| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00511/И |
| Дугаар | 152/ШШ2024/00430 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 152/ШШ2024/00430
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: *** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,473,299.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХК-ийн зээлийн газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ө.Б РД:УК93012700 нь Голомт банктай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дугаар ЗГ1105364767 зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 11,400,000 /арван нэгэн сая дөрвөн зуу/ төгрөгийн цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч Ө.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн, зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх хугацаа дуусгавар болсныг үндэслэн түүнд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байна. Үндсэн зээл 1,221,741.91 төгрөг, үндсэн хүү 212,114.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,443.16 төгрөг, нийт дүн 1,473,299.87 /нэг сая дөрвөн зуун далан гурван мянга хоёр зуун ерэн есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ө.Б нь *** ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,473,299.87 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сар бүр 491,099.957 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч *** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: “***-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Б-д холбогдох иргэний хэрэгтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс гаргасан хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч сар бүр тэнцүү хэмжээгээр төлбөрөө хувааж барагдуулах тайлбар шүүхэд ирүүлснийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Ө.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,473,299.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,473,299.87 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ө.Б үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч *** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,522.80 төгрөгөөс 19,261.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 19,261.4 төгрөгийг, хариуцагч Ө.Б-оос 19,261.4 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ө.Б нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 1,473,299.87 /нэг сая дөрвөн зуун далан гурван мянга хоёр зуун ерэн есөн төгрөг, наян долоон мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч *** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38,522.80 /гучин найман мянга таван зуун хорин хоёр төгрөг, наян мөнгө/ төгрөгөөс 19,261.4 /арван есөн мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 19,261.4 /арван есөн мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөг, хариуцагч Б.Б-аас 19,261.4 /арван есөн мянга хоёр зуун жаран нэгэн төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож, 19,261.4 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР