Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2024/00358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * хот, * дүүрэг, *хороо, *өөрийн байранд байрлах С*ХХК,

Хариуцагч: * аймаг, *сум, * баг, *оотод оршин суух Б*овогт Т*Х*,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,154,496.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С*ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т* овогтой Х* нь С*ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр * тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно.

2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,672,907.75 төгрөг, төлөх ёстой хүү 1,355,213.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117,075.51 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 3,154,496.97 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Т*овогтой Х* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 714 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Т*овогтой Х*аас зээлийн гэрээний үүрэг болох 3,154,496.97 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч Т.Х*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С** ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Х*д холбогдох 3,154,496.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн компаниас гар утас лизиндэж авсан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн төлөлтийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С*ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Х*д холбогдох 1,488,489.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Х*д холбогдох 3,154,496.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,422 төгрөгөөс 32,711 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,711 төгрөгийг, 32,711 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ