Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2024/00355

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * хот, * дүүрэг, * хороо, Ч* гудамж, өөрийн байранд С*ХХК,

Хариуцагч: * аймаг, * сум, * баг, 7-11-1 тоотод оршин суух Ц*Д* овогт А* Б*,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,88,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 20 (6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж * дугаарын эзэмшигч болсон.

А.Б* нь гэрээний үүргээ үл биелүүлж * дугаарын 2023 оны 01 дүгээр сарын байдлаарх төлбөр 1,883,012 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд А.Б*ээс төлбөрийн үлдэгдэл болох 1,883,012 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 1,883,012 нотариатын зардалд 5500 төгрөг нийт 1,888,512 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С* ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А.Б* нь төлбөрийн үлдэгдэл болох 1,834,581 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 40,431 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг нийт 1,888,512 төгрөгийг төлж барагдуулсан нь үнэн тул маргаангүй тооцоогүй болно гэжээ.

Хариуцагч А.Б* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С*ХХК нэхэмжлэлтэй 1,888,512 төгрөг гаргуулах тухай А.Б*надад холбогдох нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Миний бие дээрх мөнгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Б*д холбогдох 1,888,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Б*д холбогдох 1,888,512 төгрөг тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,167 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 22,584 төгрөг төлсөн, 22,584 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ