| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0591/Э |
| Дугаар | 541 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 541
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.О, улсын яллагч Б.Дэлгэрдалай, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц овогт Цийн Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Б овогт Бгийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708011430098 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 294 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн Б овогт Бгийн Б /РД:.../ |
| Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бд "би барилддаг болсон, ганц барилдчих уу” гэж хэлээд зүүн шанаа тус газар нь цохиж, тонгорч унагаан Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Бтэй шоронгийн талаар маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. |
| ТОДОРХОЙЛОХ нь: Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь, мөн Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бын зүүн шанаа тус газар нь цохиж, тонгорч унагаан Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Бтэй маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус болох нь: Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд найз Хишгээ гэх эмэгтэйтэй Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны хойд талд байрлах үерийн усны гүүрэн дээр 1 шил 0.75 литрийн архийг зүс таних Оогий, Чанцал хоёртой хувааж уусан. Хишгээ бид хоёр салаад танил Дариа эгчийнд очихоор Дэнж рүү явж байтал Бтэй тааралдсан. Ингэтэл Б надад хандан "манайд очиж архи уух уу” гэхээр нь "тэгье” гээд Хишгээ бид гурав Бийнд очиж 0,5 литрийн Хараа архи аваад Бийнд очиж Бийн найз гэх залуутай дөрвүүлээ хувааж уусан. Хишгээ бид 2 айл руу явлаа гээд Бийн гэрээс гараад Дариа эгчийнх рүү очиход Дариа эгч байхаар нь тэднийд хэвтэж амарч байхад 20 орчим минутын дараа Б хамт архи уусан найзтайгаа Дариа эгчийнд ороод ирсэн. Дахиад архи уух уу гэхээр нь ах нь архи уухгүй ээ унтлаа гэхэд Б надад хандан хүндлээд ирж байхад яагаад байгаа юм гээд хэл амаар өдөөд байсан. Ингэтэл Б надад хандан би барилддаг болсон ганц барилдчих уу гээд согтуу намайг Дариа эгчийнхээс авч гараад хашааны гадна машины зам дээр миний зүүн шанаа руу гараараа 1 удаа хүчтэй цохиод, тонгорч унагахад нь би ухаан алдсан байсан ба нэг сэргэн ухаан ороход Дариа эгчийнд хэвтэж байсан. Амаа ангайх гэхэд хөдөлж болохгүй байсан. Дариа эгч хэлэхдээ чамайг хашааны гадна ухаангүй хэвтэж байхад Хишгээ, манай хүү Төөгий хоёр чирж оруулсан |
| гэж хэлсэн. Ингээд би Дариа эгчийнд гурав хоносон ба сүүлдээ эрүү өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эрүү хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 8- 12х/, Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "................... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11015 дүгнэлтэд: "Б.Бын биед эрүү ясны хоёрлосон хугарал, доод үүдэн голын хоёр шүдний сулрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 35х/ Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б.Бын биед учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37х/ Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр айлд ороод архи уусан ба хамт архи уусан ах Б шоронгийн талаар яриад "чи шорон мэдэх үү” гээд өдөөд байхаар нь би хамт очсон найз Оыг дагуулаад уг айлаас гартал Б хаалганы үүдэнд араас дагаж гарч ирээд миний цамцны араас татаад зүүн хацар луу гараараа 1 удаа цохиход би бүдрээд газарт баруун гараараа тулаад унасан. Бостол миний баруун хацар луу дахин гараараа цохиход уруул сэтэрч, үүдэн хоёр шүд хөдлөхөөр нь миний уур хүрээд зүүн хацар руу нь цохитол газар унасан. Тэгээд би явсан. Миний биед учирсан гэмтлийг зүс таних Б гараараа 2 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16- 17х/ Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "................... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11162 дүгнэлтэд: "Ц.Бийн биед дээд үүдэн баруун, зүүн 1-р шүдний сулрал, баруун гарын 5-р хурууны хумсны уг хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 42х/ Шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Ц.Бий биед учирсан тус гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44х/ |
| Гэрч Б.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Тухайн өдөр буюу 8 дугаар сарын 17-ны өдөр үдийн 17 цагийн орчимд Бтай хамт дэнжид байрлах Дариа эгчийнх рүү явж байхдаа 34 дүгээр байрны арын үерийн усны далан дээр Бын хоёр танилтай тааралдаад бид дөрөв нэг шил архи уучихаад Дариа эгчийнх рүү явж байтал дэлгүүрийн үүдээд Бын танил залуу болох одоогийн хэргийн холбогдогч залуу архи барьсан зогсож байсан ба "манай гэр лүү явж архи хувааж ууя” гээд холбогдогч залуу гэр лүүгээ дагуулж явсан. Гэрт нь ороход үл таних залуу архи уусан байдалтай согтолттой сууж байсан. Ингээд бид дөрөв холбогдогчийн гэрт авсан архийг нь хувааж уугаад сууж байхад холбогдогч залуу согтоод "би аймгийн арслантай барилдсан, бөхөөр хичээллэнэ” гээд онгироод байхаар нь би Быг дагуулаад хоёулаа Дариа эгчийнх рүү явъя гээд архи дуусаагүй байхад гараад явсан. Ингээд ойролцоо хашаанд байх Дариа эгчийн гэрт нь очиход Дариа эгч хүүхдүүдтэйгээ байсан ба бид хоёр зүүн талын орон дээр гараад унтлаа шүү гээд хэвтсэн. 30 орчим минутын дараа холбогдогч залуу Дариа эгчийнд найзтайгаа орж ирээд Б ах аа босоод ир ээ дүү нь ганц юм авч өгье гээд байсан. Б би унтмаар байна аа, босож чадахгүй ээ гэхэд хүн ирж байхад хүндлээд босчих оо гэхэд Б босоод орон дээр суусан. Холбогдогчийн найз нь надад 10.000 төгрөг өгөөд архи ундаа аваад ирээч гэхээр нь би дэлгүүр орж 1 шил архи ундаа авчран архийг нь задлаад Б, холбогдогч, түүний найз, Дариа эгч, Дариа эгчийн хүүхэд Төөгий бид зургаа хувааж уусан. Сүүлд архи ууж байхад холбогдогч залуу Быг хэл амаар өдөөд байсан ба Б ах аа гараад уулзах уу гээд Дариагийн гэрээс найзыгаа дагуулаад гурвуулаа гарсан. Гэрийн гадаа хашаан дотор хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би Дариа эгчтэй юм ярьж сууж байгаад гэрээс гараад хартал хашааны гадаа автозам дээр Б дээшээ хараад газарт унасан хажууд нь холбогдогч залуу найзтайгаа зогсож байсан, цохих гээд байх шиг байхаар нь би очоод холбогдогч залууг одоо боль л доо гэхэд холбогдогч залууийн найз нь хараад зогсож байсан. Тэгээд Дариа эгчийн хүү Төөгий гэрээсээ гарч ирэхээр нь бид хоёр зам дээрээс Быг босгоод Дариа эгчийнх рүү оруулахад холбогдогч залуу найзтайгаа цааш яваад өгсөн. Дариа эгчийнд ороход Бын амнаас цус гараад байхаар нь амыг нь ангайлгаад харахад урд талын буйл нь сэтрээд доод шүд нь цааш болсон, дагз орчим бондойсон байсан. Хувцас нь цус болсон байхаар нь угааж өгөөд тухайн өдрөө унтацгаасан...” гэсэн мэдүүлэг /18-20х/, Гэрч Г.Оын мөрдөн байцаалтад өгсөн: " ...8 дугаар сарын 17-ны өглөө босоод Б шараа тайлна гээд дэлгүүр гарч явсан ба буцаж ирэхдээ үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй ирсэн. Түүний авчирсан архийг дөрвүүлээ хувааж уусан. Архи ууж дуусаад гаднаас орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр гарч явсан. Б дахин архи уух уу гээд намайг дагуулаад урд гудам руу айл руу очсон. Уг айлд ороход өглөө Бийн гэрт ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Би эмэгтэйд мөнгө өгөөд архинд явуулсан. Бөөнөөрөө архи ууж байхдаа хохирогч Б шоронгийн талаар яриад маргалдаад байсан. Архиа ууж дуусаад би Бийг явъя аа маргалдаад хэрэггүй гээд гэрээс аваад гарсан. Тэгтэл нөгөө ах араас дагаж гарч ирээд Бийн футболкноос татаад шууд нүүр лүү нь цохихоор нь би очиж салгатал өнөөх залуу дахин |
| Б рүү дайрч нүүр лүү нь 2-3 удаа цохьсон. Б зөрүүлээд өнөөх залууг нэг удаа гараараа нүүр лүү цохьтол газар унасан. Тэгтэл гэрээс хамт архи ууж байсан эмэгтэй нь гарч ирээд дагуулаад орсон. Б хохирогчид цохиулаад газар унахдаа гараа шалбалсныг би харсан. Мөн ам, хамарнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /21-23х/, Гэрч Т.Дарьхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай гэрт Б нь нэг эмэгтэйтээ согтуу ирээд гэрийн зүүн орон дээр унтахаар хэвтэж байхад үл таних хоёр залуу манай гэрт ороод ирэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “энэ унтаж байгаа ахтай уулзах гэсэн юм” гээд татаж, чангааж байгаад сэрээсэн. Быг гарч архи ууя гээд байсан ба Б би архи архи уухгүй ээ болчихлоо гэсэн. Тэгээд тэр хоёр залуу Быг хамт явсан хүүхний хамт дагуулж гараад гэрийн гадаа юм яриад зогсоод байсан. Удахгүй гэрт орж ирээд Бтай хамт явсан хүүхэд архинд яваад 1 шил 0,75 литрийн архи авчраад бид нар бөөнөөрөө хувааж уусан. Архи ууж байхдаа Б өнөөх залуутай шорон яриад маргалдаад байсан ба миний дүүг байхгүй байхад чи намайг өдөөд байна уу гээд орны хажууд байсан сэрээг авахаар нь миний хүү болохгүй гээд би Баас сэрээг нь авсан. Би гэрээс гараад гадаа суусан. Тэгтэл Б Отгоогийн найз залууг гэрээс дагуулж гараад юм ярьж зогсож байснаа Отгоогийн найз Быг хашааны гадна машин зам дээр тонгороод унагаасан ба маргалдаад хоорондоо барьцалдаж аваад байсан. Би явж чадахгүй учир хамт явсан хүүхнийг нь Быг авчир гэхэд миний хүү Төөгийгийн хамт явсан. Ингээд Отгоо найзтайгаа цааш явсан бөгөөд Быг гэрт оруулаад унтуулсан. Маргааш өглөө нь Б эрүү өвдөөд байна гээд байсан ба эмнэлэгт үзүүлэхэд эрүү нь хугарсан байна гэсэн. Б Отгоогийн найзтай маргалдаад байсан. Быг тонгороод унагаасан. Манай гэрт орж ирсэн хоёр залуугийн зодоонд оролцоогүй нь өөрийгөө Отгоо гэж танилцуулж байсан...” гэсэн мэдүүлэг /24- 29х/, |
| Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би гэрээсээ гараад дэлгүүр явж байхдаа зүс таних хуурай ах Бтай тааралдсан. ...Дэлгүүр ороод архи аваад гарч ирэхэд Б ах надад хамт уух уу гэхээр нь тэгье гээд гэр лүүгээ би дагуулж явсан. Манай гэрт ороод 1 шил 0,5 литрийн Хараа архийг гэрт байсан Оын хамт дөрвүүлээ хувааж уусан. Архиа хувааж ууж дуусаад Б ах би явлаа ахиад юм уухаар бол урд талын Дариагийн гэрт хүрээд ирээрэй гээд манай гэрээс гараад явсан. ...Оыг дагуулаад Дариа гэх айлынд очиход ...архиа ууж байхдаа Б шорон яриад хэрүүл өдөөд байхаар нь явлаа гээд гэрээс нь гартал араас Б дагаж гарч ирээд хэрүүл өдөөд байхаар нь явлаа гээд гэрээс нь гартал Б араас гарч ирээд хашааны гадаа миний араас ирээд өмсөж явсан футболкноос татаад зүүн талын хацар луу гараараа цохиод миний уруул руу цохиод үүдэн дээд 2 шүдийг хөдөлгөхөөр нь би уурлаад зөрүүлээд Бын зүүн хацар луу баруун гараараа 1 удаа цохитол газарт унасан. Тэгтэл гэрээс гарч ирсэн Бтай хамт явсан эмэгтэй нь Быг дагуулаад гэр лүү аваад орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51х/ |
| Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "................... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Ц.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үззүүлэлт /хх-ийн 54-57х/ Шүүгдэгч Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бийг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 11015 тоот дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Б нь.... Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Ц.Бийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65х/ Гэрч Н.Ундармаагийн мэдүүлэг /хх-ийн 30-31х/ Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2 жилээр тогтоосон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-71х/ Б.Бын хувийн байдлын талаар: Гэрч Н.Баттулгын мэдүүлэг /хх-ийн 32-33х/ Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76х/, шийтгэх тогтоолын хувь /128-136х/ зэргээр тогтоогдлоо. |
| Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Б нь 3.277.823 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн тухай баримт /хх-ийн 109-117х/ гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Бд 300.000 төгрөгийг төлсөн /хх-ийн 118х/ ба 2.977.823 төгрөгийг шүүгдэгч Ц.Бөөс .... сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулахаар, Хохирогч Ц.Б нь 8.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн тухай баримт гаргаж өгснийг шүүгдэгч Б.Баас .... сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулахаар тус тус тогтов. Шүүгдэгч Ц.Б, Б.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
шүүгдэгч Б овогт Бгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. |
шүүгдэгч Ц.Бийг .................... /............................. / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг .............................. /.............................. / нэгж буюу ................... /.......................... / төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
шүүгдэгч Б.Бд оногдуулсан.......................... нэгж буюу................... төгрөгөөр торгох ялыг .... сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг мэдэгдсүгэй. |

зааснаар шүүгдэгч Б.Баас........................................ /................................... / төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Бөд 2653 төгрөгийг, шүүгдэгч Ц.Бөөс ........................................................................ /............................... / төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд тус тус олгосугай. |
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |