Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 136/ШШ2024/00378

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: * хот, * дүүрэг, * хороо, * өөрийн байранд байрлах Б* ХК,

Хариуцагч: *аймаг, *сум, *баг, дунд *тоотод оршин суух Г*овогт Г*Н*,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,270,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б*ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б* ХК нь Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр СОА/01-19/01 дугаар Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж тус банкны зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг даатгасан. Өөрөөр хэлбэл тус банкны зээлдэгч банкнаас авсан зээлээ төлөөгүй нөхцөлд даатгагчаас зээлийн үлдсэн төлбөрийг нөхөж төлж улмаар зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх зохицуулалттай юм.

Зээлдэгч буюу хариуцагч Г.Н* нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай 2019/000288/0439 дугаар Цалингийн зээлийн гэрээ байгуулж 12,100,000 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлж авсан байдаг.

Зээлдэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хуваарьт төлөлтөө хуваарийн дагуу төлөөгүй, нөхөн төлөлт хийгээгүй даатгалын тохиолдол үүссэн тул Худалдаа хөгжлийн банкнаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6/113 дугаартай албан бичгээр 7,396,539.59 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн.

Б*ХК нь нөхөн төлбөрийн материалыг судалж үзээд Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний дагуу нэхэмжилсэн үнийн дүн буюу 7,396,539.59 төгрөгөөс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.4, 18.6.5, 18.6.7, 18.6.8-д заасан орлогод ногдох албан татварыг суутган төлөгч ногдуулж суутгана, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.7 дахь заалтад энэ хуулийн 11.1.5, 11.1.6-д заасан орлого болон мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалтад Бусад орлого гэдэгт дараах орлогуудыг хамааруулна даатгалын нөхөн төлбөр гэж тус тус заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 10 хувийг суутган 6,093,713 төгрөгийн нөхөн төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр даатгуулагч Худалдаа хөгжлийн банкны 400011599 дугаар дансанд шилжүүлсэн болно.

Тодруулбал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6дахь заалтад заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг бусад орлого-д тооцох бөгөөд уг орлогод 10 хувиар албан татвар ногдуулж суутган төлөгч буюу Б* ХК нь төсөвт шилжүүлэхээр зохицуулсан.

Б*ХК нь Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэх дэд гэрээ-ний 2.1-т Даатгагч нь даатгалын гэрээний дагуу Даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд даатгуулагчид даатгалын гэрээгээр олгогдсон нөхөн төлбөр түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр зээлдэгчээс шаардах эрх даатгагчид шилжинэ. Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ хэмээн тус тус заасныг үндэслэн энэхүү даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ хэмээн тус тус заасныг үндэслэн энэхүү даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй болсон юм.

Улмаар Худалдаа хөгжлийн банканд олгосон нөхөн төлбөр болох 6,770,792 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч Г.Н*с шаардаж удаа дараа хууль болон гэрээний үүргээ биелүүлэхийг сануулсаар ирсэн.

Хариуцагч Г.Н** нь дээрх нэхэмжилсэн үнийн дүнгээс 1,500,000 төгрөгийг одоогийн байдлаар манайд төлсөн боловч үлдэх дүн болох 5,270,792 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Иймд Б*ХК-ийн Худалдаа хөгжлийн банканд олгосон нөхөн төлбөрийн үлдэгдэл болох 5,270,792 төгрөгийг хариуцагч Г.Н*с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Н* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б*ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Н*надад холбогдох 5,270,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх үнийн дүнг 2024 оны 10 дугаар сарын 20-ноос эхлэн 5 сарын хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор сар бүр 1,054,159 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрэх хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээ Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон:

Нэг талаас Г.Н* цаашид хариуцагч, нөгөө талаас Б*ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А* цаашид нэхэмжлэгч нар нь харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр байгуулж байна.

Нэг. Гэрээний агуулга:

1.1 Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагчид олгосон 5,270,792 төгрөгийг Г.Наранбаяраас гаргуулахаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

1.2 Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр харилцан тохиролцон эвлэрч байгаа болно.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл:

2.1 Хариуцагч нь 5,270,792 төгрөгийг дор дурдсан график төлбөрийн хуваарийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны 5011359085 тоот дансанд төлж барагдуулна.

1.    2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг,

2.    2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг,

3.    2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг,

4.    2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг,

5.    2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг нийт 5,270,792 төгрөг

2.2 Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хууль хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлнө.

Гурав. Талуудын эрх, үүрэг:

3.1-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх бөгөөд ямарваа байдлаар зөрчихгүй болно.

3.2 Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудал, маргааны зүйлээр дахин маргаан гаргах эрхгүй.

3.3 Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.

Дөрөв. Бусад зүйл:

4.1 Энэхүү гэрээг гурван хүн үйлдэх бөгөөд эхүүд нь нэгэн адил хүчинтэй байна. Талууд тус бүр гэрээний нэг хувийг хадгалах бол үлдсэн нэг хувийг шүүхэд хүргэнэ.

4.2 Энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан болно.

Тав. Талуудын хууль ёсны хаяг

Нэхэмжлэгч: * хот, * дүүрэг, * хороо, * гудамж, *давхар өөрийн байранд байрлах Б*ХК,

Хариуцагч: *аймаг, *сум, * тоотод оршин суух Г* овогт Г* Н* гэжээ.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн хүсэлт, хур системээс авсан лавлагаа, нийгмийн даатгал шимтгэлийн төлөлт, цалингийн зээлийн гэрээ, худалдаа хөгжлийн банкинд албан тоот хүргүүлэх, зээлийн өргөдлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, цалингийн зээлийн нэмэлт гэрээ, хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, баталгааны гэрээ, даатгалын хэлтэст шилжүүлэх зээлийн хувийн хэрэг хүлээлцэх акт, төслийн менежерийн тушаал, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Б* ХК-ийн нэхэмжлэлтэй Г.* холбогдох 5,270,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 5,270,792 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б*ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Н*т холбогдох 5,270,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 5,270,792 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,054,159 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,283 төгрөгөөс 49,642 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,642 төгрөгийг, 49,642 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ