| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00429/И |
| Дугаар | 136/ШШ2024/00360 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 136/ШШ2024/00360
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч:* хот, * дүүрэг, * хороо, * өөрийн байранд байрлах М*ББСБ ХХК,
Хариуцагч:*аймаг, *сум, 4* гудамж, *тоотод оршин суух Б** овогт М*М*,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,543,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.М* нь М* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1* тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.М* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сарын 2,3 хувийн хүүтэй 990,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
М.М* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. М.М*ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 990,000 төгрөг, зээлийн хүү 467,428 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,153 төгрөг нийт 1,543,581 төгрөг гаргуулахаар байна.
М*ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул М.Мөнхболдоос зээлийн гэрээний үүрэгт 1,543,581 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
М* ББСБ ХХК-иас М.М*нь 1,543,581 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.М* холбогдох 1,543,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М*ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Мө* холбогдох 1,543,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,647 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,824 төгрөгийг, 19,824 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ