| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00415/И |
| Дугаар | 140/ШШ2024/00376 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 140/ШШ2024/00376
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг, 1-р хороонд******* банкны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ******* ******* баг *******гийн хэсэг 2-р гудамж ******* тоотод оршин суух *******ийн *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,958,70325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн******* банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр******* банктай ЗГ- тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 9,260,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* тоот зээлийн дансанд нэмэлт зээл 9,690,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* тоот зээлийн дансанд нэмэлт зээл 1,000,000,00 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.2023 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ******* тоот зээлийн дансанд нэмэлт зээл 500,000,00 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******* тоот зээлийн дансанд нэмэлт зээл 500,000,00 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Ш.******* нь ЗГ- тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 246 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт- 17,411,051,35 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт- 2,468,866,17 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт- 78,785,73 төгрөг. Нийт 19,958,703,25 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 5.3-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Зээлдэгч Ш.*******ас******* банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 19,958,703,25 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж******* банканд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь******* банкны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний 18\02\2780 дугаартай нэхэмжлэл дэх 19,958,703,25 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч******* банк нь хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,958,70325 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь******* банкны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний 18\02\2780 дугаартай нэхэмжлэл дэх 19,958,703,25 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.478 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* банк нь хариуцагч Ш.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,958,703,25 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,872 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 128,872 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ