Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 09

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б.С-д холбогдох эрүүгийн 1721002218131 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Пионерын 3-9 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 64 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

- мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1  жил 23 хоногийн хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Б.С.   

 

Шүүгдэгч Боржигин овогт  Б.С нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байранд байрлах Капитал банкны гадаа  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Д.М-ын толгой руу пивоны шилээр цохиж, хуйханд зүүн чамархай болон зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон явдлын талаар өмнө нь үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй... гэв.

 

- Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Капитал банкны үүдэнд найзтайгаа нэг шил архи хувааж уугаад дуусах гэж байхад Баажгаа гэх залуу нэг найзтайгаа хамт ирээд архинаасаа өг, би ууна гээд байсан. Би өгөхгүй жаахан архи үлдчихээд байна, найзтайгаа юм ярьж байна гэхэд “муу бацаан архинаасаа өгөхгүй” гээд уурлаад байсан. Би цаашаа яв гээд түлхсэн чинь Баажгаа гэх залуу архины шил хагалаад миний зүүн чихийг 2-3 удаа зүссэн, чихээ дараад босоход баруун өгзөгний дээд хэсэгт бас шилээр зүссэн...” гэжээ.  /хх-ийн 13 тал/

 

- Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “24 дүгээр байрны “Кира солонго” дэлгүүрт орж талх, сүү аваад явж байхад найз Мөнхбаяр Капитал банкны гадаа үүдэнд толгойноос цус гарсан байдалтай сууж байсан. Очоод уулзсан чинь нэг бацаан миний толгой руу архины шилээр цохьчихлоо гэж байсан. Би дэлгүүрээс цэвэр ус, нойлын цаас аваад толгойны цусыг цэвэрлэж өгсөн. Мөнхбаярын толгойны ар хэсэг зүсэгдэж ангайсан, бас чих нь зүсэгдсэн цус их гарсан байдалтай байсан ...” гэжээ. /хх-ийн 23 тал/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 605 тоот актын дүгнэлтэд

            1. Д. М-ын биед хуйханд зүүн чамархай болон зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтэл нь тус бүртээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Хуучин гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 30 тал/

     - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06 тал/

     - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29 тал/

            - Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 25 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байранд байрлах Капитал банкны гадаа  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Д.М-ын толгой руу пивоны шилээр цохиж, хуйханд зүүн чамархай болон зүүн чихний дэлбэнгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 605 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.С-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

 Хохирогч Д.М нь шүүгдэгч Б.С-оос эмчилгээний зардалд 1500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шийтгэх тогтоолд баримтыг бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С-н  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч -ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч --ийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч -д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

 5. Шүүгдэгч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Д.М нь эмчилгээний зардал 1500.000 төгрөгийн баримтыг бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ