Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2024/00425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* хороо ******* хороолол ******* ******* ******* гудамж ******* байр ******* тоотод оршин суух, О******* овогт Л*******ын Нгийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иймд Л******* овогтой Нг 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын "Ховд" зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Л.Нг 1988 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын харьяа Ховд зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Хэрэгт цугларсан баримтаас харахад 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс ажиллаж эхэлсэн юм шиг харагдаж байна. Ажиллаж эхэлсэн хугацааг хэрхэн тогтоох нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 720 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай Ажлаас *******лж, ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаартай Тамирчин *******лөх тухай тушаалын хуулбар, дугаартай Л.Нгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 09 дүгээр сард хамт олноороо авахуулсан гэх гэрэл зураг, 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нд Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын захиргаанаас олгосон сайшаалын үнэмлэх, 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Л.Нд Ховд аймгийн Ахмадын хороо, Хотын ХЗЭ-ийн хорооноос олгосон диплом, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Л.Нд БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон дурсамж, 1989 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Л.Нд Бага олимпийг зохион байгуулах хорооноос олгосон дурсамж, Л.Нгийн 1066717 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай Л.Нгийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Нгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн С.Оийн иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний тодорхойлолт, дугаартай С.Оийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Л.Нгийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Л.Нгийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 720 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай Ажлаас *******лж, ажилд авах тухай тушаалд “ТУШААХ НЬ: Зочид буудлын үйлчлэгчээр түр хугацаанд ажиллаж байгаа Л.Нг 4-р сарын I-нээс...үүрэгт ажлаас нь *******лсүгэй. 2.Зочид буудлын үйлчлэгчээр Л.Нг 2/IV...түр хугацаагаар ажиллуулсугай...” гэж,

3.2.Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 216 дугаартай Тамирчин *******лөх тухай тушаалд “...Ажилчны биеийн тамир спортын аймгийн шигшээ тоглолтонд оролцохоор шалгарсан хавсралтанд дурдсан нэр бүхий тамирчдыг ...1990 оны 06-р сарын 18-ны өдрөөс 6-р сарын 28-ны өдөр хүртэл *******лсүгэй...” гэж, түүний хавсралтын “18.Н-үйлчилэгч” гэж тус тус дурджээ.

3.3.Л.Нгийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн Ажлын тухай мэдээ хэсгийн Тэмдэглэлийн № хэсэгт “1” гэж, Хугацаа “он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “09” гэж, “өдөр” хэсэгт “22” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Ховд аймгийн Зочид буудалд үйлчлэгчээр авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 09-р сарын 22-н өдрийн 21-р тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “2” гэж, Хугацаа “он” хэсэгт “1990” гэж, “сар” хэсэгт “08” гэж, “өдөр” хэсэгт “20” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Дархан хот шилжих болсон тул үүрэгт ажлаас нь *******лөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд аймгийн нийтийн аж ахуйн конторын даргын 1990 оны 08-р сарын 20-ны өдрийн 36-р тушаалаар” гэж бичжээ.

3.4.1988 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нд Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын захиргаанаас олгосон сайшаалын үнэмлэхт “Н БНМАУ-ын НАААҮ-ний ажилчдын өдрийг тохиолдуулан явуулсан волейболын цомын төлөө тэмцээнд амжилттай оролцож 3-р байр эзэлсэн тул баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав” гэж бичигдсэн баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Л.Н нь 1990 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарыг дуустал, 1994 оны 01 дүгээр сараас 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулж авсан байна.

5.Хавтаст хэрэгт авагдсан 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Л.Нд Ховд аймгийн Ахмадын хороо, Хотын ХЗЭ-ийн хорооноос олгосон диплом, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Л.Нд БНМАУ-ын Хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон дурсамж, 1989 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Л.Нд Бага олимпийг зохион байгуулах хорооноос олгосон дурсамж, дугаартай Л.Нгийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Нгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул,

-1988 оны 09 дүгээр сард хамт олноороо авахуулсан гэх гэрэл зураг нь хэдэн онд авахуулсан гэдгийг нотлох баримтгүй, иргэн С.Оийн иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний тодорхойлолт, дугаартай С.Оийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Л.Нг Ховд аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын харьяа Ховд зочид буудалд 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.6-д заасныг баримтлан О******* овогт Л*******ын Нгийн Ховд аймгийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын харьяа Ховд зочид буудалд 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН