| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00402/И |
| Дугаар | 136/ШШ2024/00383 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 136/ШШ2024/00383
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: *хот, * дүүрэг, * хороо, *өөрийн байранд байрлах Г* ХК,
Хариуцагч: * аймаг, * сум, *тоотод оршин суух Д*овогт Г*М*,
Нэхэмжлэлийн шаардлага: 14,637,862.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г*ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.М* нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр *дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,220,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.
Гэтэл зээлдэгч Г.М*нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд манай банкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн боловч зээлийн төлөлтийг хийгээгүй байна. 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 145 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд зээлдэгчээс Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 13,794,119.10 төгрөг, хүүнд 814,930.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,312.86 төгрөг нийт 14,627,362.32 төгрөг болон нотариатын зардалд 10,500 төгрөг нийт 14,637,862.32 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.М* шүүхэд гаргасан хариу тайлбараа: Г* ХК-ийн нэхэмжлэлтэй 14,627,862.32 төрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Г*М* миний бие Г*банк ХК-ийн гаргасан 14,627,862.32 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ажилд томилох тухай тушаал, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г* ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.М*д холбогдох 14,627,862.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г*банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.М*д холбогдох 14,627,862.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,139 төгрөгөөс 115,570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115,570 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 115,570 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ