| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00116/и |
| Дугаар | 153/ШШ2024/00195 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 153/ШШ2024/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* байрны ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Ц*******ийн С*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тлгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.С******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Ц*******ийн С******* миний бие ******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын дүүрэгт Ц*******ийн том хүү болон төрсөн. Ховд аймгийн 1 дүгээр 8 жилийн сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж 1980 онд 8 дугаар анги төгссөн. 1980 оноос 1982 онд 2 дугаар 10 жилийн сургуульд 10 дугаар анги төгссөн. 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цэргийн албан татагдаж 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цэргийн албанаас халагдсан. 1985 оны 8 дугаар сард Бүгд Найрамдах Герман улсад Геологи засвар механикийн мэргэжлээр 3 жил суралцаж 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төгссөн. 1988 оны ******* дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Авто засварын газарт хийн гагнуурчин, нимгэн төмрийн засварчнаар ажилд орсон. 1988 оны ******* дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Авто засварын газар ажиллаж байгаад орон тооны цомхотголоор халагдсан болно. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлаа тлгох шаардлагатай болсон. Иймд Ц.С******* намайг Ховд аймгийн Авто засварын газарт 1988 оны ******* дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тж өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, овог нэр өөрчилөн лавалгаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, дипломын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, тушаалын хуулбарууд, Ж.Б, Д.Э ******* нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн лавлагаа, дипломын баталгаат орчуулга, Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт, зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 ХААТР-7, ХААТР-21 (А), ХААТР-15 (А) маягтууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд татагдсан албан хаагчийн анкет, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан лавлагаа, тушаалын хуулбар, цэргийн батлын хуулбар, гэрч Д.Э, Ж.Б ******* мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Ц.С*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тлгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тлгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Ц.С*******гийн 1988 оны ******* дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Ховд аймгийн Авто засварын газарт гагнуурчин, засварчнаар ажиллаж байсан байдал нь тгдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1. Авто засварын үйлдвэрийн нэгдлийн харъяа Ховд аймаг дахь авто засварын газрын даргын 1988 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн 63 дугаар “Түр ажилчин авах тухай” тушаалд “...Бүгд найрамдах Ардчилсан Герман улсад хийн гагнуурын мэргэжил эзэмшсэн Ц******* овогтой С*******г 1989 оны ******* дүгээр сарын 08-ны өдрөөс хийн гагнуурчин, нимгэн төмрийн засварчнаар авч ажиллуулсугай...”, 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай “Зарим ажилтан ажилчдыг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалд “...Ц.С*******г будагчний үүрэгт ажлаас чөлөөлж, сэргээн босголтын слесараар шилжүүлэн ажиллуулсугай...”, 1989 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаар “Галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” тушаалын 1 дүгээр хавсралтад “...Талбай чөлөөлөх групп хэсэгт С******* гэж бичигдсэн...”, 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай “1989 оны жилийн эцсийн үр дүнгийн шагнал олгох тухай” 1 дүгээр хавсралтын 19-д С******* гэж бичигдсэн, 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20 дугаартай “Ажилд авах ба ажлын байр өөрчлөх тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 17-д С******* сэргээн босголт гэж бичигдсэн, тус газрын 1992 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хариуцлагатай ажилчдын протоколд “...Цех тасаг хариуцлагатай хурлын шийдвэрээр доорх ажилчдыг чөлөөлөх жагсаалтын 2-т С******* гэж бичигдсэн”, 1992 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай “Үйлдвэрийн ажилд зарим зохион байгуулалт хийх тухай” тушаалд “...хийснээр цалинтай хүмүүсийн жагсаалтын 2-т Ц.С*******” гэж бичигдсэн байна.
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын “14.Ажилладаг байгууллага” хэсэгт “АЗ газар” гэж, “ажилд орсон он” хэсэгт “1988” гэж, “эрхэлдэг ажил” хэсэгт “гагнуурчин” гэж бичигдсэн,
ХААТР-15 (А) маягтын “1.бүртгэсэн он, сар, өдөр” хэсэгт “1990-02-28” гэж, “13.ажилладаг байгууллага” хэсэгт “АЗГ” гэж, “14.эрхэлдэг ажил” хэсэгт “засварчин” гэх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тж шийдвэрлэлээ.
3.2.Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10130 дугаартай хугацаат цэргийн алба хаасан лавлагаагаар Ц*******ийн С******* нь 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаж, 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдсан байна.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Д.Эын шүүхэд гэрчээр өгсөн “... Бид хоёр 1988 онд нэг тушаалаар ажилд орсон. Ц.С******* Ховд аймгийн Авто засварын газарт гагнуурчнаар ажилд орсон н.Ц ах, н.Б нартай хамт гагнуурын ажил хийж байсан. 1988 онд Герман улсад сургууль төгсөж ирээд хамт ажиллаж эхэлсэн. Ц.С******* 1993 он хүртэл ажилласан 1993 онд Ховд аймгийн Авто засварын газар татан буугдсан гэв. Ц.С******* нь засварчин, гагнуурчнаар л ажиллаж байсан гэв....” гэх,
Гэрч Ж.Бын шүүхэд гэрчээр өгсөн “... Ц.С******* 1988 оны 8 дугаар сард Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь авто засварын газарт гагнуурчнаар ажилд орсон ба тухайн газартаа 3-4 жил ажилласан. 1992 онд Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Ховд аймаг дахь авто засварын газар цомхотгол хийхэд бид хоёр хамт ажлаасаа гарсан.” гэх гэрчийн мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан. Мөн гэрч нар нь Ховд аймгийн Авто засварын газарт ажиллаж байсан гэдгээ нотолж гэрч Ж.Б өөрийн 390784 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Э нь хэрэгт авагдсан тушаалуудад нэр нь байсан тул гэрч нарыг дээрх баримтаар Ховд аймгийн Авто засварын газарт ажиллаж байсан гэж дүгнэлээ. Мөн гэрч нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3.4.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Ц.С******* нь 1992 оны 07 дугаар сараас 1999 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулж авсан байна.
3.4.Хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, овог нэр өөрчилсөн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221 дугаартай албан бичгээр ирүүлсэн хаягийн хуудас, ХААТР-21 (А) маягт, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 184 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг” гэх баримт зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
5.Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Ц.С*******г 1988 оны ******* дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Ховд аймгийн Авто засварын газарт гагнуурчин, засварчнаар ажиллаж байсан байдлыг тж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Ц*******ийн С*******г 1988 оны ******* дүгээр сарын 08-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Ховд аймгийн Авто засварын газарт гагнуурчин, засварчнаар ажиллаж байсан байдлыг тсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН