| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00387/И |
| Дугаар | 136/ШШ2024/00356 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 136/ШШ2024/00356
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: * хот, * дүүрэг, * хороо,*гудамж * өөрийн байранд байрлах М*ББСБ ХХК,
Хариуцагч: *аймаг, * сум, *баг, *гудамж * оршин суух Б*овогт С*Б*,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,330,053 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б* нь М* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр * тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. С.Б* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 сарын 01-ний өдөр сарын 3,1 хувийн хүүтэй, 490,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 330,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
С.Б*нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. С.Б*ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 801,785 төгрөг, зээлийн хүү 471,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,570 төгрөг нийт 1,330,053 төгрөг гаргуулахаар байна.
М*ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул С.Б*с зээлийн гэрээний үүрэгт 1,330,053 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ
Хариуцагч С.Б*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Б*д холбогдох 1,330,053 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээл, зээлийн эрх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б*д холбогдох 1,330,053 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б*д холбогдох 1,330,053 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,231 төгрөгөөс 16,155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,155 төгрөгийг, 16,155 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ