| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00427/И |
| Дугаар | 140/ШШ2024/00379 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2024/00379
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг ******* хороо, ******* -8, ******* *******т байрлах ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ******* сум ******* баг, , 4 тоотод оршин суух ын т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 853,71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 04 оны 09 дүгээр с 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь ******* *******-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 019 оны 1 дугаар с 11-ний өдөр тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Г. нь уг гэрээний үндсэн дээр 0 оны 05 дугаар с 7-ны өдөр с ,4 хувийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Г. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Г.ын зээлийн гэрээний үүрэг 04 оны 06 дугаар с 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 96,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,966 төгрөг нийт 853,71 төгрөг гаргуулахаар байна. ******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Г.аас зээлийн гэрээний үүрэг 853,71 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Г.т холбогдуулан 853,71 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* нэхэмжилсэн 853,71 төгрөгийг хариуцагч Г. нь бүрэн төлж барагдуулсан болох нь 04 оны 10 дугаар с 07-ны өдөр Хаан банкны 50771533 тоот дансанд 853,71 тушаасан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Г. нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэгч ******* ******* *******-нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,039 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 1,519 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 1,519 төгрөг тус тус гаргуулж, нийт 5,039 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* *******-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй Г.т холбогдуулан 853,71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г. нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,039 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 1,519 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 1,519 төгрөг тус тус гаргуулж, нийт 5,039 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ