| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00511/И |
| Дугаар | 152/ШШ2024/00444 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 152/ШШ2024/00444
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Х.Л ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Э-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 796,987.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Э нь манай компанитай 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр № У-БЗГ/2022-41966 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,679,900 /нэг сая зургаан зуун далан есөн мянга есөн зуу/ төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Ө.Э нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Наnа SMD2-3181 ВМF загварын хоргогчийг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Ө.Э нь зээл авснаас хойш 2024 оны 9 дүгээр сарын 09-ний байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,302,877.52 /Хоёр сая гурван зуун хоёр мянга найман зуун далан долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг төлөх байснаас, эргэн төлөлт хуваарийн дагуу 1,505,890 /нэг сая таван зуун таван мянга найман зуун ерэн төгрөг/ төлж эргэн төлөлтийн хуваарийн дагуу 796,987.52 /долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун наян долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 380 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Ө.Э нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зорчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Ө.Э нь № У-БЗГ/2022-41966 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 576,570.25 /таван зуун далан зургаан мянга таван зуун далан төгрөг хорин таван мөнгө/ төгрөг, зээлийн хүү 183,681.06 /нэг зуун найман гурван мянга зургаан зуун наян нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,736.21 /гучин зургаан мянга долоон зуун гучин зургаан төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг нийт 796,987.52 /долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун наян долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Ө.Эаас зээлийн гэрээний үүрэгт 796,987.52 /долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун наян долоон төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт Х.Л ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ө.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 796,987 төгрөг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Х.Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д миний бие хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х.Л” ХХК нь хариуцагч Ө.Э-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 796,987.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 796,987.52 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч “Х.Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Ө.Э үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Нэхэмжлэгч “Х.Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,678 төгрөгөөс 11,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,839 төгрөгийг, хариуцагч Ө.Э-аас 11,839 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х.Л” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ө.Э нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 796,987.52 /долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун наян долоон төгрөг, тавин хоёр мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч “Х.Л” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Х.Л” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 23,678 /хорин гурван мянга зургаан зуун далан найм/ төгрөгөөс 11,839 /арван нэгэн мянга найман зуун гучин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 11,839 /арван нэгэн мянга найман зуун гучин ес/ төгрөг, хариуцагч Ө.Э-аас 11,839 /арван нэгэн мянга найман зуун гучин ес/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х.Л” ХХК-д олгож, 58,600.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ө.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР