Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 136/ШШ2024/00359

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч:*хот, * дүүрэг,*хороо,*гудамж, өөрийн байранд байрлах Х*ХК,

Хариуцагч: * аймаг, *сум, * баг * тоотод оршин суух Ц*овогт М*Б*,

Хариуцагч: *хот, *дүүрэг, *хороо, * тоотод оршин суух О*овогт А*Э*,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,020,048.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Б*, хамтран зээлдэгч А.Э* нар нь Хас банк ХК-тай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр * дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 29,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар, зардлын санхүүжилт зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч М.Б* Х* дахь * дансанд 29,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 23,0663,589.94 төгрөг, хүүд 14,002,663.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,859,35 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч М.Б* нь 2018 онд * ажиллаж байх үедээ цалингийн зээл авсан ба 2022 онд ажлаараа * рүү шилжих цалин нь манай банкаар дамжихаа больсноос хойш зээл төлөхгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Удалгүй ажлаасаа гарсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Амьдардаг хаяг тодорхойгүй болсон. Утсаар болон фейсбүүк чатаар байнга холбогдож зээлээ төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан. Хамтран зээлдэгч А.Э* нь *ажиллаж байгаад шилжсэн. Гэр бүлийн байдал салсан, өөрөө цалингийн зээлтэй учир төлөлт хийх боломжгүй гэх хариу өгдөг. Зээлдэгч М.Б*, хамтран зээлдэгч А.Э*нар Банктай байгуулсан * зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 405 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Х* банк ХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчээс утсаар холбогдож шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон *угаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 6,526,086.81 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх хүү 1,306,779.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,182.49 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 26,000 төгрөг нийт 8,020,048.70 төгрөгийг М*Б*, А*Э*нараас гаргуулж өгнө үү.

Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 115.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Х*банк ХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*, нөгөө талаас хариуцагч М*Б*, А** нар нь дараах нөхцөлийг харилцан тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулав.

Нэг. Талуудын эвлэрэл

1.Хариуцагч нар нь *дугаартай зээлийн гэрээний үүрэгт 8,020,048.70 төлбөрийг энэхүү гэрээний 2.1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрч талууд эвлэрэв.

Хоёр. Төлбөр төлөлт

2.Хариуцагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөрийг нэхэмжлэгчид дараах хуваарийн дагуу төлнө.

2024 оны 10 дугаар сараас эхлэн 2025 оны 02 дугаар сар дуустал сар бүр

1,300,000 төгрөг,

2025 оны 03 дугаар сард 1,520,048.70 төгрөгийг талж дуусгах нийт 8,020,048.70 төгрөгийг төлөх

Гурав. Хариуцлага

3.1 Хариуцагч үүргээ энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу албадан гүйцэтгүүлнэ.

Дөрөв. Бусад

4.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Гэрээг 3 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувь, шүүхэд нэг хувийг хадгалуулна гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл, гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн өргөдөл, цалингийн тодорхойлолт, зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн нөхцөл өөрчлүүлэх тухай хүсэлт, дансны хуулга, харилцагчийн анкет, иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

* банк ХК-ийн нэхэмжлэлтэй М.Б*, А.Э* нарт холбогдох 8,020,048.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 8,020,048.70 төгрөгийг 2024 оны 10 дугаар сараас эхлэн 2025 оны 02 дугаар сар дуустал сар бүр 1,300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1,520,048.70 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х* банк ХК-ийн нэхэмжлэлтэй М.Б*, А.Э* нарт холбогдох 8,020,048.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэлийн шаардлага 8,020,048.70 төгрөгийг 2024 оны 10 дугаар сараас эхлэн 2025 оны 02 дугаар сар дуустал сар бүр 1,300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1,520,048.70 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,270 төгрөгөөс 71,635 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71,635 төгрөгийг, 71,635 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ