| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00414/И |
| Дугаар | 140/ШШ2024/00378 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2024/00378
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумд оршин суух хаягтай ******* овогт *******ний *******д холбогдох
5 гулуузны \нийт үнэ 96 кг\ 850.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие *******ний овогтой *******гийн нөхөр болох д 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 19 кг, 17 кг, 20 кг,21 кг, 19 кг тус бүр 5ширхэг гулуузны махыг нийт 96кг тутмыг 9000-н төгрөгөөр бодож зарсан. 2024оны 05 дугаар сарын 24-ны өглөө шилжүүлнэ гэсэн боловч өгөөгүй. Миний бие Улаанбаатар хот руу 2024 оны 05 дугаар сарын 25-нд ажлаар яваад хэд хэдэн удаа утсаар холбоо барьсан боловч өгнө гээд өгөөгүй сүүлдээ утас нь холбогдохоо байсан. Хотоос ирээд эхнэртэй нь уулзсан боловч мэдэхгүй гэсэн хариулт өгсөн. Энэхүү мөнгийг эхнэр *******гаас нэхэмжилж эвлэрүүлэхэд хандсан боловч зөвшилцөж чадаагүй учраас 5 гулуузны \нийт 96 кг\ 850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлтэй П.*******д холбогдох 850,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 425,000 төгрөг дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж байна.Үүнийг 2024 оны 11 дүгээр сарын 26, 2024 оны 12 дугаар сарын 26-нд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Бид бүхэн ийнхүү эвлэрэн хэлэлцэж байгаа учраас дахин гомдол гаргах, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй болохоо ойлгож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, хариуцагч болох П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 850,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 425,000 төгрөг дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж байна.Үүнийг 2024 оны 11 дүгээр сарын 26, 2024 оны 12 дугаар сарын 26-нд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэх үндэстэй.
Мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.1, 75 ДУГААР ЗҮЙЛИЙН 75.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан 850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 850,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын 50% буюу 425,000 төгрөг дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулж байна.Үүнийг 2024 оны 11 дүгээр сарын 26, 2024 оны 12 дугаар сарын 26-нд төлөхөөр тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 25190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12595 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 12595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч П.*******д сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ