Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2024/00372

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 хороо, *******, *******, 8 давхарт байрлах, “С******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 4 дүгээр (*******) багийн ******* тоотод оршин суух, Д******* овогт Цийн Чд холбогдох

"Үндсэн зээлийн үлдэгдэл 646,147.46 төгрөг, хүү 213,748.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,254.02 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 885,949.69 (найман зуун наян таван мянга есөн зуун дөчин есөн төгрөг жаран есөн мөнгө) гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С******* *******” ХХК-нийн гүйцэтгэх захирал С.Лхагвадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Ч нь "С******* *******" ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулж, 1,699,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.

2024 оны 5 дугаар сарын 20 ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

-Үндсэн зээлийн үлдэгдэл                             646,147.46 төгрөг

-Төлөх ёстой хүү                                             213,748.21 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү                                          19,254.02 төгрөг

-Нотариатын зардал                                       6800 төгрөг

-Нийт                                                                 885,949.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Ц овогтой Ч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 274 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Ц овогтой Чгээс зээлийн гэрээний үүрэг болох 885,949.6 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “С******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Чд холбогдох "Үндсэн зээлийн үлдэгдэл 646,147.46 төгрөг, хүү 213,748.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,254.02 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 885,949.69 гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагч бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, М.С, П.М, А.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү 213,748.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,254.02 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 239,802.23 төгрөгийг гаргуулахаас татгалзлаа.

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 646,147.46 төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

646,147.46 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцлоо.

-2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 107,000 төгрөг,

-2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 107,000 төгрөг,

-2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 107,000 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 107,000 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 107,000 төгрөг,

-2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 111,147.26 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

3.Хариуцагч Ц.Ч нь эхний төлбөр болох 107,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нийт үнийн дүн болох 646,147.46 төгрөгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож, эвлэрлээ гэжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “С******* *******” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,900 төгрөгийн тал хувь болох 12,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Чгээс 12,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “С******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Чд холбогдох "Үндсэн зээлийн үлдэгдэл 646,147.46 төгрөг, хүү 213,748.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,254.02 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 885,949.69 (найман зуун наян таван мянга есөн зуун дөчин есөн төгрөг жаран есөн мөнгө) гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, М.С, П.М, А.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагаас хүү 213,748.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,254.02 төгрөг, нотариатын зардал 6,800 төгрөг, нийт 239,802.23 (хоёр зуун гучин есөн мянга найман зуун хоёр төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 646,147.46 (зургаан зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин долоон төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгөөс 107,000 (нэг зуун долоон мянган) төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 107,000 (нэг зуун долоон мянган) төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, 107,000 (нэг зуун долоон мянган) төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 107,000 (нэг зуун долоон мянган) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 107,000 (нэг зуун долоон мянган) төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 111,147.26 (нэг зуун арван нэгэн мянга нэг зуун дөчин долоон төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар, хариуцагч Ц.Ч нь эхний төлбөр болох 107,000 (нэг зуун долоон мянган) төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нийт үнийн дүн болох 646,147.46 (зургаан зуун дөчин зургаан мянга нэг зуун дөчин долоон төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,900 (хорин таван мянга есөн зуун) төгрөгийн тал хувь болох 12,950 (арван хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Чгээс 12,950 (арван хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “С******* *******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН