| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00325/И |
| Дугаар | 140/ШШ2024/00377 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2024/00377
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумы ******* баг ******* ******* тоотод оршин суух *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сум ******* баг ******* ******* тоотод оршин суух хаягтай *******ийн *******д холбогдох,
1,046,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 06 дугаар сарын 03 өдөр Б. гэх эрэгтэй Завхан аймгийн ын хашаанаас 80,5 кг буюу 1,046,500 төгрөгийн үнэ бүхий үхрийн махыг худалдан авсан ба тухайн үедээ тооцоогоо хийх гэсэн боловч посын машин байхгүй учир дансаар тооцоогоо хийх гэсэн боловч данс нь болохгүй байна орой дансанд хийе гэсэн бөгөөд мөнгөө маргааш өглөө хийнэ гэж хэлсэн. ...2024 оны 6 сарын 06-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд маргаанаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан. Гэвч эвлэрүүлэн зуучлагчаас 2024.06.10-ны өдөр намайг дуудаж иргэн Б. нас барсан байна гээд өргөдлийг буцааж өгсөн. Иймд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасны дагуу талийгаачийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү....1,046,500 төгрөгийг Б. нь нас барсан гээд миний нэхэмжлэлийг буцаасан тул гэр бүлийн хүн П.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд эвлэрсэн эвлэрэлдээ: П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,046,500 төгрөгийн 60% болох 627,900 төгрөгийг даруй өгч авалцахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 1,046,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, хариуцагч болох П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,046,500 төгрөгийн 60% болох 627,900 төгрөгийг даруй өгч авалцахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэх үндэстэй.
Мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 25190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12595 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 12595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгох нь үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.1, 75 ДУГААР ЗҮЙЛИЙН 75.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь П.*******д холбогдуулан 1,046,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 1,046,500 төгрөгийг П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,046,500 төгрөгийн 60% болох 627,900 төгрөгийг даруй өгч авалцахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 25190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12595 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 12595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч П.*******д сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ