| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00454/и |
| Дугаар | 153/ШШ2024/00427 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2024/00427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын 4 дүгээр (*******) багт оршин суух, Б******* овогт Ч*******ын Б*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, гэрч Д.У*******, Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ....Иймд Ч.Б******* намайг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 800 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Овоот бригадын 1986-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 731 дугаартай албан бичгээр ирүүлсэн хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-15 (А), ХААТР-21 (А) маягтууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Ч.Б*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Ч.Б*******гийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 800 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Овоот бригадын 1986-1989 онуудын 70 дугаар данс нь суурийн ахлагч Ч******* болон Д******* нарын нэр дээр байх ба хүсэлт гаргагч Ч.Б******* нь туслах малчнаар ажиллаж байсан тул цалин хөлс нь суурийн ахлагчаар бодогдож олгогдсон байна.
3.2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 731 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 (А) маягтад “14.эрхэлдэг ажил малчин” гэж бичигджээ.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Д.У*******ын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...Ч.Б*******гийн аав хөдөлмөрийн баатар Ч******* гэж хүн байсан. Хүүхэд байхаасаа мал малласан. ...Мал маллаж байгаад ТЭМС-д сурахаар яваад удалгүй буцаж ирээд цэрэгт явсан…” гэх, гэрч В.Н*******н шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...Ч.Б******* 1986 оноос хойш аавтайгаа хамт мал маллаж эхэлсэн. Мал маллаж байгаад 1988 онд ТЭМС-д яваад эргэж ирээд мал малласан...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 731 дугаартай албан бичгээр ирүүлсэн хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) маягтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Ч.Б*******гийн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Ч*******ын Б*******гийн Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Овоот бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН