Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2024/00354

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * хот, С* дүүрэг,* хороо,*гудамж * тоот өөрийн байранд байрлах М*ББСБ ХХК,

Хариуцагч: *аймаг, * сум, * баг, * гудамж * тоотод оршин суух Х* овогт Б* М*,

Нэхэмжлэлийн шаардлага: 302,478 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М* нь М* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр * тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.М* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 сарын 07-ны өдөр сарын 3,0 хувийн хүүтэй, 550,000 төгрөгийн зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Б.М* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 230,000 төгрөгийг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100,000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 128,807 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.М*ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 2065 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 413 төгрөг нийт 302,478 төгрөг гаргуулахаар байна.

Өнгөрсөн хугацаанд Б.М*ыг зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан ба хэд хэдэн удаа хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч огт төлбөр төлөөгүй юм.

М* ББССБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэгт 302,478 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ

Хариуцагч Б.М* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.М*т холбогдох 302,478 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл, зээлийн эрх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М*холбогдох 302,478 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М*т холбогдох 302,478 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,724 төгрөгөөс 4,862 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,862 төгрөгийг, 4,862 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ