| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/07033/И |
| Дугаар | 184/ШШ2024/05228 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/05228
2024 10 21 184/ШШ2024/05228
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 806,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь “Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022-11-09-ний өдөр 6000004948 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 920,000 төгрөгийн зээлийг 1,95 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000004948 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2024-11-09 өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000004948 тоот гэрээний үндсэн төлбөрт 663,592 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 149,033 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11,584 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг нийт 806,210 төгрөгийг зээлдэгч *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 806,210 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 806,210 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 806,210 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 11,950 төгрөг, хариуцагчаас 11,950 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 806,210 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 23,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 11,950 төгрөг, хариуцагч *******гаас 11,950 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК -ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ******