| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01101/И |
| Дугаар | 135/шш2024/01199 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 135/шш2024/01199
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01102/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ****** хороо, ****** гудамж, ******* тоотод байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ****** баг, ******* хороолол, ****** тоотод оршин суугаа, ******* ******* холбогдох,
1,630,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,630,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие ******* ББСБ-д 1,630,850 төгрөгийн зээлтэй байснаас 800,000 төгрөг төлсөн. 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дотор үлдэгдэл 830,850 төгрөгийг төлж барагдуулах болно. Маргах зүйлгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцаад ирүүлсэн тайлбартаа:
******* овогтой *******ийн 1,630,850 төгрөгний нэхэмжлэлтэй байснаас 800,000 төгрөгийг одоогоор төлсөн байгаа тул үлдэгдэл болох 830,850 төгрөгийг 2024.10.18-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбар өгсөн тул Б.******* холбогдох нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан 1,630,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийг төлсөн, үлдэх 830,850 төгрөгийг 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж, хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар гаргасан байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 800,000 төгрөгийг төлсөн, үлдэх 830,850 төгрөгийг 2024 оны 10 сарын 18-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,550 төгрөг, төрийн сангийн орлогоос 20,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.******* холбогдох 1,630,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийг төлсөн, үлдэх 830,850 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА