэг хүн тухайн барилгын ажлын зөвшөөрлийг олгох эрхтэй эсэх эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо гуравдагч этгээдийн зүгээс ямар ямар баримтуудыг үндэслээд тухайн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон бэ гэдэг асуудал тодорхойгүй байдаг. Хэргийн материалд хтой баримтууд ирдэггүй. Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй хтой баримтуудыг шаардсан боловч хагас дутуу ирсэн. Бүрдүүлж өгсөн материалын хүрээнд хариуцагч байгууллагаас ирүүлсэн гэж ойлгож байгаа. Тийм учраас өөр баримт байхгүй гэж ойлгосон. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Монгол Улсын ЗГ-ын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаар тогтоолоор барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дүрмийг баталсан байдаг. Энэ дүрэмд заасны дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлээгүй байхад Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын ажлын зөвшөөрөл олгож байгаа нь хууль бус байна. Зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо адил оршин суугчдын эрх ашгийг бодолцож үзэлгүй ахлах мэргэжилтэн өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд олгоод явчихсан нөхцөл байдал харагдаж байгаа. Зөвшөөрөл олгосонтой хтойгоор барилгын ажил үргэлжлүүлээд явагдаж байгаа. Гэвч барилгын ажил үргэлжлүүлээд явж байгаа нөхцөл байдал нь тэнд байгаа оршин суугчийн эрх ашгийг хөндөөд, холбогдох барилга норм дүрэмд заасан стандартыг зөрчөөд гарчихсан нөхцөл байдлууд байгаа. Энэхүү нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр маш тодорхой тусгагдаад өгчихсөн. Хууль зөрчиж олгогдсон, хүчингүй болсон бланкийг ашиглаж зөвшөөрлийн гэрчилгээ олгосон гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ болох 2021 оны 08 дугаар 16-ны өдрийн 428/2021 дугаартай, гэрчилгээний дугаар нь 9249 гэсэн гэрчилгээг хүчингүй болгож өгөөч шаардлага тавьж байна.гэв.

6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зөвхөн “хүн, хуулийн этгээд”-ээс гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж үзэх тухай, 18 дугаар зүйлийн 18.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй.” Гэж тус тус заасан. Мөн сууц өмчлөгчдийн хны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д  “сууц өмчлөгчдийн х”-г хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дугаартай тогтоолд “... нэхэмжлэл гаргах эртэй субъект нь иргэн, хуулийн этгээд байна гэж тодорхойлсон тул захиргааны хэргийн шүүхэд СӨХ болон түүний гүйцэтгэх захирал нь нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймээс СӨХ иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Иймд “*******” СӨХ-ийн гаргасан иргэн Г.Т*******өд олгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 428/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эвсэл2 СӨХ-ийн нэхэмжлэлтэй тус газарт холбогдох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 428/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг ярилаа. Иргэн С.Т******* нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар эзэмших эрхтэй 2******* м.кв газрын холбогдох хэсэгт барилга барих хүсэлт ирүүлсэн.  

Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжигдсэнээр 15:9м.кв талбайд 5 давхар хүртэл үйлчилгээ, оффисын барилга барих 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ГДМЗХ 2019/08006 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, даалгаврын дагуу эскиз зургаар “Д*******” компаниар гүйцэтгүүлэхээр 2019 онд төслийн зургаар батлуулсан. Иргэн С.Т******* нь манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-д тус тусад заасан баримт бичгийн бүртгэлийг бүрдүүлэн ирүүлж хүсэлтээ гаргаснаар баримт бичгийг хянан үзээд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 428/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Эвсэл2 СӨХ нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зөвхөн хүн хүн хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж үзэх тухай, 18 дугаар зүйлийн 18.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага оролцох эрхтэй гэж тус тус заасан. Сууц өмчлөгчдийн хны эрх зүйн байдал Нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д Сууц өмчлөгчдийн х хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дугаартай тогтоол нэхэмжлэл гаргах эрхтэй субъект иргэн, хуулийн этгээд байна гэж тодорхойлсон бол, Захиргааны хэргийн шүүхэд СӨХ болон түүний гүйцэтгэх захирал нэхэмжлэл гаргах эрхгүй. Тиймээс СӨХ нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тулд С.Т*******өд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцааж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

8.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Г.Т******* 2015 онд тухайн барилга баригдах газрыг 12 машины авто гаражийн хамт дуудлага худалдаагаар худалдан авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутагт 2******* м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

Улмаар хотын өнгө үзэмж, бүтэн байгуулалтад нэмэр болох үүднээс гаражуудыг буулган тухайн газартаа үйлчилгээтэй 5 давхар орон сууц барихаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 428/2021 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан. Ингэхдээ холбогдох баримтуудыг бүрдүүлэн Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хууль зөрчсөн зүйлгүй болно.

Нэхэмжлэлд дурдсан ******* дугаар байрны оршин суугчдын амьдрах орчинд сөрөг учрахгүй бөгөөд тухайн орон сууцны цонхыг халхлахгүй, нарны ээвэрлэлтэд нөлөөлөхгүй. Энэ нь барилгын эскиз зураг дахь Нарны ээвэрлэлтийн байдлаар нөлөөлөхгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан СӨХ-ийн газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй, газрын маргаангүй.” гэжээ. 

 

9.Гуравдагч этгээд Г.Т******* хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Орчны аюулгүй байдал гэж яриад байна. /Зураг үзүүлж/ ийм байснаа мартчихсан юм шиг байна. Төрийн өмчийн хорооноос би 12 гарааш дуудлага худалдаагаар худалдаж авсан. 12 гараашийг авахад энэ зам дээр 12 гараашны 4 гарааш нь зам руугаа шахчихсан, нэг л машин зөрдөг, хүүхдийн аваар осол гардаг байсан. Нийслэлд хүсэлт тавьж энийг буулгаад хэлбэрийг нь өөрчилье гэсэн хүсэлтийн дагуу нийслэл шийдэж өгсөн. Орчны аюулгүй байдал эрс сайжирсан. Хашаагаа татсаны дараа ийм байдалтай болсон/зураг үзүүлэв/. Өөрсдийн хөрөнгөөр бид нар гараашаа буулгасан, явган хүний замтай болсон, 2 машин зөрдөг болсон. Байшингаа барьчихвал орчин нь хамаагүй дээрдэнэ. Орчны аюулгүй байдал, нар салхиа хаасан ажлыг өөрсдөө хийж байгаа. Ар талдаа барьсан газар дээр 5 давхар хорооны барилга нэртэй орон сууц барилга барьж байгаа. Энэ барилга баригдаад 5 давхар болохоор нэхэмжлэгчийн цонхны нарыг нь хаана. Төрөөс зөвшөөрөл авчхаад эргүүлээд төртэй ноцолдох асуудалд орчхоод байна. Урдаа СӨХ-ийн дарга гэх хүнийг тавьчхаад араас нь 2 өмгөөлөгч тавьж байгаа. СӨХ-ийн мөнгөөр яаж 2 өмгөөлөгч авах вэ? 30-хан айлтай байж хэдэн төгрөгийн орлого олж байгаа вэ гэдэг асуудлууд зөндөө байна. Нэхэмжлэгчийн яриад байгаа асуудлыг маш сайн шийдвэрлэсэн. Оршин суугчдаас нь санал асуулга авахад хурдан барьж дуусга гэдэг асуудал ярьдаг.гэв.

 

10.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаараа барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаад гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Анх нэхэмжлэл гаргахад нь хүртэл шүүхээс тодруулж өг гэж байсан. Манай ******* дугаар байрны 30 айлын нар үзэх, салхи үзэгдэх орчин хаагаад эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд байна гэдэг. Бид нар газар дээр нь үзлэг ч хийсэн, энэ жил шинээр баригдах барилга болон 44 дүгээр байрны хэсгийн эскиз зургууд нь ч авагдсан байгаа. Нэхэмжлэгч хариуцагчаас гаргаж өгсөн материалууд дээр энэ барилга баригдсанаараа нэхэмжлэгчийн орон сууцад ямар нэгэн нарны ээвэрлэлтийг хаахгүй гэдэг нь тодорхой цагийн бүс болгоноор гаргаад үзүүлчихсэн. Гуравдагч этгээд актын биелэлт түдгэлзчихсэн учраас тухайн барилгын үйл ажиллагааг 2 жилийн хугацаанд явуулаагүй хэвээрээ байгаа. Нэхэмжлэгчээс барилгын үйл ажиллагаа явуулчихсан, бид нарын эрх зөрчсөн гэдэг. 2021 онд барилгын үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байхад нэхэмжлэгч нар мэргэжлийн хяналтад гомдол гаргаад мэргэжлийн хяналтаас ирээд дүгнэлт гаргасан байдаг. Өөрийн эзэмшлийн газрын хил хязгаараасаа хэтрүүлээд хашаалчихсан байна, явган хүний замын зарим хэсэгт нь явахад нуранги үүсээд барилгын төв хашааг барих стандарт байгаа учраас энэ зөрчлөө арилга гэсэн шаардлага тавьсан. Энэ дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 30-нд гаргаад 09 дүгээр сарын 10-нд нь 10 хоногийн дараа гуравдагч этгээдээс бид нар зөрчлөө арилгачихсан, барилгынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангаж, түдгэлзүүлсэн шийдвэрээ арилгаж өгөөч гээд хүсэлт гаргахад СӨХ-өөс шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа. Бид нар ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэдэг.

Одоог хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас галын аюулгүй байдал норм дүрэм зөрчсөн гэсэн агуулгаар шүүхээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Эхний шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн галын норм дүрмийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт тавьсан. Үүний дараагаар нэмэлт шинжээч томилуулъя гээд дахин нэхэмжлэгч хүсэлт гаргаж 2023 оны 02 дугаар сарын 01-нд шинжээчийн дүгнэлт гарсан. Орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөлт нь барилгын норм ба дүрмийн 310110-д заасан 2 байшингийн хооронд 12 метр байна гэсэн заалтыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэхдээ тухайн барилга хоорондын хана цонхгүй байгаа тохиолдолд төсөлд нь өөрчлөлт оруулаад тэмдэглэлийн дагуу цонх төлөвлөөгүй тохиолдолд болно гэдэг. Дүгнэлтдээ ингэж тусгаж өгсөн. Барилгын норм ба дүрмийн 310110-г харахаар галын аюулаас хамгаалах шаардлага гээд 300103 гэсэн шаардлага байдаг. Тэгэхээр 2 барилга хоорондоо аль аль нь галын тэсвэржилтийн нэг болон 2 дугаар зэрэгтэй байвал тухайн барилгууд хоорондоо 6 метрийн зайтай байж болно гээд 1 дүгээр хүснэгтээр үзүүлчихсэн. 3 дугаар зүйлд гадна талдаа талдаа цонхгүй барилгын гал хамгаалалтын зайд гал тэсвэржилтийн 3, 4 дүгээр зэрэгтэй барилгаас бусад барилгад 20% хүртэл бууруулахыг зөвшөөрнө гэж заагаад өгчихсөн. Хэрвээ эсрэг талын барилгын хананд галт тэсвэржилтийн зэрэгтэй бол галт тэсвэржилтийн 1, 2 дугаар зэргийн барилгад хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зайг 6 метр хүртэл байхыг зөвшөөрнө гээд бас зөвшөөрчихсөн. Энэ 2 барилгаа харахад 44 дүгээр байр зузаан ханатай барилга байгаа. Манай барилга мөн 1 дүгээр зэрэглэлтэй. Тэгэхээр эн заалтуудынхаа хүрээнд зөрчигдөөд байгаа зүйл байхгүй. Галын тухайд зөрчигдөөд байх зүйл байхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөд байгаа зүйл байхгүй.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэгчээс маргаж байгаа. Барилгын тухай хуулийнхаа 28 дугаар зүйлд барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсаргана гээд шаардлагатай баримт бичгүүдийг жагсааж, энд заасан зүйлүүдээс өөр зүйлийг хүсэлт гаргасан этгээдээс шаардахыг хориглоно гээд заасан байна. Жагсаасан баримтуудыг харахад барилга байгууламжийн загвар зураг, техникийн нөхцөл, баталгаажуулсан шийдвэр, иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулгуудыг өгчихсөн. Хариуцагчийн өгөөд байгаа ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хууль зөрчсөн зүйл байхгүй, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.    

2.Нэхэмжлэгчээс “Хариуцагч нь маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 428/2021 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл болон барилгын, норм, стандарт зөрчсөн гэж”, хариуцагчаас “хариуцагч нь гуравдагч этгээдээс барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож өгөхийг хүссэн хүсэлт болон түүнд хавсарган ирүүлсэн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримтууд зэргийг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй гэж”, гуравдагч этгээдээс “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ Барилгын тухай хуульд заасан шаардлагыг хангасан бөгөөд хууль зөрчөөгүй, ******* дугаар байрны оршин суугчдын амьдрах орчинд сөргөөр учрахгүй бөгөөд тухайн орон сууцны цонхыг халхлахгүй, нарны ээвэрлэлтэд нөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн газартай ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй, газрын маргаангүй гэж” тус тус маргажээ.    

3.Нэхэмжлэгч “*******” СӨХ-оос Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Т*******өд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

4.Анх гуравдагч этгээд Г.Т******* нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгож өгөхийг хүссэн өргөдлийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргажээ.

5.Гуравдагч этгээд нь дээрх хүсэлтдээ иргэний үнэмлэхийн хуулбар, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгачих талбайн схем зураг, үйлгээтэй орон сууцны загвар зураг, иргэдээс авсан саналын хуудас, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ, газрын кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргийг хавсаргажээ.

6.Хариуцагчаас дээрх хүсэлт болон хавсаргасан баримтуудыг үндэслэн маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороонд үйлчилгээний зориулалттай орон сууц барих 0009249/428/2021 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г иргэн Г.Т*******өд олгосон байна.

7.Маргаан бүхий барилгын үйл ажиллагаатай хтой асуудлаар Чингэлтэй дүүргийн 6-р хорооны Засаг дарга болон 4-р хорооны ******* дугаар байрны оршин суугчдаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, гаргасан гомдолтой хтой асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтыг явуулж, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Хуулийн хэрэгжилт хангуулах тухай” 02-02/2582 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлжээ.

8.Уг албан бичигт “... Мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрнаас иргэн Г.Т*******ийн үйлчилгээтэй орон сууц нь 10 метр зайтай төлөвлөгдсөн байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/-ийн 4.18, 4 дүгээр хавсралтад заасан 5 давхар бол 12 метр байх, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж хийх талбай хүрэлцээгүй, одоо байгаа орон сууцны орчимд төвлөрөл нягтаршил үүсгэхээр байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 /Хот тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө:/,12.6.1 /гудамж, замын сүлжээг тээврийн хэрэгсэл, дугуйтай ба явган зорчигчийн хөдөлгөөн, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, орон зайн зохиомж, орчны барилга байгууламжийн байршил, уран барилгатай нь уялдуулан, тасралтгүй өсөн хөгжих хөдөлгөөнтэй нэгдсэн систем байх:/ , Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 /Барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ./ заалтыг хангахгүй байх тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахыг мэдэгдье.” гэжээ.

9.Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” 08/2592 дугаар албан бичгийг гуравдагч этгээд Г.Т*******өд хүргүүлжээ.

10.Уг албан бичигт:“Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Т*******ийн захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 5 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн талаар ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийхэд газар шорооны ажил гүйцэтгэхдээ өөрийн эзэмшлийн газрын хил хязгаараас хэтрүүлэн хашаалсан, явган хүний замын хэсэгт нуранга үүссэн, барилгын түр хашаа, саравч стандартад зааснаар гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Барилгын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай хтой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно.” мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх;” заалтын шаардлагыг хангуулаагүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно. 28.1.1 дэх “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;”, 28.1.3 дахь “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд;” заалтыг үндэслэн сонсох ажиллагаа хийхгүй, барилгын ажлыг зогсоож, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 482/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг дээрх зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

11.Мөн хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Т*******ийн захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 5 давхар барилгын 2021 оны 08 дугаар сарын 16 өдрийн 428/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08/2592 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн болно.

Дээрх барилгатай хтой иргэдээс ирүүлсэн гомдолд барилгын ажил хэвийн үргэлжилж байх болзошгүй нөхцөл байдал үүссэн тул барилгын ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллана уу.” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.

12.Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас нэхэмжлэгч “*******” СӨХ-д 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “мэдэгдэл хүргүүлэх тухай” 08/2921 дугаатай албан бичгийг хүргүүлжээ.

13.Уг албан бичигт:“Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Т*******ийн захиалгаар баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 5 давхар барилгын 2021 оны 08 дугаар сарын 16 өдрийн 428/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08/2592 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн болно.

Тус газрын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08/2857 дугаартай албан бичгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох арга хэмжээг авч ажилласан тухай хүргүүлсэн.

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08/2882 дугаартай албан бичгээр иргэн Г.Т*******ийн 2021 оны 08 дугаар сарын 16 өдрийн 428/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах асуудлаар сонсох ажиллагаа хийхээр болсныг мэдэгдэв.” гэжээ.

14.Мөн хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08/3395 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг гуравдагч этгээд Г.Т*******өд хүргүүлсэн байна.

15.Уг мэдэгдэлд: “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 5 давхар барилгын ажлын 2021 оны 08 дугаар сарын 16-ны  өдрийн 428/2021 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08/2592 дугаартай албан бичгээр түдгэлзүүлсэн.  

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-02/2582 дугаартай албан бичиг, мөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлснээс хойш удаа дараа барилгын ажлыг гүйцэтгэсэн тул дээрх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан сонсох ажиллагааг явуулахаар болсныг мэдэгдье.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжтой тул холбогдох тайлбар, бусад бичиг баримтыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлнэ үү.” гэжээ.  

16.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 128/ШЗ2022/8926 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж шийдвэрлэсэн байна.

17.Дээрх захирамжаар шинжээчээс “Нэхэмжлэгч “*******” СӨХ болон гуравдагч этгээд Г.Т******* нарын барилгуудын хоорондын зай бодитоор хэдэн м.кв болох, Гуравдагч этгээд Г.Т*******ийн шинээр барьж буй барилга болон нэхэмжлэгч “*******” СӨХ-ын барилга хоорондын зай нь барилгын норм ба дүрэм, стандартад заасан шаардлагыг хангаж байгаа эсэх,” гэжээ.  

18.Барилгын хөгжлийн төв нь дээрх захирамжийн дагуу дүгнэлтийг гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/328 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

19.Шинжээчийн дүгнэлтэд:“... Хариулт-1:Нэхэмжлэгч “*******” СӨХ-ийн 5 давхар орон сууцны барилгын ертөнцийн зүгээр хойд талд гуравдагч этгээд болох Г.Т*******ийн үйлчилгээтэй 5 давхар орон сууцны барилга баригдаж байна. Нэхэмжлэгч “*******” СӨХ-ийн 5 давхар орон сууцны барилгын зүүн хойд талаас гуравдагч этгээд Г.Т*******ийн үйлчилгээтэй 5 давхар орон сууцны үндсэн хийц хүртэл 8.27м, баруун хойд талаас үндсэн хийц хүртэл 8.38м зайтай баригдаж байна. Хариулт-2:Гуравдагч этгээд Г.Т*******ийн шинээр барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг “Д*******” ХХК-д боловсруулан Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэн 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 1575/2020 дугаар дүгнэлтээр албажуулсан байна. Батлагдсан ажлын зурагт үзлэг хийхэд Y1 тэнхлэгийн дагуу 1-5 дугаар давхар хүртэл цонх төлөвлөсөн байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-10-10/-ийн 4-р хавсралтын 12 дугаар хүснэгтийн “Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд” 5 давхар байх үед 12 м байна гэсэн заалтыг хангахгүй байна.

Мөн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ГБМЗХ2019/08-006 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт /БНбД 30-01-04/ барилгын норм дүрмийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралт Галын аюулаас хамгаалах шаардлагын 1- дүгээр хүснэгтээр үзүүлсэн зай хэмжээг үндэслэн барилгажих талбайн схем зургийн 1-4 тал буюу Y1 тэнхлэгийн дагуу цонх төлөвлөхгүй байх .., даалгавар өгөгдсөн байна.

Архитектур төлөвлөлтийн даалгаварт өгөгдсөн үүрэг даалгаврыг ажлын зургийн шатанд биелүүлээгүй байна. Иймд Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9. Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд заасан заалтыг заавал хангуулж ажлын зургийн Ба барилга архитектур хэсэгт өөрчлөлт оруулж дахин батлуулах.” гэжээ.

20.Дээрх шинжээчийн дүгнэлт болон холбогдох баримтуудаас үзвэл, маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь холбогдох хууль, тогтоомж, норм, стандартыг зөрчиж олгогдсон болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.

21.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл.“Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох”, 28.1.“Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна.”, 28.2.“Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 28.2.1.“барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;”, 28.2.2.“барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;”, 28.2.3.“зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;”, 28.2.4.“байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;”, 28.2.5.“гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.”, 28.3.“Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана.”, 28.4.“Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана.” гэж тус тус заажээ.

22.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, иргэн, хуулийн этгээд нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахыг хүссэн хүсэлтдээ барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээ, барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл, барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө зэргийг хавсаргахаар байна.

23.Маргаан бүхий тохиолдолд, гуравдагч этгээд Г.Т*******өөс маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахыг хүссэн хүсэлтдээ иргэний үнэмлэхийн хуулбар, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгачих талбайн схем зураг, үйлгээтэй орон сууцны загвар зураг, иргэдээс авсан саналын хуудас, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээ, газрын кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргийг хавсаргасан байхад дээрх баримтуудыг үндэслэн маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосон хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

24.Тодруулбал, гуравдагч этгээд Г.Т*******өөс маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахыг хүссэн хүсэлтдээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.2, 28.3, 28.4 дүгээр зүйлүүдэд заасан баримтуудыг бүрэн хавсаргаагүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргаж гуравдагч этгээдэд олгосон хариуцагчийн шийдвэр хууль бус бөгөөд үндэслэлгүй байна гэж үзэв.

25.Иймд дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэгч “*******” СӨХ-оос Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Хот байгуулалт, хөгжлийн газрын Г.Т*******өд олгосон 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.3, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0009249/428/2021 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ГАНБАТ